Оффисын ажилтнуудын эрүүл мэнддээ хор хөнөөл учруулдаг 10 буруу зуршил. Та яг одооноос дараах заавар зөвлөгөөг хэрэгжүүлж эхлээрэй

0

Удаан хугацаагаар суух нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг болохыг эрдэмтэд хэлж байна. Эрдэмтэд энэ түгээмэл ажиглагддаг үзэгдлийг “суудлын өвчин” гэж нэрлэдэг. Нурууны өвчин бол түгээмэл тохиолддог асуудал юм. Яагаад гэвэл байнгын нэг байрлалаар байх нь нуруу, мөр, гар болон хөлөн дэх стрессийг нэмдэг байна. Тийм учраас буруу суухаас аль болох зайлсхийх нь чухлаас гадна мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг.

Хүмүүсийн дийлэнх нь буруу сууснаас болж эрүүл мэндэд хор хөнөөл учирдаг талаар сайн мэддэг билээ. Бид оффисын ажил хийдэг уншигчиддаа зориулан зарим нэг буруу байрлалаар суух нь ямар хор уршигтай тухай хүргэхээр уг мэдээг бэлтгэлээ.

1. Компьютерийн дэлгэц таны нүдний түвшинд байдаггүй

Таны нүд компьютерийн дэлгэцээс 5-7 см доош байрлах шугамд огтолцох ёстой. Хэрэв ийм байрлалаар зөв суусан бол, танд толгойгоо хазайлгах шаардлага гарахгүй. Учир нь бидний нүд аливаа зүйлийг хөндлөн биш, босоо чиглэлд буюу дээрээс доош байрлалд харахдаа илүү сайн байдаг. Дэлгэцийг зөв тохируулж, зөв байрлалаар суух үед илүү олон зүйлийг харах боломжтой болно. Дээрээс нь таны хүзүү болон нуруунд ачаалал ирэхгүй.

 

2. Та мөрөө хойш болгодоггүй эсвэл нуруугаа сандлын эсрэг тэгшхэн байлгадаг

Мэргэжилтнүүд таныг нуруугаа оффисын сандлын түшлэгт бүрэн налж суухыг зөвлөж байна. Та урагш бөхийхөөс татгалзах хэрэгтэй. Тэр тусмаа та олон цагийн турш суусны дараа ядрах үед энэ байрлалаар зөв суух нь чухал юм.

 

3. Та хөлөө газарт тэгшхэн байрлуулдаггүй

Та энэ байрлалаар өвдгөө нугалж суух үедээ хөлөө газарт тэгшхэн байрлуулах хэрэгтэй. Мэргэжилтнүүд мөн гутлаа тайлж суух нь үр дүнтэй гэж зөвлөж байна – тэр дундаа өсгийтэй гутал өмссөн бол. Хэрэв таны сууж буй сандлын өндөр зөв тохируулагдаагүй бол, хөл амраагч ашиглаарай.

 

4. Та хөлөө ачиж эсвэл шагайгаа зөрүүлж суудаг

Ажлынхаа ширээний ард суухдаа хөлөө ачих нь хор хөнөөлтэй болохыг баталсан олон судалгаа бий. Эмч нар хөлөө ачиж сууснаар цусны даралт ихсэхэд нөлөөлдөг талаар хэлж байна. Оронд нь хоёр хөлөө хооронд нь зөрүүлж, хэсэг зуур дасгал хөдөлгөөн хийж болно.

 

5. Та төвийг сахисан байрлалаар сууж, ажиллахад тав тухтай байх дэмжлэгийг өөртөө үзүүлдэггүй

Тийм ээ, ажлын ширээний ард төвийг сахисан байрлалаар суух хэцүү байдаг. Гэвч энэ нөхцөлд та зарим нэг зориулалтын дэмжлэг үзүүлдэг бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Тэдгээр нь ажиллах тав тухтай нөхцлийг бүрдүүлж өгнө.

6. Та сууж буй сандлаа өөрийнхөө биед тохируулдаггүй

Та сандлынхаа өндрийг тохируулдаг байж болох ч, өөр жижиг хэд хэдэн өөрчлөлтүүд бас бий. Өөртөө хамгийн тохиромжтой байрлалаар суух хүртлээ сандлынхаа тохиргоог өөрчлөх хэрэгтэй. Мөн тохиргоо хийх боломжгүй энгийн сандал дээр сууж ажлаа хийх нь тохиромжгүй байдаг.

Зарим мэргэжилтнүүд зогсоогоороо суудаг сандлыг санал болгож байна. Энэ сандал хүнд олон байдлаар суух эсвэл бөхийх боломжийг олгодог тул та ажлынхаа завсар зайгаар чөлөөтэй дасгал хөдөлгөөн хийж болох юм.

 

7. Та 30 минут тутамд завсарлага авдаггүй

Удаан хугацаагаар сууснаас болж булчингууд чилж ядардаг болохыг эмнэлгийн ажилтнууд хэлж байна. Зөв байрлалаар олон цаг суусны дараа ч гэсэн нуруунд ачаалал ирдэг. Ийм нөхцөлд тогтмол завсарлага авч байх нь чухал.

Мэргэжилтнүүд 30 минут суусны дараа заавал түр завсарлага авч, цаг тутамд ямар нэгэн дасгал хийж байхыг зөвлөжээ.

 

8. Та сандлынхаа өндрийг зөв тохируулаагүйгээс болж, таны ташаа өвдөгнөөс чинь бага зэрэг өндөрт байрлаж чаддаггүй

Ажлынхаа сандлын өндрийг заавал тохируулах ёстой. Ташаа өвдөгнөөс чинь бага зэрэг өндөрт байрлах хэрэгтэй. Ерөнхийдөө таны хөл 90 градусын налуу нугарч байвал, зөв байрласан гэж үзэж болно. Эхэндээ хэцүү байх боловч, ахин дахин оролдож үзсэний дараа та сурна.

 

9. Та гараа тавих сандлын түшлэгний өндрийг тохируулдаггүй

Оффист ажлынхаа ширээний ард суух үедээ бид гараа тавих сандлын түшлэгний өндрийг тохируулахаа мартчихдаг. 75-90 градус хүртэлх бүх өнцгөөр тохойгоо түшлэгт байрлуулахад таны гар уян хатан хөдөлж байх учиртай. Мэргэжилтнүүд энэ энэ зөвлөгөөг хэрэгжүүлснээр нуруу өвдөхөөс сэргийлээд зогсохгүй, нурууг улам бэхжүүлнэ гэдгийг хэлж байна.

 

10. Та ажлынхаа ширээний ард чихэвч хэрэглэдэггүй

Заримдаа ажлын ширээний ард сууж байх үед анхаарал сарнихад хүргэдэг олон хүчин зүйлс гарч ирдэг. Мэргэжилтнүүд гар утсаараа ярих үедээ чихэвч хэрэглэх хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Ингэснээр таны толгойн зөв байрлал алдагдахгүйгээс гадна, нуруу өвдөхөөс сэргийлнэ. Тэр тусмаа хэрэв та олон дуудлага хүлээж авдаг бол үүнийг анхаарахад гэмгүй. Гэсэн хэдий ч мэргэжилтнүүд ажил дээрээ шаардлагагүй дуудлага хүлээж авч, утсаар ярих нь ажлын хамт олонд төвөг уддаг болохыг сануулжээ.

Та ажлынхаа ширээний ард сууж байх үедээ өөрийгөө буруу сууж байгаа эсэхээ хэр анзаардаг вэ? Таны мэддэг, буруу байрлалаар суух зуршлыг болиулахад туслах ямар нэгэн лайфхак бий юу?

8
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *