Гималайн зэрлэг зөгийн балыг олборлох үйл явц

0

Гималайн зэрлэг зөгийн балыг олборлох үйл явцНепалын умард-төв хэсэгт Аннапурна нэртэй үндэсний цэцэрлэгт хүрээлэн бий. Энэ газар нь Гималайн уулсын нэг хэсэг бөгөөд Гималайн уулсын гүнд орших жижигхэн тосгоны оршин суугчид Аннапурнагийн газар нутагт байдаг зэрлэг зөгийн балыг олборлож авдаг байна. Цөөхөн хүнтэй уг тосгоны бараг бүх эрчүүд зэрлэг зөгийн бал олборлох ажилд гарах ба тэд гараар сүлжсэн бүдүүн, бөх гэгчийн олс, модон эвхдэг шат, том сагс, урт саваа мод тэргүүтнээр ‘зэвсэглэдэг’. Тэд уртаас урт эвхдэг шатыг хадан хавцал руу буулгаж, хавцлын ханан дахь зэрлэг зөгийн үүрнээс балыг нь авахаас гадна зөгийн үүрнээс том томоор нь хэлтлэн авдаг байна. Гэхдээ энэ ажлаа эхлүүлэхийн өмнө зөгийнүүдийг үүрнээс нь холдуулахгүй бол хатгуулах аюултай. Тиймд тэд олборлолтоо эхлүүлэхээс 15 минутын өмнө гал асааж, утаа тавин зөгийнүүдийг үүрнээс нь холдуулаад олборлолтоо эхлүүлдэг. Мэдээж хэрэг нэг ч удаа зөгийнд хатгуулахгүй байна гэж үгүй. Гэвч зэрлэг зөгийн бал олборлогч Непал хүмүүс нэг, хоёр бүр түүнээс ч олон удаа зөгийнд хатгуулаад дархлаа суучихсан хүмүүс байдаг аж. Зөгийнд хатгуулахаас айхаа больсон тэдгээр хүмүүс хадан хавцлын ханан дээр цагаан суурин дээр харлан харагдах хэдэн зуун мянган зөгийн үүрнээс айж эмээх зүйлгүйгээр балыг нь олборлож авдаг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *