
Бид бүгд л ирээдүйн төлөвлөгөө зохиодог бөгөөд мөрөөдөх нь бүр ч сайхан зүйл. Ямар нэг зүйл хүсэж мөрөөдөн, түүнийгээ ил ярихад…
Дахиад жаахан байхад л бид хүссэн зүйлдээ хүрч хамгийн азтай, жаргалтай хүний нэг болох гэж байгаа тухайгаа хүмүүст дуулгах гэж яарна.
Гэтэл сэтгэл судлаачид ингэхгүй байхыг анхааруулдаг. Дотроос чинь хатгаж түлхэн яриулах гэх боловч ингэх хэрэггүй юм. Яагаад гэвэл…
Хүслээ хэрхэн биелүүлэх вэ?
1. Та эрч хүч, энергиэ алдахад хүрнэ
Орчлон ертөнц гэдэг бол маш нарийн зохион байгуулалттай зүйл юм. Таны дотор ямар нэг хүсэл мөрөөдөл бий болоход орчлон ертөнц түүнийг маань биелүүлэх эрч хүч өгдөг байна.
Орчлон ертөнцийн өгч байгаа энэ энерги маань хэмжээ хязгаартай юм шүү. Зөвхөн тэрхүү хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд тань хэрэгтэй тийм л хэмжээг танд өгнө.
Та энэ хүсэл мөрөөдлийнхөө тухай, төлөвлөгөөгөө бусадтай хуваалцаж, түүнээсээ сэтгэл ханаж байх тань энэхүү энергийг дэмий зарж байгаа хэрэг. Зөвхөн ярианд л зарцуулагдаад ажилд зориулагдахгүй байгаа хэрэг юм.
Ингээд хүсэл мөрөөдөлдөө хүрэх хүч чадал, урам зориг дутагдаж эхэлнэ. Нөөц дуусч, зөвхөн үгэнд л хамаг зүйлээ зарцуулсан байх биз ээ.
2. Далд ухамсрын тухай бодохгүй байх
Далд ухамсар гэдэг маань бодит байдал болон таны төсөөлж байгаа дүр зураг хоёрыг ялгаж чадахгүй. Та ямар нэг зорилгодоо хүрэхээр тэмүүлж байхад далд ухамсар танд туслах болно. Тэрээр үр дүнд хүрэх зам, боломжийг хайж, дүгнэж хамгийн сайн гэснийг сонгон авна.
Сэтгэл судлаачид хүний ухамсар, далд ухамсар хоёр хоорондоо холбоотой гэж үздэг. Далд ухамсартаа ямар замаар явах тухай ойлгуулахын тулд өөрийн зорилгоо харагдах хэлбэрт оруулах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд ярьдаг.
Мөн ийм үед та өөрийн мөрөөдөл, төлөвлөгөөгөө дайралдсан болгонд болсон зүйл мэт ярих нь таны далд ухамсарт тэрхүү хүссэн зүйлдээ хүрсэн мэт ойлголтыг өгдөг байна. Зорьсондоо хүрсэн бол цаашид ажиллаж, зөв зам хайж байх ямар хэрэг байх билээ.
3. Үр дүнг нь мартана
Үйл хөдлөл гэдэг бол ямар ч яриа хөөрөөнөөс илүү зүйл. Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд ажиллах, хүч зарах хэрэгтэй. Хэрвээ ярих бол зөвхөн ажлын төлөө л ярих ёстой. Бүх зүйлээ хийсний дараа үр дүнгээр нь гайхуулж болох юм.
Нөгөө талаар та зорьсон зүйлээсээ ямар нэг байдлаар ухрах эсвэл хойшлуулах үед таныг хэн ч үр дүнд хүрээгүй, хоосон чалчигч гэж буруутгахгүй билээ.
Нэр хүнд тань хэвээр үлдэж өөрийгөө хөнгөн байр суурьтай хүн гэж харагдуулахгүй байх болно. Зорьсондоо хүрээд дараагийн шинэ төлөвлөгөөгөө зохиож шинэ хүсэлдээ хүрэхээр зүтгэ.
Ингээд далд ухамсрын нууц танд ил болсон үед эдгээр сэтгэл судлаачдын зөвлөмжийг амьдралд хэрэгжүүлээд үзээрэй.








Chalhaanamsan Amgalanbaatar
2018/06/06 at 15:30
Altandagina Amgalanbaatar
Idob Maral
2018/06/06 at 15:36
Tulgaa Tuska
Idob Maral
2018/06/06 at 15:36
Tulgaa Tuska
Idob Maral
2018/06/06 at 15:36
Tulgaa Tuska
Amarbayasgalan Bayasaa Amarbayasgalan
2018/06/06 at 15:40
An Nuk Enat Enat
Amarbayasgalan Bayasaa Amarbayasgalan
2018/06/06 at 15:40
An Nuk Enat Enat
Нандиуш Ганбат
2018/06/06 at 16:01
Занданхүү Баярхүү
Bolor Bolor
2018/06/06 at 17:04
Есүй Бямбаа
Тамир Тамир
2018/06/07 at 01:35
Наранцацрал Мягмаржав
Alimaa Lkhagvaa
2018/06/07 at 22:12
Ene unen um bnlee