27,000 цохилтоос бүрдсэн Нелсон Манделагийн хөрөг

0

27,000 цохилтоос бүрдсэн Нелсон Манделагийн хөрөгХятадын Шанхай хотноо ажиллаж амьдардаг уран бүтээлч Фил Акаши /Phil Akashi/ Нобелийн энх тайвны шагналтан, Өмнөд Африкын ерөнхийлөгч Нелсон Мандела /Nelson Mandela/-д хүндэтгэл илэрхийлж, энэ нэр хүндтэй эрхмийн хөрөг зургийг ‘эрх чөлөө’ гэсэн утга бүхий хятад ханз бүхий боксын бээлийгээр 27,000 удаагийн цохилт хийж бүтээсэн байна. Фил Акашигийн хэлснээр “Энэхүү урлагийн бүтээл Нелсон Манделагийн 27 жил шоронд хоригдож хавчигдсаныг илэрхийлж байгаагийн дээр бүхий л амьдралынхаа туршид эрх чөлөө, эрх тэгш байдлын төлөөнөө цуцалтгүй тэмцэж ирсэн гэдгийн билэгдэл болж байгаа юм.” гэнэ. Мөн тэрээр “Нелсон Мандела бол энх тайвны эгнэшгүй уран бүтээлч. Тэрээр бусдын эрх чөлөөний төлөө тулалдахын тулд өөрийн эрх чөлөөг золиослосон.” хэмээн өгүүлжээ. Фил Акаши энэ бүтээлээ бүтээхдээ хятад тамга болон мөнхийн амьдралын билэгдэл болсон тод улаан өнгийн зуурмаг хэрэглэхээр шийдсэн байсан ч эцэст нь арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тууштай тэмцсэн Нелсон Манделагийн хүндэтгэлд зориулж, хар өнгөөр зурахаар болсон байна. Шанхайн Граффит Парк /Shanghai Graffiti Park/-д тус хотын гудамжны зураачдын зурсан граффит зургуудын дунд энэхүү утга учир төгөлдөр, хүчирхэг шинэ зураг байрлаж байгаа ажээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. uniQu3

    2013/07/27 at 23:27

    mmm

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *