
Өөгүй төгс косплей хийх нууц – тухайн дүрийг бүтээж байгаа жүжигчин эсвэл тухайн дүртэй адилхан төрөх. Элла Нотон ийм л азтай бүсгүй аж, тэрээр Эмма Уотсонтой дэндүү адилхан төржээ. Тэгэхээр Гермиона Грейнжерийн дүрд хувирахын тулд хувцсыг нь өмсөж үсээ засуулаад л болно гэсэн үг. Бүсгүйг алдартай жүжигчинтэй андуурах явдал их тохиолддог, сошиал хэрэглэгчид ч тэдний энэ төстэй байдлыг хэрхэн ашиглаж болох аргыг бодож олжээ.
Бүсгүй бага байхаасаа л Эмма Уотсоныг косплейдэж байгаа. Тэд үнэхээр ихрүүд шиг адилхан

Элла Нортон – жүжигчин Эмма Уотсоны алга болоод удаж байгаа эгчтэй нь тун төстэй. Тийм ч учраас Элла алдартай жүжигчний косплеер болохоор шийджээ.
Гермионагийн дүрд хувирахын тулд Элла “Harry Potter”-ийн гол дүрийн охины цамцтай адилхан цамцыг ч олж өмсжээ.
Киноны зураг болон Эллагийн гэрэл зургийг харьцуулж харахад ялгаа бараг л олж чадахгүй

Бүсгүйн хэлж байгаагаар түүнийг хүмүүс Эмма Уотсонтой байнга андуурдаг гэнэ

Элла Reddit сайтад өгсөн ярилцлагадаа түүнийг Лондон болон Оксфордод явж байхад нь олон хүн андуурч ирдэг тухай дурссан байна. Өөрийгөө Эмма Уотсон биш гэж хэлж хүмүүсийг сэтгэлээр унагааж байгаадаа ч сэтгэл дундуур үлддэг гэж ярьжээ.
Хүмүүсийг ойлгож болохоор л санагдаж байна. Бүсгүй жүжигчинтэй хаанаас нь ч харсан адилхан юм


Тэд яг л нэг хүн шиг харагдана

Эллад Эмма Уотсоны бүтээсэн дүртэй төстэй зүйл бас бий. Гермионы төрсөн өдөр – 9 дүгээр сарын 19, харин Эллагийнх дараа өдөр нь буюу 9 дүгээр сарын 20.
Тэдний санамсаргүй гэрэл зургууд нь ч хоорондоо төстэй

Би селфи хийсэн юм, тэгсэн Эммагийн нэг гэрэл зураг санагдаан ороод.
Жүжигчинтэй төстэй байдлаа яаж ашиглаж болохыг хүмүүс Эллад хэлж өгчээ

Зураг авалтын талбай дээр ажилладаг Reddit-ийн ListhenewL гэх нэртэй хэрэглэгч Эллад нэгэн зөвлөгөө өгчээ. Түүний хэлснээр, зураг авалтын үед жүжигчинтэй төстэй хүмүүс маш их хэрэг болдог гэж (зөвхөн аюултай үзүүлбэр үзүүлэх гэж биш), харин адилхан хүн олоход маш хүнд.
Өөрийнхөө гэрэл зургийг кино бүтээгчдэд илгээхийг Эллад зөвлөсөн юм. Хэрвээ зураг авалт бүсгүйн амьдардаг газартай ойр болж байгаа бол хамтран ажиллах санал ирэх боломж өндөр гэжээ. Тэгэхээр боломж нь олдвол Элла өөрийн алдартай ихрийн өрөөсөнтэй нэг кинонд тоглож болох л юм.







