Цагдаа нарт зориулсан хамгийн дэвшилтэт дуулга

0

Цагдаа нарт зориулсан хамгийн дэвшилтэт дуулгаАвстралийн Шинэ Өмнөд Уэльсын их сургуулийн дизайны ангийн оюутан, 23 настай Алфред Бояаджис /Alfred Boyadgis/ 1987 оны РобоКоп /RoboCop/ хэмээх шинжлэх ухааны, уран зөгнөлт кинонд чин үнэнчээр дурлажээ. Тиймдээ ч тус сургуулийн аж үйлдвэрийн дизайны хүндэт оюутан болсон залуу эр цагдаагийн офицеруудад зориулсан этгээд чамин мотоциклын дуулганы загвар бүтээхэд өөрийн авьяас чадлыг зориулж байгаа аж. Оюутан залуугийн жилийн эцсийн бүтээл болох энэхүү дуулганы саравчинд зөвхөн мэдээлэл харагдаад зогсохгүй өндөр түвшний олон технологиуд агуулагдсан байна. Форсайт /Forcite/ хэмээн нэрлэгдсэн энэ дуулгыг өмссөн офицер автомат танигч системтэй бөгөөд тээврийн хэрэгсэл рүү 5 секунд ширтэхэд тухайн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэх нь гарч ирдэг. Түүнчлэн ойролцоох эмнэлэг эсвэл галын бригадтай холбогдох харагдах байдлыг нэмэгдүүлж, тодруулах гэх мэт давуу талуудтай Форсайт дуулгыг Америкийн Флорида мужийн цагдаа нар бодит байдал дээр туршиж үзэхийг хүсэж байгаа юм. Жил орчмын дараагаас бодитоор хэрэглэгдэх боломжтой болох Форсайт дуулганы үнэ 790 орчим доллар байх ба их хэмжээгээр үйлдвэрлэхэд 1,5 сая доллар шаардагдах юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *