
Бид Bob Dylan-ийн нэгэнтээ хэлсэн үгтэй санал нийлэхгүй байна: “Хүсэл тэмүүлэл бол залуу хүмүүсийн тоглоом.” Бид хүсэл тэмүүлэл болон хайр дурлал хэнд ч, хэдийд ч тохиолдож болно гэдэгт итгэж байгаа бөгөөд хайрын бурхан Амурын нум сумнаас бултаж чадах хэн ч үгүй. Олон алдартай хүмүүс жинхэнэ хайртайгаа хожим хойно учирсан байдаг бөгөөд тэдний амьдрал бидэнд зарим үед хүлээнэ гэдэг ямар үнэ цэнэтэй зүйл болохыг харуулсан гэлтэй.
Манай хамт олон хүн жинхэнэ хайртайгаа хэзээ учрахыг мэдэх боломжгүй гэдэгтэй санал нэг байгаагаас гадна хэрэв үүнд итгэхгүй байгаа бол, эдгээр олны танил хүмүүсийн бодит амьдралын түүхтэй танилцахыг танд санал болгоё.
1. Dwayne “The Rock” Johnson
Гэр бүл зохиосон нас: 47
Гэр бүлийн хүн: Lauren Hashian
Хүлээлт болсон асуултын хариултыг бусдад өгөхийн тулд The Rock ойролцоогоор 12 жилийг зарцуулсан. Хосууд анх “The Game Plan (2017)” киноны зураг авалтын үеэр танилцсан бөгөөд удалгүй болзож эхэлжээ. Харин тэд 2019 онд Хавайд хуримаа хийцгээсэн.

2. George Clooney
Гэр бүл зохиосон нас: 52
Гэр бүлийн хүн: Amal Alamuddin
Хэнд ч дийлдэшгүй насанд хүрэгч George Clooney үзэсгэлэнтэй, ухаалаг Amal-тай танилцсаныхаа дараа богино хугацаанд асуудлыг нэг мөр болгосон. Тэд цөөн хэдэн жил болзсоны эцэст 2014 оны 9-р сард дэр нэгтгэж байв.

3. Cameron Diaz
Гэр бүл зохиосон нас: 42
Гэр бүлийн хүн: Benji Madden
Тэд маш амархан бие биедээ хайртай болцгоосон бөгөөд танилцсанаасаа хойш ердөө 10-хан сарын дараа хуримаа хийжээ. Бие биедээ тохирч байгаа л бол, хугацаа алдах шаардлагагүй гэдгийг баталсан хосууд.

4. Amy Adams
Гэр бүл зохиосон нас: 41
Гэр бүлийн хүн: Darren LeGallo
Хэдийгээр алдартай жүжигчин бүсгүй хайрттайгаа 2016 онд гэрлэсэн боловч, тэд бие биенээ 2001 оноос хойш мэддэг байв. Хосууд 2008 онд сүй тавьж байжээ. Хүлээлт бол үнэ цэнэтэй зүйл гэдэг чинь л энэ дээ.

5. Bruce Willis
Гэр бүл зохиосон нас: 54
Гэр бүлийн хүн: Emma Heming
Тэдний харилцаа маш хурдан өрнөсөн. Хосууд 2007 онд болзож эхлээд удалгүй тус тусынхаа замыг хөөгөөд байсан ч, “галзуу дурлал”-ын ачаар 2 жилийн дараа эргэн нийлж, гэр бүлээ зохиосон бөгөөд одоо аз жаргалтай амьдарч байгаа талаар Willis хэлж байсан удаатай.

6. Salma Hayek
Гэр бүл зохиосон нас: 42
Гэр бүлийн хүн: Francois-Henri Pinault
Тэд нэг биш, бүр хоёр ч удаа хуримаа хийцгээсэн: эхнийх нь Валентины өдрөөр байсан бол, хоёр дахь нь 2 сарын дараа Венец хотод болж байв.

7. Julianne Moore
Гэр бүл зохиосон нас: 43
Гэр бүлийн хүн: Bart Freundlich
Тэд бол Холливудын үлгэр жишээ хосууд. Анх 1997 онд Bart-ийн найруулсан “The Myth of Fingerprints” кинонд Julianne дүр бүтээх үед хосууд анх танилцаж байжээ. Харин тэр үеэс хойш 6 жилийн дараа гэр бүл болцгоосон байна. Бараг 17 жил өнгөрсөн ч хосууд одоог хүртэл аз жаргалтайгаар хамтдаа байна.

8. Daniel Craig
Гэр бүл зохиосон нас: 43
Гэр бүлийн хүн: Rachel Weisz
Тэд 2011 онд хуримаа чимээгүйхэн хийцгээсэн. Тэдний хуримд ердөө 2-хон хүн уригдсан бөгөөд үүнд Daniel-ийн охин болон Rachel-ийн дагавар хүү хоёр багтаж байгаа юм.

9. David Foster
Гэр бүл зохиосон нас: 70
Гэр бүлийн хүн: Katharine McPhee
Тэдний хайр сэтгэлд итгэл үнэмшил гэдэг зүйл чухал нөлөө үзүүлсэн. Хосууд анх McPhee “American Idol” шоунд 2006 онд оролцож байх үед танилцаж байжээ. Тэр үед Foster шүүгчээр ажиллаж байсан юм. Тухайн үед юу ч болоогүй боловч, 13 жилийн дараа тэд эргэн уулзалдаж, гэр бүлээ батлуулжээ.

10. Mariska Hargitay
Гэр бүл зохиосон нас: 40
Гэр бүлийн хүн: Peter Hermann
2004 онд Hargitay өөрийн “Law & Order: SVU” шоунд урьж оролцуулсан зочинтойгоо хожим хойно дэр нэгтгэнэ гэж төсөөлөөгүй байсан нь лавтай. Peter, Mariska-гийн амьдралд чухал байр суурь эзэлсэн хүн болж хувирсан бөгөөд хосууд хамтдаа алдартай ТВ цувралд дүр бүтээгээд амжсан билээ.

11. Jessica Chastain
Гэр бүл зохисон нас: 40
Гэр бүлийн хүн: Gian Luca Passi de Preposuto
Ерөнхийдөө бол Jessica Chastain Италийн хааны гэр бүлийн нэгэн гишүүн юм. Учир нь Gian Luca бол язгууртан гэр бүлийн үр хойч. Тэд анх 2012 онд танилцацгааж, 5 жилийн дараа гэр бүл болсон хэдий ч, энэ нь Chastain-д хааны угсааны гишүүн гэсэн нэр алдрыг хүртээгээгүй юм. Тийм боловч тэр нөхөртэйгөө аз жаргалтай өдөр хоногийг өнгөрөөсөөр байна.

12. Barbra Streisand
Гэр бүл зохиосон нас: 56
Гэр бүлийн хүн: James Brolin
Barbra болон James нар хоёул 50 орчим настай байхдаа сохор болзоогоор бие биедээ сэтгэл алдарцгааж байв. Streisand нэг удаа эхнэрийнх нь өөрт нь анх удаа хэлсэн үг нь түүний үсний талаарх шоглоом байсан бөгөөд тэр үеэс хосууд нэг нэгэндээ татагдаж эхэлжээ. Хосууд 1998 онд дэр нэгтгэснээсээ хойш өнөөдрийг хүртэл хамтдаа байна.

13. Richard Gere
Гэр бүл зохиосон нас: 69
Гэр бүлийн хүн: Alejandra Silva
Gere-ийн хувьд 70-аад онд Silva-тaй харьцуулахад аль хэдийнээ хоёр ч удаа амьдрал зохиогоод үзчихсэн нэгэн байсан билээ. Тэд бол жинхэнэ хайртайгаа учрах үед хүн амьдралаа дахин шинээр эхлэх боломжтой гэдгийг баталсан хосууд юм.

14. Hugh Grant
Гэр бүл зохиосон нас: 58
Гэр бүлийн хүн: Anna Eberstein
Тэд харилцаагаа бусдад ил болгохыг тийм ч их хүсдэг хүмүүс биш. Хосууд 6 жилийн турш болзож, дагавар 3 хүүхдээ хамтдаа өсгөсний эцэст 2018 онд албан ёсоор гэр бүлээ батлуулжээ.

15. Vince Vaughn
Гэр бүл зохиосон нас: 40
Гэр бүлийн хүн: Kyla Weber
Жүжигчин эрийн эхнэр бол үл хөдлөх хөрөнгийн зуучлагч бөгөөд олны нүдэнд төдийлөн ил гараад байдаггүй нэгэн боловч, нөхөр нь түүний ажил мэргэжлээр бахархдаг гэдгээ үргэлж олон нийтэд хэлэх дуртай байдаг. Хосууд 2010 онд гэр бүл болж, одоо хүү болон охинтойгоо хамт амьдарч байна.

16. Dick Van Dyke
Гэр бүл зохиосон нас: 86
Гэр бүлийн хүн: Ariene Silver
Хосууд анх 2006 онд танилцаж байв. 6 жил бие биетэйгээ ойр дотно байсны дараагаар “Mary Poppins”-ийн од 40 настай Silver-тэй үлдсэн амьдралаа хамтдаа туулахаар шийджээ.

17. Alec Baldwin
Гэр бүл зохиосон нас: 54
Гэр бүлийн хүн: Hilaria Thomas
Baldwin халуухан йогийн дасгалжуулагч багшийг хараад шууд л сэтгэлийн жолоогоо алдсан бөгөөд тэд танилцсанаасаа хойш 1-хэн жилийн дараа нэг гэрт орцгоожээ. Одоо хосууд 4 хүүхэдтэй бөгөөд 2020 оны 4-р сард 5 дахь хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байгаа гэнэ.

18. John Stamos
Гэр бүл зохиосон нас: 55
Гэр бүлийн хүн: Caitlin McHugh
Жинхэнэ хайртайгаа учрахын өмнө Stamos 2005 онд гэр бүлээ цуцлуулснаасаа хойш 13 жилийн турш ганц бие байжээ. McHugh түүнд хайрыг дахин мэдрүүлээд зогсохгүй, анхных нь хүүхдийг төрүүлж өгсөн билээ.

19. Harrison Ford
Гэр бүл зохиосон нас: 68
Гэр бүлийн хүн: Calista Flockhart
2002 онд болзож эхэлсэн хосууд гэр бүлээ батлуулах гэж тэгтлээ яараагүй юм. Харин Harrison 2009 онд Валентины баярын өдрөөр эхнэртээ албан ёсоор гэрлэх санал тавьж, жилийн дараа тэд эхнэр нөхөр болцгоожээ.

20. Lisa Bonet
Гэр бүл зохиосон нас: 50
Гэр бүлийн хүн: Jason Momoa
Momoa 8 настай байхаасаа ирээдүйн эхнэрээ ТВ-ээр харж, сэтгэл алдарчээ. Харин тэд анх 2005 онд танилцаж байв. Харин Lisa түүний хүслийг гүйцэлдүүлсэн юм. Сонирхолтой нь, хосууд 2017 он хүртэл гэрлэлтээ батлуулаагүй билээ. Гэвч тэд хамтдаа байхдаа үргэлж аз жаргалтай байсаар өнөөдрийг хүрсэн.

Та жинхэнэ хайрттайгаа хэдэн настайдаа учирч байсан бэ? Та хожуу насандаа хайр дурлалтайгаа учирч, гэр бүл зохиосон хэн нэгнийг таних уу?








Гэрэлсүрэн Дүгэржав
2020/04/17 at 02:44
Za huntei suuya. Kkk
Bayraa Bayraa
2020/04/17 at 10:46
Салж нийлж ханах биш одууд