Дэлхийн хамгийн ер бусын архи дарснууд

0

Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаасаа хойш олон янзын, сонин хачин архи, согтууруулах ундааг бий болгосон. Хүмүүс бид баяр баясгаланг эдлэх гэж, зовлон гунигаа мартах гэж янз бүрийн шалтгаанаар хатуу дарсыг хүртдэг. Хэдэн зуу, хэдэн мянган төрлөөр бүтээгдсэн архи дарснуудын дунд хараад л дотор сэртхийм архи ч байх, амсаад хүртээд ханамгүй амт чанартай нь ч байх. Харин энд бид энэ дэлхийн хамгийн ер бусын, хамгийн онцгой содон архи дарснуудын тухай нийтэллээ. Сонирхлыг тань татаж, мэдлэгийг тань тэлэх бизээ.

1. Хулганы гөлчгийтэй архи

Солонгосчуудын эрүүл мэндийн уламжлалт энэхүү ундааг хийхдээ цагаан будааны нэрмэл архинд дээд тал нь гурав хоногтой хулганы нялх гөлчгийг амьдаар нь живүүлж, бүтэн жилийн турш дарж хийдэг. Солонгосчуудын итгэдгээр энэхүү архи нь астма болон элэгтэй холбоотой олон төрлийн өвчнийг анагаадаг гэнэ.Дэлхийн хамгийн ер бусын архи дарснууд 1

2. Хэрэмтэй шар айраг

Дэлхийн хамгийн хатуу бөгөөд хамгийн үнэтэй шар айраг хэрмэн дотор бий. BrewDog компаний нэрдэг Squirrel Beer шар айраг нь 55 хувийн алькохол агуулдаг ба 765 долларын үнэтэй. 7 үен, 4 хэрэм, 1 туулайны чихмэл дотор хийсэн 12 лонхоос энэхүү багц бүрдэнэ. Тунгалаг шар өнгөтэй энэ шар айрагны найрлаганд халгай болон арцны жимс агуулагддаг.Дэлхийн хамгийн ер бусын архи дарснууд 10

3. Гахайн махтай архи

Мах болон халуун ногооны амт бүхий цорын ганц архи болох дээд зэргийн спиртээр найруулж хийсэн энэ архи нь үнэхээр өвөрмөц амттай.Дэлхийн хамгийн ер бусын архи дарснууд 2

4. Yogurito /Yogurt Liqueur/

Тараг шиг амттай боловч тараг биш Yogurito архи нь Голландад хийгдэж, Францад савлагддаг ба бараг бүх Япон даяар хэрэглэдэг. Халуун орны жимсний шүүсний хольцтой энэ шууд хэрэглэнэ. Мөн жүрж эсвэл ханборгоцойн шүүстэй хольж, өтгөн, жимсний амттай холимог болгон хэрэглэх нь эрүүл мэндэд тустай гэж үздэг байна.Дэлхийн хамгийн ер бусын архи дарснууд 11

5. Breakfast Beer: Chocolate Donut Stout

Шоколадны амттай шар айраг зэгсэн элбэг болсон энэ цагт Shenadoah Brewing Co. нэг алхам урагш алхаж, шоколадтай хөөмөл боовны амттай шар айраг бүтээсэн байна. Яг л шоколадаар өнгөлсөн хөөмөл боовны амт үнэртэй энэхүү шар айргийг нэрэх нууц жор нь жинхэнэ шоколадаар нэрж, хөөмөл боовны охь нэмж нэрдэгт оршдог аж.Дэлхийн хамгийн ер бусын архи дарснууд 3

6. Пицца шар айраг

Хэрвээ гахайн мах болон шоколадны амттай шар айраг байдаг бол Pizza Beer байдагт гайхах зүйлгүй. 2006 онд Иллинойсын Campton Township-ын Tom, Athena Seefurth нар пиццатай төгс хослох шар айргийг гэртээ нэрэхээр зорьсны эцэст Mamma Mia Pizza Beer шар айргийг гаргасан нь зах зээлд жинхэнэ хит болсон юм.Дэлхийн хамгийн ер бусын архи дарснууд 7

7. Kierewiet Liqueur (Pot Booze)

Голланд зэрэг зарим орнуудад хууль ёсны энэ шар айргаар үйлчилдэг газар Амстердамд олон. 14,5 хувийн алькохол бүхий тод ногоон өнгийн шар айрагны шошгон дээр хар тамхины ургамлын навчны зураг бий.Дэлхийн хамгийн ер бусын архи дарснууд 4

8. Утсан яргай загастай архи

Alaska Distillery үйлдвэрийн утсан яргай загастай архины найрлаганд Delta Junction-ы үр тариа, Matanuska-Susitna хөндийн төмс, Prince William Sound-ын мөсөн голын мөс, Аляскын булангаас барьсан яргай загас багтдаг.Дэлхийн хамгийн ер бусын архи дарснууд 9

9. Хилэнцэт хорхойтой архи

Лонхных нь ёроолд фермд үржүүлсэн хилэнцэт хорхой хөвөх цэвэр үрийн энэ Англи архийг дангаар нь эсвэл өөрийн дуртай мартинитайгаа холиод ууж болно. Хэрвээ танд үнэлэхүйц хэмжээний зориг байгаа бол бүрэн хоргүйжүүлсэн хилэнцэт хорхойг нь идэж болно.Дэлхийн хамгийн ер бусын архи дарснууд 8

10. Mamajuana

Доминиканы Виагра гэгддэг энэ архи өвс ургамал, мод, дарс, зөгийн бал, хэдхэн долоо хоног дарсан ром дарсны холимог юм.Дэлхийн хамгийн ер бусын архи дарснууд 6

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *