Жүжигчин болгон кино зураг авалтын ажлыг тэр чигт нь бие даан дуусгахыг зөвшөөрдөггүй. Учир нь найруулагчдын хязгааргүй уран бүтээлч сэтгэлгээ жүжигчдэд аюултай үзүүлбэр хийхэд хүргэдэг ажээ. Мөн амьд орлон тоглогч нар ч гэсэн тодорхой нөхцөл байдалд тэднийг орлож чадахгүйд хүрнэ. Киноны үйл явдлын дагуу дүр үнс болтлоо шатах болбол яах юм? Дэлгэцээр элдэв янзын л үйл явдалтай кино гардаг биз дээ? Энэ тохиолдолд бидний хайртай компьютер график тусламжийн гараа сунгана даа. Бүгдийг хийж чадах хэдий ч бас л өндөр өртөгтэй технологи. Тиймээс зураг авалтын багийнхан 1980-аад оны үед ажиллаж байгаа юм шиг болно. Ямар ч CGI байхгүй, суугаад бодож олохоос өөрцгүй: ирээдүйгээс ирсэн чулуун нүүртэй киборг өөрийнхөө нүдийг xутгаар зүсэж байгааг яаж бодитоор гаргах вэ? Орлон тоглогчдын сургуульд ийм хичээл заадаггүй нь мэдээж.
Энэ шалтгааны улмаас бид хүүхэлдэйн орлон тоглогчдод мэхийн ёслох хэрэгтэй болно. Өнгөрсөн хугацаанд киноны оддыг тэд орлон тогложээ. Орчин үеийн төслүүдэд ч мөн эрэлт хэрэгцээтэй байгаа гэсэн. Хажууд нь амьд жүжигчин зогсож байгаа нь бүр ч сонирхолтой. Цугтаа харцгаая.
“Army of Darkness” уран сайхны киноны (1992) зураг авалтын үеэр Брюс Кэмбелл өөрийн хүүхэлдэйн орлон тоглогчийн хамт
“The Evil Dead” франчайзын гуравдугаар хэсэг юм.
“The Exorcist” уран сайхны киноны (1973) зураг авалтын үеэр Линда Блэр өөрийн хүүхэлдэйн орлон тоглогчийн хамт
Аль талд нь хүүхэлдэйн орлон тоглогч байгааг ойлгосон гэж найдаж байна.
“The Terminator” уран сайхны киноны (1984) зураг авалтын үеэр Арнольд Шварценеггер өөрийгөө янзалж байгаа нь
“Terminator 2: Judgment Day” уран сайхны киноны (1991) зураг авалтын үеэр бэлдсэн Т-800-ийн хүүхэлдэйн орлон тоглогчийн хамт
Харин энэ бол “Terminator: Dark Fate” уран сайхны киноны (2019) зураг авалтын ард
Хьюго Уивинг “The Matrix” уран сайхны киноны зураг авалтын үеэр агент Смитийн хүүхэлдэйн толгойнуудын хамт
Сара Полсон “American Horror Story” цуврал киноны дөрөвдүгээр бүлгийн зураг авалтын үеэр
Роберт Патрик болон “Terminator 2: Judgment Day” уран сайхны киноны (1991) зураг авалтын үеэрх түүний шингэн метал хувилбар
Робби Фолтрейн болон “Harry Potter and the Sorcerer’s Stone” киноны (2001) зураг авалтын үеэрх Хагридын үлэмж том хүүхэлдэйн орлон тоглогч
Бусад дүрүүдээс үлэмж том харагдуулахын тулд хиймэл толгой ашиглажээ.
Финн Уиттрок болон “American Horror Story” цуврал киноны үеэр ашигласан хүүхэлдэйн орлон тоглогч
Кэти Бейтс болон “Misery” уран сайхны киноны (1990) зураг авалтын үеэр ашиглаж байсан түүний аймшигтай багууд
Эдгээр багнуудын зориулалт – магадгүй түүнийг бичгийн машинаар хайр найргүй цохидог үеийн зураг авалтад ашигласан байх.
“Alien³” уран сайхны киноны (1992) зураг авалтад зориулж хийсэн Сигурни Уиверийн хүүхэлдэйн орлон тоглогч
Бодит юм шиг л харагдаж байна.