
Шүдээ оогоор цэвэрлэх – байнгын хийдэг арчилгаа. Бид оогоор шүдээ л угаах ёстой гэж бүр мах цусандаа шингэтэл ойлгож явжээ. Гэхдээ тус бүтээгдэхүүнийг үндсэн зорилгоос нь өөрөөр ашиглах боломжтой. Ямар аргаар ашиглаж болохыг мэдсэний дараа таны үнэнч туслагч болно.

Шүдний оогоор цэвэрлэх
Оо бидний шүдийг цэвэрлэдэг, шүд хорхойтохоос хамгаална, цайруулна. Гэхдээ өнөөдөр бид энэ тухай ярих гэсэнгүй, өөр бусад хэрэглээний тухай хөндөж байгаа юм. Шүдний оо таны хувийн ариун цэвэр сахихад туслаад зогсохгүй мөн өөр бусад эд зүйлсийг цэвэрлэхэд тусална. Гэхдээ энэ аргаар ашиглахын тулд нэг нууцыг мэдэж байвал зохих ажээ.

Шүдний оог хэрэглэхээс өмнө хөлдөөгчинд хийгээрэй. Хачин сонсогдох хэдий ч үр дүнтэй. Гэрийн эзэгтэй нарын дунд алдаршиж байгааг танд дуулгая. Гэхдээ шүдний оог яагаад хөлдөөгчинд хийх хэрэгтэй вэ?
Яагаад гэхээр маш амар байх болно. Учир нь хөлдсөн шүдний оог үрж ашиглах боломжтой болно. Хөлдүү оогоор толбыг үрж арилгаарай. Шууд шүдний оо түрхэхээс илүү амархан бас хурдан цэвэрлэх юм.

Мөс хийх сав илүү байгаа бол бүр ч амар байх болно. Мөсний хэвэнд хүнсний гялгар уут дэвсээд оогоо шахаж гаргана. Хөлдөөгчинд 5-аас багагүй цаг байлгах хэрэгтэй. Ингээд л дөрвөлжин жижигхэн хөлдүү оогоор цэвэрлэгээгээ хийж эхэлнэ дээ.

Шүдний оогоор юу цэвэрлэж болох вэ?
Хөлдүү шүдний оогоор бараг бүхий л гадаргууг цэвэрлэх боломжтой. Жишээ нь, шүдний оогоор махны модоо цэвэрлэж болно. Зөвхөн бохирдол цэвэрлээд зогсохгүй мөн эвгүй үнэрийг нь ч дарна. Тиймээс загас, сонгино хэрчсэний дараа махны модыг амархан цэвэрлэх боломжтой боллоо. Эвгүй үнэрээс ямар ч ул мөр үлдэхгүй.
Мөн шинэхэн бэлдсэн цэвэрлэгч бодисоороо хөгц цэвэрлэж болно. Шүдний оо нь нянг устгаж, гадаргууг бүрэн ариутгах ажээ. Модон тавиур, ханын шаазанг айх зүйлгүй цэвэрлээрэй.

Шүдний оогоор цэвэрлэж болох бас нэгэн зүйл – хоолны хэрэглэл дээр тогтсон толбо. Зүлгэж арчаад л таны халбага, сэрээ шинэ юм шиг гялалзана. Мөн адил аргаар индүүний суурийг ч цэвэрлэх боломжтой. Товчхондоо, тэр болгон амархан арилдаггүй толбо, бохирдлыг арилгана.

Шүдний оогоор хийх цэвэрлэгээ шинэ түвшинд гарлаа гэж ойлгохоор боллоо. Ердийн шүдний оо цэвэрлэгээний үнэнч туслагч болно гэж хэн санах вэ дээ. Эдгээр аргуудыг туршиж үзэхийг санал болгоё.








Дашдорж Сүхбаатар
2022/12/28 at 21:26
hh