Шинэ жилээр бидний хамгийн их үзэх дуртай “Гэртээ ганцаараа” киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

0

Шинэ жил гарахад цөөхөн хоног үлдлээ, гацуур модны солигдох хурц гэрлүүд, шинэхэн задалсан мандарины сэнгэнэсэн үнэр дээр “Гэртээ ганцаараа” инээдмийн киног яавч мартаж болохгүй. Уг кино бараг 30 насны ойгоо тэмдэглэж байгаа ч гэлээ өнөөг хүртэл сэтгэл санаа сэргээж шинэ жилийн ид шид байдаг гэдэгт итгүүлсээр л…

Шинэ жилийн нэгэн түүхийг өгүүлэх домогт кинонд дүр бүтээсэн хүүхдүүд болон томчуудыг бид эрэн сурвалжиллаа. Кино дэлгэцнээ гарснаас хойш тэдний амьдралд ямар өөрчлөлт гарав?

Кевин — Маколей Калкин

© Home Alone / 20th Century Fox © culkamania

“Home Alone” киноны нэгдүгээр анги дэлгэцнээ гарсны дараа 10 настай Маколей од болсон юм. Оддын өвчин хүүг биш харин аавыг нь ниргэсэн гэж хэлж болно. Хүүгийн аав Кристофер Калкин залуу одод хэдэн сая долларын шан харамж амласан найруулагчтай л хамтран ажиллахыг зөвшөөрч байжээ. Ингээд 13 настай Маколэйн нэр хүнд шалдаа бууж үнэгүйдсэн юм.

Калкин 23 насандаа кино урлаг гэх том ертөнцөд эргэж ирсэн бөгөөд хэд хэдэн кинонд дүр бүтээжээ. Дараа нь дуу хөгжмийн салбарт хүч үзэхээр шийдэж The Pizza Underground ковер-хамтлаг байгуулсан.

Одоо кинонд том дүр бүтээхгүй байгаа ч гэлээ хэд хэдэн сурталчилгаанд тоглоод байна: саяхан гэхэд л Happy Socks-ын шинэ жилийн сурталчилгаанд тогложээ. Үүний зэрэгцээ өөрийн YouTube-сувгийг хөтөлдөг байна.

 

Марвин — Дэниел Стерн

© Home Alone / 20th Century Fox © Apega / WENN.com / agefotostock / East News

“Home Alone” кино дэлгэцнээ гарснаас хойш Дэниель Стерн тэнэгдүү хулгайчийн дүрээсээ салж чадаагүй юм. Тэрээр 2019 он хүртэл түүний “нэрийн хуудас” болсон дүрээсээ салахыг оролдсон боловч олигтой үр дүнгээ өгч чадаагүй. Тэрээр хэд хэдэн хүүхэлдэйн кинонд дуу оруулсан гэдэг:

“The Simpsons”, “Family Guy” болон “Hey Arnold!”.

Жүжигчин заримдаа өөрөө найруулагчийн суудлыг эзэлнэ: “The Wonder Years”, “Complete Savages” – бүгд түүний бүтээл. Яг одоогоор киноноос холдсон бөгөөд хүрэл баримал хийдэг уран бүтээлч болжээ.

 

Базз — Девин Рэтрей

© Home Alone / 20th Century Fox © EAST NEWS

Гол дүрийн том ахын дүрийг бүтээснээс хойш тэрээр хүүхдийн киноны “хамгийн муу дүр”, өсөж том болоод томчуудын хамгийн өөдгүй залуугийн дүр бүтээдэг нэгэн болов. Уран сайхны киноноос гадна баримтат кинонд ч хэд хэдэн дүр бүтээжээ: “Courting Condi” киноны Кондолиза Райсыг эргүүлэх нэгэн залуугийн дүр.

Заримдаа Нью-Йоркийн жижгэвтэр баарнуудад өөрийн “Little Bill and the Beckleys” хамтлагтайгаа концерт тоглодог.

 

Гарри — Жо Пеши

© Home Alone / 20th Century Fox © Invision / Invision / East News

Домогт киноны хоёр дахь бүтэлгүй хулгайчийн дүрийг бүтээсэн Жо өдгөө 16 кинонд тоглосон байна. “Goodfellas” кинонд хоёрдугаар зэргийн дүрийг амжилттай бүтээснийхээ төлөө Оскар ч хүртсэн. Тэрээр Мартин Скорсезегийн хайртай жүжигчдийн нэг найруулагчийн “The Irishman” кинонд амжилттай дүр бүтээсэн юм.

 

Фуллер — Киран Калкин

© Home Alone / 20th Century Fox © Joe Sutter / PacificCoastNews / BWP Media / East News

Нүүр дүүрэн инээх нүдний шилтэй тэр жаал – зөвхөн дэлгэц дээр Маколейн дүү төдийгүй бодит амьдрал дээр ч мөн адил. Өрхийн тэргүүн Калкин бага хүүгээ том хүүгийнхээ кинонд хүчээр шахаж тоглуудаг зантай. 1993 оноос хойш харин Маколейн зайлшгүй дагавар байхаа больж эхэлжээ.

Кино салбарт хөл тавьснаас хойш тэрээр 20 гаруй дүр бүтээсэн бөгөөд “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшиж байсан удаатай. “Succession” олон ангит киноны дүрээрээ үзэгч олонд илүү танил болжээ – гудамжинд явж байхад нь түүний бүтээсэн өөдгүй залуугийн дүрээс болж хүмүүс дургүйцэж хашхирдаг байна.

 

Кейт — Кэтрин О’Хара

© Home Alone / 20th Century Fox © Invision / Invision / East News

Кэвинийн сэтгэл хөдлөл ихтэй ээжийн дүрийг бүтээсэн энэ ажилласаг жүжигчин 30 жилийн хугацаанд 49 кинонд дүр бүтээж, 15 хүүхэлдэйн кинонд дуу оруулжээ. Мөн “Canada’s Walk of Fame”-д өөрийн одтой. 2010 онд Ванкувер дэх Олимпын наадмын хаалтын арга хэмжээнд оролцсон бөгөөд шуудангийн маркыг хөрөг зургаараа чимжээ.

 

Марли — Робертс Блоссом

© Home Alone / 20th Century Fox © Cleveland.com

Шинэ жилийн инээдмийн киноны Марли өвгөний дүр магадгүй түүний бүтээсэн цөөн эерэг дүрүүдийн нэг юм. Нүдэнд дулаахан харагдах боловч ихэвчлэн муу залуугийн дүрийг бүтээж байжээ. “Home Alone” кинонд тоглосны дараа дүр бүтээх нь багасч, 5 жилийн дараа кино урлагийг бүрмөсөн орхисон байна.

Амьдралынхаа сүүлчийн жилүүдийг өндөр настнуудын асрамжийн газар өнгөрөөсөн бөгөөд шүлэг их бичдэг байжээ. Жүжигчин 2011 онд 87 насандаа өөд болсон.

 

Питер — Жон Хёрд

© Home Alone / 20th Century Fox © Retna / Photoshot / REPORTER

Тэрээр амьдралынхаа туршид кино ертөнцөд үнэнчээр зүтгэсэн нэгэн. Түүнийг “Awakenings”, “In the Line of Fire”, “The Pelican Brief”, мөн “Battlestar Galactica”, “Prison Break”, “The Sopranos” олон ангит кинонуудаас харж болно. Тэрээр амьдралынхаа төгсгөл хүртэл ажиллаж байсан болохоор өөд болсны дараа нь зарим нэг кинонууд нь дэлгэцнээ гарчээ.

2017 онд мэс заслын дараах хүндрэлээс болж өөд болсон гэдэг.

 

Меган — Хиллари Вульф

© Home Alone / 20th Century Fox © Andy Lyons / Staff

“Home Alone” киноны 2 дугаар ангиас хойш тэрээр кино урлагийг орхиж өөр салбарт хүч үзэхээр шийдсэн юм – спорт. 1994 онд жудогийн өсвөр насны ангиллаар аварга болсон тэрээр 2 жилийн дараа нь Олимпын наадамд оролцох эрхийг авчээ. 2000 онд олимпод АНУ-ын нэрийн өмнөөс оролцсон боловч харамсалтай нь ялалт байгуулж чадаагүй юм.

 

Полькагийн хаан – Жон Кэнди

© Home Alone / 20th Century Fox © Canadian Bacon / Dog Eat Dog Films

Шинэ жилийн домогт кинонд дүр бүтээж байх үед Канадын инээдмийн жүжигчний нэр хүнд унасан байлаа. Уг кино ч түүнд нэр алдрыг нь сэргээж өгч чадсангүй. Тийм учраас тэрээр уянгын кинонд дүр бүтээж үзэв: “Only The Lonely”, “JFK”.

Харамсалтай нь 1994 онд жүжигчин зүрхний шигдээс өвчний улмаас өөд болов. Түүний дурсгалд зориулж “Canada’s Walk of Fame”-д од бүтээж, мөн канадын шуудангийн марк хэвлэн гаргажээ.

 

Линни — Анжела Геталс

© Home Alone / 20th Century Fox © Behind The Mask: The Rise Of Leslie Vernon (2006) – Bonus Clip: Angela Goethals On Robert Englund

“Home Alone” киноны Анжелагийн дүр түүнийг томоохон төсөлд ороход тусалжээ. “Jerry Maguire”, “Behind the Mask: The Rise of Leslie Vernon”, “Spanglish” уран сайхны кино, мөн “24”, “Grey’s Anatomy”, “CSI: Crime Scene Investigation” зэрэг олон ангит кинонуудад дүр бүтээжээ. 2010 онд кино урлагаас завсарлага авч гэр бүлдээ анхаарал тавихаар шийдсэн байна.

 

Жефф — Майкл Маронна

© Home Alone / 20th Century Fox © michaelcmaronna

“Home Alone” киноны дараа Маронна хэд хэдэн кинонд амжилттай дүр бүтээж чадсан. Ameritrade компанийн сурталчилгаанд тоглосноор алдаршжээ. Майкл жүжигчний ажилдаа цэг тавьсан, гэхдээ зураг авалтын талбайг орхихыг хүссэнгүй: тэрээр одоо телевизэд цахилгаанчнаар ажиллаж байна.

 

Хэзер — Кристин Минтер

© Home Alone / 20th Century Fox © Associated Press / East News

1980-аад онд загварын ертөнцөд хүч үзэж байсан тэрээр “Home Alone” кинонд тоглосны дараа тэрээр эргэлт буцалтгүй кино урлагт оржээ. Нэгэн зэрэг хэд хэдэн кинонд дүр бүтээсний эцэст тэр үедээ алдаршиж байсан “Highlander”, “Emergency Room” олон ангит кинонд дүр авсан байна.

Өнөөдрийн хувьд хоёрдугаар зэргийн дүр төдий л бүтээх болжээ.

 

Род — Дайана Кампеану

© Home Alone / 20th Century Fox © dianarein

“Home Alone” киноны дараа Дайана хүүхдийн хэд хэдэн кинонд дүр бүтээжээ. Төд удалгүй хөгжмөөр хүч үзэж эхэлсэн байна. 2006 онд анхныхаа цомгийг гаргаж сонсогчдоос багагүй магтаал ч сонсов.

Тэр цагаас хойш Дайана гурван ч цомог гаргасан бөгөөд дууны студи, мөн киноны жижиг дүрүүд бүтээхээр гэрээ байгуулан ажилласаар л яваа.

 

Жонни — Ральф Фуди

© Home Alone / 20th Century Fox © Code of Silence / Orion Pictures

Кевиний нууцаар үзэж байсан дээрэмчний тухай кино бүгд санаж байгаа биз дээ? Аймшигтай дээрэмчин хөгшний дүрийг бүтээсэн Ральф ажилдаа насан туршдаа үнэнч явжээ. Түүний бүтээсэн сүүлчийн дүрүүд “Straight Talk”, “The Kid”, 1999 онд хавдраар өөд болжээ.

 

Трэйси — Сента Моузес

© Home Alone / 20th Century Fox © SentaMosesMikan

“Home Alone” кинонд дүр бүтээсэн даруухан Сент Моузес угтаа театрын жүжигчин. Шинэ жилийн инээдмийн уг кино түүнийг телевизийн их ертөнцөд хөтлөн аваачжээ. Тэрээр телевизийн хэд хэдэн олон ангит кинонд амжилттай дүр бүтээж чадсан юм.

Одоо тэрээр 2020 онд дэлгэцнээ гарч эхлэх “Little Fires Everywhere” мини-сериал-д тоглож байна.

Кевинээс өөр хэн танд хамгийн их таалагддаг байсан бэ?

17
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *