Нэгэн багш анaтомийн хичээл заах үеэрээ хүний биеийн бүх хэсгийг ил харуулсан хувцас өмсжээ! Сурагчдад ийм байдлаар хичээл орох нь их таалагдсан байна

3

Биеийн дотоод эд эрxтнээ чухам хаана байрладаг болохыг олж мэдэх амаргүй зүйл байдаг. Тэр ч бүү хэл нacанд xүрсэн хүн хүртэл бөөрнийхөө байрлалыг ч зөв зааж чаддаггүй.

Гэхдээ танд гайхалтай уран сэтгэмжтэй багш Veronica Duque шиг хүн байхад, энэ асуудлын учрыг төвөггүй олж чадна. Мөн илүү хөгжилтэй арга замаар сурч мэдэж авна гэсэн үг юм.

15 жилийн турш хичээл зааж буй 43 настай багшийн хувьд, түүний нөхөр болох Michael гэгч эхнэрийнхээ хүний биеийн бүх хэсгийг ил харуулсан хувцас өмсөж, сурагчдад хичээл зааж буй зургуудыг постолсны дараа олон нийтийн анхаарлын төвд өртөх болжээ.

Гуравдугаар ангийн багш Veronica сурагчдад хүний биеийн дотор эрxтнүүдийг ил харуулсан хувцас өмсөж, хичээл заах нь сонирхолтой байхаас гадна, илүү амархан ойлгоно гэж боджээ. Хүүхдүүдэд мэдээж хэрэг таалагдсан байна.

Испанийн хойд хэсэгт амьдардаг түүний нөхөр Michael эхнэрийнхээ ажлаа гэсэн чин хүсэл эрмэлзэл, бүтээлч байдлын талаар ингэж жиргэжээ:

“Ийм гайхалтай санаа бодож олсон эмэгтэй миний эхнэр гэж бодохоор би их бахархаж байна. Өнөөдөр тэр сурагчиддаа хүний биеийн талаар бодитоор хичээл зааж чадлаа. Хүүхдүүдэд сонирхолтой санагдсан байх. Мундаг байлаа Veronica!”

mikemoratinos/Twitter

Нөхрийнх нь энэ жиргээ 65,000 хүнд таалагдсан бөгөөд олон хүн Veronica-гийн өвөрмөц санааг шагшин магтжээ.

Нэгэн Твиттерийн хэрэглэгч, “Олон багш нар ингэж сэтгэл гаргаж, хичээлээ заадаг байгаасай, тэр мэргэжлийн хэмжээнд багшилж чаддаг чадвартай боловсон xүчин гэдгээ харууллаа” гэж жиргэжээ.

Энэ багшийн хувьд сургуульдаа нийгмийн шинжлэх ухаан, урлаг судлал, Англи болон Испани хэлний хичээл заадаг юм байна. Тэрээр өөрийнхөө бодож олсон санааны талаар:

“Би интернет ухаж байгаад AliExpress-ийн усны хувцсыг олж харсан юм. Тэгээд хүүхдүүдэд анaтомийн хичээл заахад ойлгохоосоо ойлгохгүй нь их байх гэж бодоод, тэдэнд илүү ойлгомжтой байхын тулд яагаад ийм хувцас өмсөж болохгүй гэж бодсон.” гэжээ.

mikemoratinos/Twitter

Тэрээр хойшдоо дахин энэ мэтчилэн хичээлээ өвөрмөц байдлаар заах бодолтой байгаа гэнэ. Авьяаслаг багш энэ талаар:

“Би нэлээн эртнээс түүхийн хичээлийг сонирхолтой байдлаар зааж ирсэн. Мөн би хүүхдүүддээ дүрмийн хичээл буюу нэр үг, тэмдэг нэр, бас үйл үгийн талаар заахдаа картон титэм ашигладаг. Ингэснээр тэд хичээлээ илүү сайн ойлгодог юм.”

“Би нийгэмд багш нарыг бэлэн материалын тусламжтай хичээл зааж, зүгээр суусныхаа төлөө цалин авдаг гэсэн буруу бодолтой хүн цөөхөн байгаасай гэж хүсдэг.” хэмээжээ.

mikemoratinos/Twitter

Багш нар өдөр бүр сурагчдынхаа супер баатар нь байдаг ч, тэд хэзээ ч гавьяагаа бусдад зарладаггүй. Та Veronica шиг ийм авьяаслаг, ажлаа гэсэн сэтгэлтэй багшийг мэдэх үү?

57
БахархмаарБахархмаар
10
ГоёГоё
10
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Гэрэл Түвдэн

    Гэрэл Түвдэн

    2019/12/25 at 12:21

    Зөв шүү дээ

  2. Tserendejid Egsuren

    Tserendejid Egsuren

    2019/12/25 at 12:51

    Woow ih setgeltei bagsh yumaa.👍

  3. М. Жанлав

    М. Жанлав

    2019/12/25 at 14:18

    Сэтгэлээсээ хичээлээ зааж байна даа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *