Тун удахгүй хэрэгцээгүй болох 10 ажил мэргэжил. Технологийн хөгжлийн улмаас энэ төрлийн хөдөлмөр эрхлэгчид ажилгүй болох урьдчилсан тооцоо гарчээ

0

Хэдхэн жилийн дараа 75 сая хүн технологийн хөгжлийн улмаас ажилгүй болох урьдчилсан тооцоо гарчээ. Энэ нь бодитой байх магадлал өндөр. Өнөөдрийн байдлаар, тухайлбал лифтчин, видео прокат, машинист зэрэг ажлууд алга болсон гэхэд хилсдэхгүй.

Ирээдүйд олон ажил мэргэжлийг ийм хувь тавилан хүлээж байна.

Орлон тоглогч

mirf.ru

Одоо ч киноны дээврээс үсрэх үзэгдлийг авахын тулд тусгай мэргэжлийн хүн хөлслөөд, үзүүлбэрийн үед түүний аюулгүй байдлыг хангахын оронд компьютероор хүн зурах нь хамаагүй амар бас хямд болж дээ.

Өнөөдөр “донор бие” гэдэг зүйл их эрэлт хэрэгцээтэй болсон байна: жүжигчин нэг хүний дүрийг бүтээнэ, харин дараа нь тэр хүний нүүрийг алдартай хүнийхээр сольчихно. Жишээ нь, “Game of thrones” кинонд Серсея Ланнистер гудамжаар нvцгэн явдаг хэсгийг жүжигчин Лина Хидигийн оронд орлон тоглогч Ребекка ван Клив гүйцэтгэсэн юм. Дараа нь компьютер графикийн тусламжтайгаар Ребеккагийн нүүрийг Линагийнхаар солиод л болсон.

 

Кассчин

yandex.net

Хэрвээ та том хотод амьдардаг бол өөртөө үйлчлэх касс гэдгийг сайн мэдэх байх. Орчин үеийн төлбөрийн хэрэгсэл аливаа зүйлийг маш хялбар болгож байна. Тиймээс тун удахгүй кассчны ажил одоогийнх шиг байхаа болих болов уу.

 

Банкны теллер

topobrazovanie.ru

Гватемалд амьдарч байгаа мөртлөө хаа нэгэн өөр улсад байгаа банкны хэрэглэгч байх нь хэвийн үзэгдэл болоод удаж байна. Онлайн банкаар дамжуулаад зээл авч болно, мөнгөө хаа дуртай газар руугаа шилжүүлчихнэ, элдэв төрлийн төлбөрөө төлчихнө. Харилцагчийн асуусан асуултанд хүртэл бот хариулж байгаа гээд бод доо?

 

Үйлдвэрийн ажилчид

novorab.ru

Хүний оролцоогүйгээр маш нарийн ажил хийдэг цаг үе болоод байна шүү дээ. Жишээ нь, Sony PS4 тоглоомын консолыг дан роботууд л угсардаг.

 

Вэб дизайнер

it-developer.in.ua

Бусдыгаа бодвол хамаагүй залуу мэргэжил хаягдаж байгаа нь үнэхээр хачирхалтай. Өнөөдөр дурын хүн сайт зохиох үнэгүй платформыг ашиглах боломжтой болсон, тиймээс хэдхэн цагийн дотор бүрэн ажиллагаатай сайтыг хийж чадахаар байна.

Уг мэргэжил зах зээлээс ор тас алга болохгүй л дээ, гэхдээ зөвхөн мэргэжилдээ чадвартай бас санаачлагатай нь л шигшигдэж үлдэх нь. Гурван жилийн өмнө Future of Jobs-оос явуулсан санал асуулгааас харахад, ажилтнуудын 54 хувь нь одоогийн хөгжлийн хурдыг гүйцэхийн тулд байнга суралцаж байх шаардлагатай гэж хариулжээ.

 

Нийтлэлч

zavistnik.com

Одоохондоо хиймэл оюун ухаан өндөр түвшинд бичиж, ярьж чадахгүй байна л даа. Харин найруулга зүй шалгадаг программууд хэл зүйн факультетийн муу сурлагатнаас ч долоон дор байгаа юм. Гэхдээ тэд маш хурдан сайжирч байгааг анхаарах хэрэгтэй.

Жишээ хэлэхэд, Forbes болон Associated Press-ийн бизнес, спортын мэдээг ботууд бичээд эхэлчихсэн. Харин Bloomberg-ийн биржийн мэдээ бэлтгэх ажлыг хиймэл оюун ухаан гүйцэтгэж байна. 5-10 жилийн дараа гэхэд компьютерын ямар нэгэн технологи Парисаар аялах аятайхан гарын авлага бичээд өгөхөөр байх шиг. Бас ухаалаг гар утасны танилцуулгыг ч юм уу? Зохиогчийн сэтгүүл зүй л амьдаараа үлдэх байх аа даа.

 

Түгээгч

spbdnevnik.ru

Хөл хорио бидэнд түгээгч маш чухал ажил болохыг ойлгуулсан. Гэтэл дрон аль хэдийнээ тэднийг ажлын байрнаас нь шахаад эхэлжээ. Дрон замд бөглөрч зогсохгүй, ажил хаяхгүй, танд биш өөртөө эвтэйхэн газраас захиалгаа ав гэж шаардахгүй.

Amazon гэхэд л дрон хэрэглэдэг болоод удаж байна. Dominos Pizza ч гэсэн хүргэлтээ нисдэг хүргэгчээр хүргэх туршилтууд хийгээд эхэлжээ. Хятадад тун удахгүй дронуудад зориулсан 150 онгоцны буудал барьж дуусгах нь.

 

Аялалын агент

cdnmyslo.ru

Яг одоогийн байдлаар гурван төрлийн иргэд аялалын агентийн үйлчилгээг авч байна:

  • Компьютер дээр ажиллах боломжгүй өндөр настнууд
  • Байгууллагын үйлчлүүлэгчид, тухайлбал хаа нэгтээ Мальдивт 500 хүний арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай болсон албан байгууллага
  • Маш баян хүмүүс, мэргэжлийн хүмүүсээр өндөр зэрэглэлийн зочид буудал, амрах тансаг газраа сонгуулахыг хүссэн баячууд.

Ойролцоогоор 10 жилийн дараа эхний төрлийн хүмүүс алга болно, хүн болгон ухаалаг утас, таблет ашиглаж сурна биз дээ. Тэгэхээр аяллын чиглэлийн мэргэжил зах зээлээс бага багаар хасагдаж эхлэх ажээ.

 

Нягтлан бодогч

ascon-profi.ru

2018 онд Оросын сангийн сайд асан Алексей Кудрин хэлэхдээ, 10 жилийн дараа нягтлан бодогчийн мэргэжил байхгүй болно гэж байсан удаатай. Энэ нь ч бас их өөдрөг таамаг болоод байгаа юм. Өнөөдрийн байдлаар маш олон байгууллагууд нягтлан бодох бүртгэлийн хэлтсээ цомхотгоод эхэлжээ.

Жишээ нь: Сбербанк хэдэн жилийн өмнө 33,000 нягтлан бодогчтой байсан бол өнөөдөр ердөө 1500 болж цөөрсөн байна. Хоёр, гурван жилийн дараа гэхэд программ өөрөө төлбөр тооцоогоо хийгээд, хянаад, баримтуудаа цуглуулж цэгцлээд явах бололтой.

 

Жолооч

fainaidea.com

Waymo Onе робот такси АНУ-д 20 сая миль замыг туулаад байна. Яндекст гэхэд л 110 роботжсон автомашин ажиллаж байгаа, харин Tesla-гийн мэдэгдсэнээр, тэдний дараагийн үеийн машинууд нь 100% автоматчлагдсан байх ажээ.

13
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *