Тухайн хүнийг бусадтай хэрхэн гар барьдгаас нь хамаарч, хувийн зан чанарыг нь тодорхойлж болно

2

Гар барих нь шууд утгаараа хэн нэгний гарыг барьж мэндчилэхээс илүү их утга учрыг агуулдаг байна. Тухайн хүний өөртөө итгэлтэй байдал, бодол санаагаа хянах чадвар, айдас, заналхийлэл болон хүндэтгэлтэй хандаж байгаа эсэхийг хүртэл тодорхойлох боломжтой. Та энэхүү мэдээллийг уншсанаар гар барих биеийн хэлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдлэгтэй болох юм.

Бид та бүхэндээ хүн бүрийн төдийлөн сайн мэддэггүй, гар барилтын цаана агуулагдах утга санааны талаар хүргэх гэж байна.

1. Хоёр гараараа гар барих

Хэрэв тухайн хүн гар барихдаа хоёр гараа оролцуулан гар барьж байвал энэ нь тухайн хүн гар барьж буй хүнээ өөрөөсөө илүү хүндэтгэж байгааг илэрхийлэх боловч, чөлөөтэй харилцахыг хүсэж байгаа утга санааг давхар илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл “Алив энэ талаар ярилцацгаая” гэсэн утгатай буюу шударгаар харилцаа өрнүүлэхэд бэлэн байна гэсэн үг. Гэсэн хэдий ч хэрэв хоёр гараа оролцуулан гар барьж байвал, энэ нь өөртөө итгэх итгэл бага эсвэл өөрийгөө хамгаалах чадваргүй хүн гэж ойлгож болно.

2. Түрэмгий гар барих

Яг л бөх хүн шиг түрэмгий гар барих буюу гараа таны дээр тавина. Алгаа доош харуулж гар барьж байгаа нь түрэмгий байгааг илтгэхээс гадна догшин ширүүн хандлагатай хүн болохыг илэрхийлнэ. Энэ хүн “Би бол босс, надад чиний юу бодох чинь хамаагүй, би эцсийн шийдвэрийг гаргана” гэсэн утга санаатай. Өөрөөр мөн гар барьж буй хүнээ хянах чадвартай болохыг мөн харуулж байж болно.

3. Атгаж гар барих

Алгаа дээш харуулж гар барихыг өөрөөр атгаж гар барих гэж нэрлэдэг. Энэ төрлийн гар барилт нь бүрэг ичимхий эсвэл аймхай хүний гаргадаг үйлдэл бөгөөд тухайн хүн өөртөө итгэлгүй байгаагаас гадна, гар барьж буй хүнийхээ түрэмгийлэлд бүрэн автах боломжтой гэж ойлгож болно. Хэрэв та гар барьж буй хүнийхээ гарын эрхий хурууг өөрийнхөө гарын дээр байлгахыг зөвшөөрвөл, энэ нь та өөрийгөө хажуу дахь хүнийхээ удирдлага дор байхад асуудалгүй хэмээн хүлээн зөвшөөрч байна гэж ойлгогддог байна.

4. Үхсэн загас

Сул, унжагар буюу яг л үхсэн загас шиг байдалтай гар баривал, энэ нь үүрэг хариуцлага хүлээх чадваргүй, хүч чадалгүй, сул дорой болохыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл бусдад өөрийгөө эрх мэдэлгүй нэгэн гэдгээ ойлгуулж буй хэлбэр юм. Гэсэн хэдий ч Африкийн зарим улс орнуудын соёлыг харахад, зөөлөн, сулавтар гар барих нь найрсаг мэндчилгээний нэг хэлбэр гэж үздэг байна.

5. Хэсэг лууван

Энэ гар барилт нь ерөнхийдөө хэн нэгэн тантай гар барихдаа таны гарыг хуруунуудынхаа завсар оруулна гэсэн үг. Энэ нь “Би бага санаа зовдог хүн биш” буюу бодол санаагаа илэрхийлдэг, бодолд автдаг төрлийн хүн болохыг илтгэнэ. Сэтгэл хөдлөл ихтэй хүнээс ийм үйлдэл гарах нь бий. Гэсэн хэдий ч нөгөө талаасаа энэ нь тухайн хүн бие организмын хувьд ямар нэгэн байдлаар харилцаанд орохгүй байхыг хүсэж байна гэж ойлгож болно.

Та бусадтай гар барьж, тэдний хувийн зан чанар болон ямар хүн болохыг нь тодорхойлж чадах уу? Туршиж үзэхэд бэлэн үү? Санал бодлоо бичиж үлдээгээрэй.

8
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Altantsetseg Altai

    Altantsetseg Altai

    2019/04/22 at 13:41

    gar barihdaa sulbagas geed baidag hunii gar neg jiirhmeer evgui um bilee shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *