
Жил бүрийн зун Японы Токио хотын гудамжинд зуны хамгийн сүүлчийн гэж хэлж болох фестиваль болдог. Энэхүү фестивалийн нэг хэсэг болгож, өнгөрөгч 8-р сарын 27-ны өдөр Японы мэргэжлийн тогооч нар хүүхдүүдтэй хамтран 120 метр урттай далайн байцааны ороомог хийсэн байна. Ердийн далайн байцааны ороомгийг бодвол харьцангуй бүдүүн хийгдсэн энэхүү ороомог яг л аварга могой шиг харагдаж байсан ба тэнд байсан хүмүүст хангалттай хүрэлцэхүйц хэмжээний болж чаджээ. Тогооч нарын хувьд уртаас урт далайн байцаа, будааны ороомгийг хийсэндээ машид баяртай байсан бол хүүхдүүд гар бие оролцон хийсэн ороомгоо амтархан идэцгээж байсан байна.











