Зохимжгүй хувцаслалт: Хэрэв та загварлаг харагдахыг хүсч байвал ямар хувцаснуудыг хооронд нь хослуулах хэрэггүй вэ?

0

Эмэгтэй хүн болгон л гудамжаар алхахдаа бусдын харааг булаамаар сайхан хувцаслахыг хүсдэг. Магадгүй хажуугаар өнгөрөх хүн урмын үг хайрлах ч юм билүү? Энэ хүсэлдээ автсан эмэгтэйчүүд “би зөвхөн сайхныг л өмсөнө” гэж шийддэг, үр дүнд нь түүний дүр төрх бусдыг цочирдоход хүргэнэ.

generalova_irina / instagram

Сонгох эрх чөлөө хэмээх уриан дор

Одоо цагт олон төрлийн материалаар хийсэн, олон урсгалыг нэг дор цогцлуулсан хувцас өмсөх эрх эмэгтэйчүүдэд бий. Гэхдээ эдгээрийг зөв зохицуулахгүй бол зүгээр л материалыг цуглуулга болж харагдахыг анхаараарай.

 

1. Коктейлийн даашинз болон гутал

lalinas_shop_009 / instagram

Хүндэтгэлийн арга хэмжээнд зориулсан даашинзтай завь-туфль л зохимжтой. Хэрвээ гадаа хүйтний улирал байгаа бол гутлаа заавал сольж өмсөхөөр зохицуулаарай.

 

2. Хар трико болон цагаан туфль

legs_online / instagram

Хар өнгийн трико өмссөн бол мөн адил өнгийн л гутал өмсөнө. Цайвар өнгийн гутал өмсөх бол мөн л адил цайвар өнгийн трико өмсөнө.

 

3. Трико болон задгай гутал

minicalzecollant2 / instagram

Тогтсон ёс! Задгай гутал өмссөн бол трико өмсөхгүй, задгай туфль ч бас үүнд хамаатай.

 

4. Цамцан даашинз (туник) болон урт түрийтэй гутал

may_imad / instagram

Хэрвээ дээгүүрээ хэтэрхий богинохон байвал заавал гутлаараа дүүргэх гэж оролдсоны хэрэггүй. Легинсийн хувьд арай өөр зүйл бодож олоорой, илүү загварлаг харагдана. Харин өвлийн хувьд туник туршиж болох юм.

5. Хөлийн дунд хүрсэн түрийтэй гутал болон өвдөг хүртэл урттай даашинз

Ийм зохицолдлогоо ямар ч урт хөлийг богинохон болгож харагдуулна. Нэг бол ийм урттай гутлыг туфлиэр солино эсвэл даашинзаа өвдөгнөөс дээгүүр болтол нь богиносгоно. Эсвэл эсрэгээр нь хийсэн ч бас болно.

 

6. Туфль, цүнх болон ороолт (бээлий)

style.info / instagram

Хэтэрхий их гоёл нүдэнд их тусдаг. Тиймээс илүүц зүйлээс татгалзаж сураарай.

 

7. Жийнсэн өмдөө урт түрийнд чихэх

likhacheva_anya / instagram

Та морин тойруулгын газар ирээгүй л бол урт түрийтэй гутлаа богино түрийтэйгээр сольсон нь дээр, жийнсэн өмдөө гадуур нь гаргаж өмсөнө.

Таныг эдгээр дүрмийг мэддэг бас баримталдаг гэж найдаж байна. Гэхдээ үүнийг найз нартайгаа хуваалцахад буруудахгүй гэж бодлоо. Тэд ч бас хэн нэгний өмнө “тэнэг” харагдахыг хүсэхгүй л байгаа шүү дээ.

34
ТэнэглэлТэнэглэл
18
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Bat Oyun OchirJamts

    Bat Oyun OchirJamts

    2020/04/16 at 10:52

    Er ni hun uurtuu taalagdaj l bwal uur hun amitand yamar hamaa bna hund taalagdah gej huwtsalna gej yu bhawdee hu

  2. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/04/16 at 14:07

    Агуу мэдрэмжтэй залуу

  3. Munkhgerel Munkhuu

    Munkhgerel Munkhuu

    2020/04/16 at 19:31

    Horom ingd haaya maltaad bdin😂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *