Хятадад нэг өдрийн дотор коронавирусын халдварын 108 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ бол сүүлийн 5 долоо хоногийн хугацаанд бүртгэгдээгүй байсан өндөр тоо юм

0

Ухань хот – цар тахлын анхны голомт газар – 11 долоо хоногийн турш үргэлжилсэн хөл хориог тавьж, 11 сая гаруй хотын оршин суугчид ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр хотоос чөлөөтэй орж гарах боломжтой болсон.

Covid-19 вирусын халдвар авсан хүний тоо Хятадад бууж байгаа бөгөөд энэ хотод хуучны амьдрал эргэн ирсэн. Гэсэн хэдий ч хот руу чөлөөтэй орж гарах боломжтой болсноос улбаатайгаар коронавирусын халдвар авсан хүний тоо эргээд нэмэгдээд эхэлжээ – олон өвчтөн дэлхийн өөр улс орнуудаас эх орон руугаа ирж байгаатай холбоотой аж.

Asia One

Өнгөрсөн бямба гаригт Хятадад Covid-19 вирусын халдвар авсан 108 хүн шинээр бүртгэгдсэн бөгөөд энэ нь сүүлийн 5 долоо хоногийн хугацаан дахь нэг өдрийн дотор анхны 3 оронтой тоонд хүрсэн тохиолдол болсон талаар “Reuters” агентлаг мэдээлжээ. Өмнөх хамгийн их бүртгэгдээд байсан тоо нь 99 байсан юм.

“Үндэсний Эрүүл Мэндийн Хороо”-ноос мэдээлснээр Хятадад 98 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн бол, 61 шинж тэмдэггүй тохиолдол шинээр нэмж бүртгэгджээ.

Одоогийн байдлаар уг улсад нийт 82,160 хүн вирусын халдвар авсан бол 77,663 нь бүрэн эдгэрч, 3341 хүн амь насаа алдсан байна.

2
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. М. Чимка

    М. Чимка

    2020/04/16 at 14:41

    нөгөөх л бохир заваан бдал , хөдөлдөг амьд болгоныг идээд л , бохир хоолон гэрүүд ажиллаад бхаар аргагүй шүү дээ!!!!

  2. Otgonbayar Khishigee

    Otgonbayar Khishigee

    2020/04/17 at 00:17

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *