Бодит амьдрал дээр харах юм бол огло харайн цочмоор, стандарт бус эвгүй дүр төрхтэй 16 амьтад

0

Дэлхий дээр эрдэмтдийн төдийгүй жирийн хүмүүсийн сайн мэддэг амьтад маш их бий. Бас байдаг гэдгийг нь мэдээ ч үгүй яваа хэдэн мянган төрлийн амьтад ч бас бий. Бидний үл мэдэх амьтад этгээд хачин харагдахын хажуугаар бас стандарт бус чадвартай. Жишээ нь, теннессийн ямаа гэхэд л стрессдэхээрээ булчингийн таталт өгдөг, тоть-загас өөрийн хурц шүдээрээ шүрийг буталж чадна, харин аям чемани үүлдрийн тахианы зөвхөн гадаад төрх нь хар төдийгүй бас дотор эрxтэн нь ч ийм өнгөтэй.

Сургуульд заадаггүй эсвэл нэвтэрхий толинд тэр болгон дурдагдаад байдаггүй манай гаригийн этгээд хачин амьтдыг танд танилцуулахаар бэлдлээ.

Могой хүзүүт яст мэлхий толгойгоо хумьж чаддаггүй, тэд толгойгоо хуягандаа хажуулдуулж хураадаг

© TomR (Thomas Ruedas) / Wikimedia Commons, © James D Morgan / ​Shutterstock

 

Гуидак гэдэг нэртэй дун. Дунджаар 140 жил насална

© J. Patrick Fischer / Wikimedia Commons

 

Харахад айдас төрүүлэм ч гэлээ хилэнцэт ялаа бие биенээ халамжаар дутаадаггүй: эрэгчин нь сонгосон эмэгчиндээ хоол хүнс бэлэглэдэг

© Charles J. Sharp / Wikimedia Commons

 

Таталт өгдөг теннесийн ямаа – нэгэн төрлийн гэрийн тэжээвэр ямаа юм. Стресстэх үедээ хэдэн секундийн турш булчингийн таталт өгдөг

© Redleg at English Wikipedia / Wikimedia Commons

 

Тоть-загасанд шувууны хошууг санагдуулам хэд хэдэн шүд байдаг. Энэ шүдээрээ хатуу шүрийг ч буталж чаддаг байна

© Nhobgood Nick Hobgood / Wikimedia Commons

 

Ердийн хэлт эрвээхэй нь эрээн далт бяцхан шувуу шиг цэцгийн бал, шүүс уудаг

© Krizzz2020 / Wikimedia Commons

 

Хондон улаан мэлхий амьдралынхаа ихэнхи хэсгийг газар доор өнгөрөөдөг

© David V. Raju / Wikimedia Commons

 

Залхаг эрвээхэйн бүлд хамаарах эрвээхэйн авгалдай нь яг л багт наадмын хувцас шиг харагдана

© Andy Reago & Chrissy McClarren / Wikimedia Commons, © Gerald J. Lenhard, Louiana State Univ / © Bugwood.org / Wikimedia Commons

 

Ангархай шүдэт – хортой шүлстэй xөхтөн амьтан, Гаитид олноор таарч болно

© Seb az86556 / Wikimedia Commons

 

Бугын цус сорогч – нэгэн төрлийн ялаа. Уг ялааг хачигтай андуурах тохиолдол их гардаг. Яагаад гэвэл уг амьтан арьсан дээр суугаад далавчаа хаячихдаг ажээ

© Tiia Monto / Wikimedia Commons

 

Лирийг санагдуулам гүн усны хортой амьтан

© Monterey Bay Aquarium Research Institute (MBARI) / You Tube

 

Шинэ Зеландад жижиг xөх өнгийн оцон шувуу амьдардаг

© Tanya Dropbear / Wikimedia Commons

 

Алиалагчийн төрөлд хамаарах энэ загас сэрвээний дороосоо түлхэж үсэрч сэлдэг

© SergeUWPhoto / Shutterstock

 

Толбот суусар – шөнийн амьдралтай араатан. Нэгэн зэрэг суусар мөн муурын амьдралтай гэмээр. Зулзагаа ууталж явдаг.

© Michael Barritt & Karen May / Wikimedia Commons

 

Алтан нүдэт бүлд хамаарах шинэ төрөл, 2011 онд блоггер-гэрэл зураг сонирхогч олж илрүүлжээ

© Guek Hock Ping, also known as Kurt (OrionMystery) / Wikimedia Commons

 

Аям чемани үүлдрийн тахианы арьс нь хар. Дотор эрxтэн нь ч бас хар гээд бод доо?

© Opzwartbeek / Wikimedia Commons

Эдгээр хачирхалтай амьтдаас алийг нь амьдаар хармаар санагдав?

67
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *