Хумс таны эрүүл мэндэд асуудал үүссэн эсэхийг илтгэнэ

4

Хумс хүний эрүүл мэндийн толь гэдгийг тэр болгон тоодоггүй нь харамсалтай. Хумсны аливаа өөрчлөлт тодорхой өвчнийг илтгэдэг учраас та анхаарал хандуулах хэрэгтэй.

Хумсаа сайтар хар даа – өнгө нь өөрчлөгдөж үү эсвэл хугараад байна уу? Жирийн үеийнхээсээ илүү зузаан болж уу? Энэ бүх өөрчлөлтүүд эрүүл мэндийн асуудал гарсныг илтгэж болно. Эрүүл мэндийн асуудал байгааг илтгэх хумсны 8 өөрчлөлтийг танд танилцуулахаар бэлдлээ.

 

Хумс зузаарах

Хумс зузаарсан эсвэл хумс орчмоор хурууны өндөг хавагнаж хөөсөн бол гэдэс ходоодны үрэвсэлт өвчин эсвэл элэгний өвчлөлийг илтгэж болно.

 

Хуурай, хугарамтгай хумс

Хуурай, хугарамтгай хумс нь гормоны тэнцвэрт байдал алдагдсаныг илтгэхээс гадна бактери, мөөгөнцрийн халдвар авсан байж болно.

 

Овон товон арзгар хумс

Артрит, төмрийн дутагдалтай холбож үзнэ. Хэрвээ хумсан дээрээ овон товон анзаарсан бол яаралтай эмчид үзүүлнэ үү.

 

Хумсан дээрх нүх

Псориаз, холбоос эдийн асуудал болон цинкийн дутагдалтай холбон үзнэ.

 

Халбаган хумс

Хумс тань халбага шиг хонхойгоод байвал төмрийн дутагдал, гипотеоз, зүрхний өвчлөл эсвэл гемохроматокийн шинж тэмдэг байж болно.

 

Давхарласан хумс

Хоолны дутагдал, шим тэжээлийн бодисын (фолийн хүчил, С амин дэм, уураг) дутагдалд орсон үед хумс давхарлаж ургадаг.

 

Зузаан хумс

Хумс жигд, хүчтэй байх ёстой. Харин зузаан хумс нь цусан хангамж, уушгины өвчлөл, мөөгөнцрийн халдвар, бамбай булчирхайн өвчлөлийн шинж тэмдэг байж болно.

 

Өнгө нь өөрчлөгдсөн хумс

Хумсны өнгө таныг ямар нэгэн өвчтэй эсэхийг тодорхойлж чадна. Цагаан хумс гепатит, хар зураастай бол зүрхний дутмагшилд орсныг илтгэнэ. Хөх өнгөтэй хумс хүчилтөрөгчийн дутагдал, ногоон бол бактерийн халдвартай гэж үзнэ. Саарал өнгөгүй хумс нь амин дэмийн дутагдалд орсныг илтгэнэ. Улаан судалтай хумсыг зүрхний хавхлагын асуудалтай гэж тодорхойлно.

Хумсаар эрүүл мэндээ тодорхойлж болохыг та мэдэж авлаа. Хумсанд ямар нэгэн өөрчлөлт гарвал яаралтай эмчид үзүүлээрэй.

50
ГоёГоё
12
БахархмаарБахархмаар
10
БурууБуруу
10
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Anisa Sh

    Anisa Sh

    2018/04/08 at 19:43

    Arailim Araika

  2. Emuujin Emka

    Emuujin Emka

    2018/04/08 at 22:30

    Oyu Chaagii

  3. Akhbala Adilbyek

    Akhbala Adilbyek

    2018/04/09 at 11:37

    Ай Сымбат ss hgd ywuulchih

  4. Chuluunbaatar Hangai

    Chuluunbaatar Hangai

    2018/04/09 at 21:19

    Munkhtuul Shinebayr

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *