Цаана чинь гэрийн даалгавар хуулж бичдэг робот машин бий болчихжээ! Дунд сургуулийн нэгэн сурагч даалгавраа үүгээр бичүүлээд ээждээ баригдсан байна

3

Харбин хотод амьдардаг нэгэн ээж 15 настай охиноо онлайнаар робот машин худалдан авч, цагаан сарынхаа амралтаар бүх гэрийн даалгавраа хийснийг олж мэдсэн талаарх мэдээлэл Харбин хотын хэвлэлд нийтлэгджээ. Охин баярын үеэр энэхүү робот машины тусламжтай номоос текстийг хуулж бичиж бас эссе  бичсэн гэнэ.

Ээж нь охиноо завгүй цагаан сарын үеэр ердөө хоёрхон өдрийн дотор бүх гэрийн даалгавраа хийж дуусгахад нь үнэхээр их гайхжээ. Тэр мөн бүх текстийг ямар ч алдаагүй, төгс бичсэн болон үсэг хоорондын зай нэгэн жигд байсныг хараад шоконд орох шахсан байна.

Робот машиныг олоход, метал хүрээтэй бас үзэгтэй төхөөрөмж байсан бөгөөд энэ технологийн тусламжтай бүх төрлийн гар бичвэрийг үйлдэх боломжтой болохыг ээж нь охиныхоо өрөөг цэвэрлэж байхдаа олж мэджээ. Түүний охин нь гахайн дахь цуглуулсан мөнгөөрөө буюу 120 доллараар уг робот машиныг худалдаж авсан бөгөөд хүргэлтийн хөлс гэж 4.46 долларыг төлсөн байна.

Энэ робот машин нэг минутад 40 үг бичих чадвартай. Хэрэв робот машин охины даалгаврыг ердөө 2 өдрийн дотор бичиж дуусгах ёстой гэж үзвэл түүнд хэр их даалгавар байсныг төсөөлөхийн аргагүй юм.

Охины ээж:

Энэ магадгүй гэрийн даалгавар хийхэд тус болж мэдэх юм, гэхдээ шалгалтанд аваад орж чадахгүй шүү дээ?

Дараах бичлэгийг үзсэний дараа та энэ робот машин хэрхэн ажилладаг болохыг мэдэх болно. Zhang охины ээж уурандаа робот машиныг хэдэн хэсэг болгож эвдэлж хаясан гэнэ. Сонирхуулж хэлэхэд уг төхөөрөмжөөр зураг хүртэл хуулж зурж болдог юм байна.

31
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Олонлог академи

    2019/02/27 at 16:08

    Ээж нь дебил юм байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *