6 настай ухаалаг Камбож хүү өөрийгөө коронавирусын халдвар авсан гэдгээ мэдмэгцээ өөрөө эмнэлэгт ханджээ. Тэр бүр эмнэлэг рүү авч явах зүйлсээ өөрөө бие даан бэлдээд хэнд ч хэлэлгүй ганцаараа гарч ирсэн гэнэ

0
  • 6 настай Камбож хүүгийн түүх цахим орчинд олны анхаарлыг ихээр татаж эхлээд байна.
  • Эх сурвалжийн мэдээлснээр хүү ковид-19 туссан байжээ.
  • Цахим сүлжээ хэрэглэгчид түүнийг ганцаараа зориглон эмчид хандахаар ирснийг нь үнэлж, сайшааж байгаа юм.

Дэлхийн олон улс орон цар тахлын эсрэг тэмцсээр байгаа энэ цаг үед нэгэн Камбож хүүгийн түүх цахим орчинд маш ихээр хандалт авах болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хүү ээжээсээ коронавирусын халдвар авсан байх өндөр магадлалтай байгаа бөгөөд бичлэгт бяцхан хүү түргэн тусламжийн машинд суухад бэлдээд эмчид хандахаар ирсэн байгааг харуулжээ.

Хүү үүргэвч үүрч, цаасан уутанд хэрэгтэй зүйлсээ хийсэн байсан бөгөөд түргэн тусламж ирэхэд эмнэлэг рүү шууд явахад бэлдээд, гэр бүлийнхэнтэйгээ ойртолгүй ганцаараа гарч ирсэн байв.

Нэгэн Facebook хуудас энэ дүр зургийг тун гунигтай, зүрх шимшрэм байна гэж тодотгоод амжжээ.

 

Хүүгийн бичлэгийг уншигч танд хүргэж байна

Цахим сүлжээний хэрэглэгчид энэхүү бичлэгийг үзээд “Хурдан эдгээрэй хүү минь”, “Үнэхээр зоригтой хүү байна” гэх мэтээр сэтгэгдлээ бичсээр байна. Харин хүүгийн болон түүний ээжийн нэрийг олон нийтэд ил болгон зарлаагүй байгаа ажээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр одоо хүү ээжтэйгээ нэг өрөөнд хамт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд олон хүмүүс тэдэнд сэтгэлийн бэлэг илгээж байгаа гэжээ.

Одоогийн байдлаар Камбож улсад нийт 1872 хүн коронавирусын халдвар авч, 5 хүн нас барж, 1056 хүн эдгээд байгаа юм байна.

8
ХарамсалтайХарамсалтай
5
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *