Гоо сайханчийн зөвлөгөө: уруулын будгийн өнгийг хэрхэн зөв сонгох вэ?

2

Гоо сайхан, нүүр будалтын нэг чухал хэсэг бол зөв өнгийн уруулын будаг сонгох явдал. Уруулд “наалдах”-аас гадна гоо сайхныг чимэглэх ёстой. “Энэ улирлын” хувьд ямар загварын уруулын будаг сонгох вэ?

Дээр дурдсан нөхцлүүдийг хангасан уруулын будаг сонгоход туслах зөвлөгөөг танд бэлдлээ.

Өөрийн өнгийг бодолцоно

Уруулын будаг сонгохдоо юуны түрүүнд өөрийн арьсны өнгийг анхаарах хэрэгтэй. Хэрвээ арьс цайвар, тэр ч бүү хэл цонхигор бол хүйтэн өнгө илүү зохимжтой, жишээ нь ягаанаас цөцгийн өнгө. Хэрвээ цонхигор болон бараан өнгийн завсар бол улаан эсвэл алтан туяатай өнгийг зоригтой сонгож болно.

Бор шаргал арьсны өнгөтэй бүсгүйчүүд бусдаас илүү азтай гэж хэлж болно, тэд тод өнгийн уруулын будгийг бүрэн түрхэж чадна. Бүрэн болсон тоороос эхлээд кофены бор өнгөний сонголт тэдэнд бий.

Дээрээс нь үсний өнгө сонголт хийхэд нөлөөлнө. Цайвар үст бүсгүйчүүд тоорын зөөлөн өнгөөс ягаан, шүрэн болон жимсгэнийн тод ягаан өнгө зохино. Шаргал үст бүсгүйчүүд бор өнгийн уруулын будаг, хар үстэй бүсгүйчүүд бусдаас илүү азтай – хэт тодоос бусад бүх өнгийг зоригтой түрхэж болох ажээ.

Нүдний өнгийг бас мартаж болохгүй. Бор өнгийн нүд ягаан, бор өнгийн уруулын өнгөтэй илүү зохицно, цэнхэр болон саарал өнгөийн нүдтэй бүсгүйчүүдэд цайвар шаргал, интоорын улаан өнгө, харин ногоон нүдэн бүсгүйд жүржийн туяатай өнгө илүү зохимжтой.

 

Уруулын будагны өнгө сонгоход уруулын хэлбэр чухал байр суурь эзэлнэ. Хэрвээ хэт том биш уруултай биш бол мат өнгөнөөс татгалзсан нь дээр, цайвар өнгийг сонгоорой. Мөн уруулын өнгөлөгч/гялалзуулагч илүү том болгож харагдуулна.

Харин том уруултай бүсгүйчүүд тод өнгөнөөс зайлсхийнэ, эс бөгөөс таныг гоо сайхан бус харин бүдүүлэг харагдуулахад хүргэнэ шүү.

 

Зохицуулж сурцгаая

Моодны чиг хандлага, гоо сайханчдын зөвлөгөөг эмэгтэй хүн болгон дагахыг хүсдэг. Гэсэн хэдий ч “моод” аливаа нөхцөл байдалтай зохицож байх ёстой.

Өдөр тутмын нүүр будалтанд цайвар, жишээ нь цайвар ягаан, бор цайвар өнгийг сонгоно. Харин оройн будалтанд илүү тод өнгө байвал илүү зохимжтой, жишээ нь хар-интоорын өнгийн уруулын будаг.

Нүүр будалтын үед нэг зүйлийг илүү тод томруун харагдахаар будна, нэг бол нүд эсвэл уруул байна. Бүгдийг тод томруунаар будсан тохиолдолд та өөрийгөө “индианчуудын тулааны будалт” хийлгэсэн мэт харагдуулахад хүргэнэ.

Улаан өнгийн уруулын будгийг юутай хослуулах вэ – энэ тал дээр мэргэжлийн гоо сайханчаас тусад нь зөвлөгөө авах хэрэгтэй. Улаан уруулын будаг үдэшлэгийн даашинзтай илүү хослоно, өдөр тутмын ажил хэрэгч хувцаслалт дээр бүдэг өнгийг сонгох хэрэгтэй.

Хэрвээ улаан өнгө тэр болгон зохиод байдаггүй бол зайлшгүй онцгой нөхцөлд л буюу үдэшлэг, чухал арга хэмжээний үеэр зөв будаж хэрэглээрэй.

 

Дэлгүүрт өнгөө сонгох

Арьсны өнгө, уруулын хэлбэр зэргийг тохируулж сурлаа гэхэд уруулын будагны өөрийн өнгө савлагаан дээр заасан өнгөтэй тохирохгүй байх тохиолдол байдаг. Дэлгүүр болгон эмэгтэй хүний сонирхсон будгийг будуулж үзүүлээд байдаггүй.

Боломжийг олголоо гэхэд гарынхаа шуун дээр уруулын будгаар будаж үзнэ, яг “тохирох”-ыг олтол хичнээн ч будгаар будах юм? Үүнээс гадна зарим дэлгүүрүүд цагаан цаасан дээр будуулж харуулдаг – энэ нь уруулын будгийн өнгийг уруул дээр бууж байгаа шиг харагдуулж чадахгүй.

Уруулын будаг сонгож туршиж байхдаа тогтох байдал, үнэрийг нь ч анхаарах хэрэгтэй. Өнгөний хувьд зөв сонгож чадсан уруулын будаг хүртэл урууланд наалдахгүй эсвэл эвгүй үнэртэй байж болно. Тиймээс үнэртэж үзэх, баталгаат хугацааг асуухаас ичих хэрэггүй.

Уруул бол эмэгтэй хүний хамгийн дур булаам хэсэг, харин уруулын будаг – энэ хэсгийг улам сэтгэл татам болгоход туслах хэрэгсэл. Тийм ч учраас өөрт тохирох уруулын будаг сонгож сурах нь чухал.

Хэрвээ танд нийтлэл таалагдсан бол өөртөө хадгалж мөн сошиал сувгаар бусадтайгаа хуваалцаарай.

21
ГоёГоё
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *