iPhone X утас Samsung S9 болон S9 Plus-аас илүү гэдгийг батлах 6 зүйл

1

Шинэ Samsung S9 гар утас орчин үеийн шилдэг технологиудыг өөртөө багтаасан, өвөрмөц камертай болсон ч олон зүйлээр Apple-ийн ухаалаг утаснаас хоцорсоор л байна.

1. A11 Bionic хамгийн хүчирхэг чип хэвээр байна

Шинэ үеийн ухаалаг утас илүү хүчирхэг процессортой болох нь энгийн зүйл болжээ. Samsung S9-ийн нэг хувилбар нь 8 цөмт Snapdragon 835-ыг 845-аар сольсон байдаг. Шинэ Qualcomm чип нь Android дотроо хамгийн хүчирхэг нь боловч зарим нэг тестэд Apple-ийн процессороос хоцорсон хэвээр байна.

Жишээ нь Geekbeanch 4-ийн тестээр олон цөмт, Snapdragon 845 процессор бүхий Samsung S9 утас 8295 оноо авсан байна. Энэ нь Android утас дундаа хамгийн шилдэг нь боловч A11 Bionic чип бүхий iPhone X утас 10357 оноо авсан байдаг.

Бодит байдал дээр энэ давуу тал нь маш хүнд үйлдэл буюу видео боловсруулах зэрэгт мэдрэгдэнэ. Жишээ болгож 2 минутын 4К видеог 1080p болгохын тулд Adobe Premiere Clip апп ашиглажээ. Galaxy S9+ үүнийг 2 минут 32 секундэд хийсэн бол iPhone X-д 42 секунд хангалттай байсан байна.

2. Аниможи нь селфиможигоос илүү

Таны нүүрний хувирлыг харуулах Apple-ийн аниможи нь Samsung-ийн адил үйлдлээс илүү дээр сэтгэгдэл төрүүлдэг байна. Galaxy S9-ийн селфиможи нь таны нүүр царайг тоон аватар болгон хувиргах боловч тэр болгон адил болдоггүй. Нүүрний жижиг хувирлыг тэр болгон харуулж чадахгүй, хэрэгтэй тохируулга цөөн, хөдөлгөөн нь ч гэсэн бодит бус харагдана.

3. Face ID давтагдашгүй хэвээр

iPhone X-ийн нүүр царай таних технологи одоог хүртэл хамгийн найдвартай нь хэвээр байна. TrueDepth хэмээх мэдрэгч систем дээр суурилсан энэхүү технологи нүүр царайн дээр 30,000 гаруй үл харагдах цэг бий болгон нүүрний хэв маягийг тогтоодог байна. Apple энэ системдээ итгэлтэй байгаа учраас худалдаанд хүртэл ашиглах боломжтой бол Galaxy S9-ийн хувьд ийм боломж үгүй юм.

Samsung-ийн топ утаснууд хүнийг нүүр царайгаар таньж болох ч энэ нь зөвхөн селфи-камер болон программын алгоритм дээр суурилсан технологи юм. Энэ нь шинээр “сурч” байгаа ч таныг хууз сахалтай юм уу нүүрний талыг хаасан ороолттой байхад танихгүй. Чухам ийм учраас энэ систем нь нүдний болортой харьцаж таних сканертай хамтран ажиллах ба хамтраад ч Face ID-аас илүү гарч чадахгүй байна. Үүнийг гадны олон тест харуулсан билээ.

4. Bixby нь Siri-ийн түвшинд хүртэл хол байна

Apple-ийн дуу хоолойгоор туслагч Siri төгс төгөлдөр зүйл биш. Siri-д янз бүрийн хүнд хэцүү асуулт тавьж, хэрүүл хийж байсан бүх л хүн мэдэх байх. Гэхдээ Siri ямар ч асуудалгүй ажилладаг хэд хэдэн нөхцөл бий бөгөөд эдгээр нь: сэрүүлэг тохируулах, текст таних, санамж бүрдүүлэх зэрэг юм. Эдгээрийг iPhone X дээр гарын оролцоогүйгээр хийж болно.

Samsung-ийн Bixby нь хөгжиж байгаа хэдий ч Siri-ийн түвшинд хүртэл их зай байна. Түүний хийх үйл ажиллагааны хүрээ бага, зарим том хэлнүүдийг ойлгох боломжгүй. Магадгүй хэзээ нэгэн цагт Apple болон  Microsoft-ын дуу хоолойн туслагчтай нэг түвшинд гарч болох боловч энэ нь их холын ирээдүйд бүтэх зүйл болов уу.

5. iPhone X илүү сайн боловсруулсан селфи камертай

Дээр дурдсан iPhone X-ийн TrueDepth хэмээх мэдрэгч систем нь зөвхөн утасны түгжээг нүүр царайгаар тайлах төдий биш бас жинхэнэ селфи ид шид бүтээхэд зориулагдсан эд билээ. Арын урссан фон бүхий хөрөг, студийн гэрэлтүүлгийн эффект гэх мэт. Программын алгоритм нь зураг авах кадрын чигт гэрэл нэмэх, нүүрний хэв дүрийг илүү тодруулах эсвэл арын фоныг тэр чигээр нь солих боломжтой болгосон байна.

Galaxy S9-ийн урд камер нь Galaxy S8-ийн л урд камер юм. Арын фоныг урссан байдалд оруулах оролдлого хийж байгаа ч дээр дурдсан чанарт хүрэх болоогүй л байна. Магадгүй тус компанийн дараагийн утсанд селфи-камерын үсрэнгүй хөгжил бий болж магадгүй юм.

6. iOS нь шинэчлэлийн хурдаар ямар ч өрсөлдөгчгүй

Galaxy S9-ийн хэрэглэгчдэд Android Oreo систем ирэх боловч өнгөрсөн жилийн тус компанийн топ утаснуудад одоог хүртэл энэ хувилбар ирээгүй л байна. Samsung яагаад ч юм ийм шинэчлэлд яарахгүй л байна. Шинэ “9”-өөр байдал өөрчлөгдөх магадлал бас л бага.

Харин iPhone хэрэглэгч нар бүх л шинэчлэл, засвар өөрчлөлт нь цаг хугацаандаа хийгдэж, алдаа нь засагдаж байх болно гэдэгт ямар нэг эргэлзэх зүйл байдаггүй. Шинэ iOS хувилбар нь зарлагдсанаасаа хойш хэдхэн өдрийн дараа Apple-ийн ухаалаг утсанд ирдэг билээ. Үүнийг сүүлийн үеийн статистик ч харуулж байна. Хэрвээ шинэчлэлтэй холбоотой ямар нэг бэрхшээл бий болсон байлаа ч Apple үүнийг хамгийн боломжит бага хугацаанд засаж шийдэхийг хичээдэг билээ.

33
ГоёГоё
17
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. О. Хүсэл-Эрдэнэ

    О. Хүсэл-Эрдэнэ

    2018/04/09 at 11:48

    Ganuh Gankhuyag

  2. Sainbayar Zorig

    Sainbayar Zorig

    2018/04/09 at 13:45

    Энэ олон давуу талууд монголд хэрэгчлэгчдэд тийн ч хэрэгцээгүй зүйлүүд байнаа. Самсүнг дэлгэцний хэмжээ, үнэ, камер гээд чухал хэрэгцээт үзүүлэлтүүдээр хамаагүй дээр байдаг. Тэгээд ч хамаагүй дуу энэ тэндээс суулгаж болно.

  3. Ganbagana Tegshsaikhan

    Ganbagana Tegshsaikhan

    2018/04/09 at 15:21

    Tungalagtuul Myagmarsurenn

  4. Dg Dg

    Dg Dg

    2018/04/09 at 18:21

    Цэнгүн Цэ yu geed blaa

  5. Floyd Lawton

    Floyd Lawton

    2018/04/09 at 19:33

    Harin ch heregtseetei dawuu taluud bna. Delgetsnii hemjee bol tiim ch chuhal bish vniin huwid samsung-n utasnuud hamgiin hurdan vne ni buurdag hogiin shd. Apple bol vnee barij baga bagaar buudag. Camera ilvv gh gd bnauu togloj bgaa blgvi dee haritsuulsan bichlegvvd vz! Bas iphone-d hvssen duugaa hiij bolno chinii ashiglaj chadahgvi chini tendee l yum bgaa biz ? Oo tiim android os bol hamgiin hogiinn os playstore-oo ch ashiglaj chadahgvi aptoide metiin nemelt yum tataj bj app-aa tatdag bzdee androiduud bas heregtei app tsoohontoi. Os shinechlel ch taaruu. Android utsaa aldwal tgeel bye bye olson hvn ni asuudalgvi heregleel yawna. Yor ni Ios hereglej chadahkv oyunii byad ni hvrkv bgaa hvmvvs oortoo gutraad uiltsgaagaad bj bai ???

  6. Floyd Lawton pls samsung camera Iphone camera аль 2жилийн өмнө хол хаясан

  7. Floyd Lawton

    Floyd Lawton

    2018/04/09 at 20:38

    2 jiliin omno tiim l bsn yum bgaaz vnendee hed ted megapixel gd ilvv blaa gd yag nachir dree iphone ilvv baidag yumaa… gantshan megapixel gsn vzvvlelteer zurag sain muu darah chadwariig ni iltgedeggvi yum oor bas bus zondoo yumnuud baidag yum!

  8. Floyd Lawton

    Floyd Lawton

    2018/04/09 at 20:47

    2 jiliin omno tiim l bsn yum bgaaz vnendee hed ted megapixel gd ilvv blaa gd yag nachir dree iphone ilvv baidag yumaa… gantshan megapixel gsn vzvvlelteer zurag sain muu darah chadwariig ni iltgedeggvi yum oor bas bus zondoo yumnuud baidag yum! Ooroo 2 jiliin omno gatschihaagvi l bailtai odoo vedee amidar yun ongorson balarsan 2 jiliin omno zvgeer camera-g ni haritsuulsan bichlegvvdiig vzeed angai!

  9. Erka Erdenedalai

    Erka Erdenedalai

    2018/04/09 at 21:50

    Floyd Lawton ystoi saihan zaljiinaa hhaha

  10. Nemuun Lovetta

    Nemuun Lovetta

    2018/04/09 at 22:54

    Absolutely

  11. Зочин

    2018/04/15 at 12:05

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *