Хэрэглэгчид хамгийн олон удаа муу талын дүрд тоглосон Холливудын жүжигчдийг шалгаруулжээ. Тэдний хэн нь хамгийн их сөрөг дүр бүтээсэн бэ?

0

Жүжигчдийн хэн нь муу талын дүрийг хамгийн олон удаа бүтээснийг guarantorloans.com сайт тооцоолж гаргажээ. IMDb сайтын мэдээллийн тусламжтайгаар дэлгэц дээр эсрэг талын дүрийг бүтээсэн топ 50 жүжигчний жагсаалтыг гаргасан байна. Кино, олон ангит кино бас хүүхэлдэйн киноны дуу оруулалт зэрэг бүгдийг тооцжээ.

Сөрөг талын дүр бүтээсэн жүжигчдийн нэр болон тэдний бүтээсэн муу дүрүүдийн тоог танилцуулна. Жагсаалтын эхэнд 50-иас 4 дүгээрт орсон жүжигчдийн мэдээллийг (ихэнх нь адил тооны муу дүр бүтээсэн) тоймлон хүргэх бол айргийн гуравт орсон ялагчдын тухай мэдээллийг арай дэлгэрэнгүйгээр бэлдлээ.

7 удаа муу талын дүр бүтээсэн жүжигчид (жагсаалтын 50-39 хүртэл)

*Хаалтанд жүжигчдийн муу талын дүр бүтээсэн алдартай киноны нэр байгаа болно

  • Сэм Рокуэлл («The Green Mile»).
  • Хавьер Бардем («No Country for Old Men»).
  • Сигурни Уивер («The Cabin in the Woods ») —  жагсаалтад орсон цорын ганц эмэгтэй жүжигчин
  • Майкл Рукер («The Walking Dead »).
  • Жим Керри («Lemony Snicket’s A Series of Unfortunate Events »).
  • Брюс Уиллис («The Jackal »).
  • Рэй Лиотта («Goodfellas »).
  • Гай Пирс («Lawless »).
  • Жош Бролин («Avengers: Infinity War »).
  • Дэнни Трехо («From Dusk Till Dawn »).
  • Уильям Форсайт («88 minutes »)
  • Пауэрс Бут («Sin City»)

 

8 удаа муу талын дүр бүтээсэн жүжигчид (жагсаалтын 38-29 хүртэл)

  • Бен Кингсли («Lucky Number Slevin»).
  • Эрик Робертс («The Dark Knight»).
  • Майкл Китон («RoboCop»).
  • Вуди Харрельсон («Seven Psychopaths»).
  • Жонни Депп («Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street»).
  • Майкл Уинкотт («Along Came a Spider»).
  • Стив Бушеми («Reservoir Dogs »).
  • Кевин Дюранд («Lost»).
  • Аль Леонг («Big Trouble in Little China »).
  • Бенисио дель Торо («The Usual Suspects»).

 

9 удаа муу талын дүр бүтээсэн жүжигчид (жагсаалтын 28-19 хүртэл)

  • Кристоф Вальц («Inglourious Basterds »).
  • Жон Траволта  («Pulp Fiction»).
  • Винсент Д’Онофрио («Daredevil»).
  • Роберт Патрик («Terminator 2: Judgment Day»).
  • Брайан Стил (« Blade: Trinity»).
  • Кифер Сазерленд (« A Time to Kill»)
  • Марк Стронг («Shazam!»)
  • Майкл Шеннон («Man of Steel»)
  • Уильям Фихтнер («The Grey»)
  • Кевин Бейкон  (« Sleepers»)

 

10 удаа муу талын дүр бүтээсэн жүжигчид (жагсаалтын 18-17 хүртэл)

  • Жон Малкович – («Con Air»)
  • Питер Грин («The Mask»)

 

11 удаа муу талын дүр бүтээсэн жүжигчид (жагсаалтын 16-13 хүртэл)

  • Брюс Пэйн («Highlander: Endgame»).
  • Кевин Спейси («Seven»).
  • Эд Харрис («A Beautiful Mind »).
  • Лив Шрайбер («X-Men Origins: Wolverine»).

 

12 удаа муу талын дүр бүтээсэн жүжигчин бөгөөд 12 дугаар байр – Уиллем Дефо

Уиллем Дефо “Spider-Man” киноны муу талын дүрд

13 удаа муу талын дүр бүтээсэн жүжигчид (жагсаалтын 11-10 хүртэл)

  • Аль Пачино («Scarface»).
  • Сэмюэл Л. Жексон («Django Unchained»).

 

14 удаа муу талын дүр бүтээсэн жүжигчид (жагсаалтын 9-6 хүртэл)

  • Винни Жонс («Lock, Stock and Two Smoking Barrels»).
  • Гари Олдман («Léon»).
  • Кристофер Уокен («Sleepy Hollow»).
  • Малкольм МакДауэлл («A Clockwork Orange»).

 

15 удаа муу талын дүр бүтээсэн жүжигчид (жагсаалтын 5-4 хүртэл)

  • Тим Карри («It»).
  • Жеймс Вудс («Once Upon a Time in America»).

 

Одоо айргийн гуравт орсон жүжигчдийг танилцуулъя

3 дугаар байр: Рон Перлман (нийт 16 муу талын дүртэй)

Хамгийн алдартай кино: “Alien Resurrection”, “Blade II”, “Drive”

Перлманы гадаад үзэмжийг хараад л ойлгомжтой. Төгс муу санаатан, гэхдээ Рон өөрийн давтагдашгүй дуу хоолойгоороо хэд хэдэн хүүхэлдэйн киноны дүрийг ч бас амилуулсан нэгэн. Мэдээж бас л муу талын дүр. Тийм ч учраас энэхүү урт жагсаалтын айргийн гуравт багтаж байгаа юм.

 

2 дугаар байр: Петер Стормаре (17 муу талын дүр бүтээсэн)

Хамгийн алдартай кино: “Constantine”, “Fargo”, “The Big Lebowski”, “Prison Break”.

“Armageddon” киноны орос сансрын нисгэгчийн дүрийг бүтээсэн жүжигчин шүү дээ. Швед гаралтай 66 насыг зооглоод байгаа энэ жүжигчин олон муу талын дүрийг бүтээсэн байна.

 

1 дүгээр байр: Роберт Де Ниро (19 муу талын дүр)

Хамгийн алдартай кино: “Taxi Driver”, “Casino”, “Goodfellas”, “The Godfather: Part II”, “Heat”,  “The Irishman”,  “Once Upon a Time in America”

76 настай Де Ниро 60-аад оноос хойш кинонд тоглож байгаа, тиймээс уг жагсаалтад багтсан бусад жүжигчидтэй харьцуулахад сайн, муу талын дүрийг бүтээх хангалттай хугацаа байсан гэж хэлж болно.

Үүний зэрэгцээ, тэр өөрийн уран бүтээлийг байнга баяжуулж байдаг нэгэн – 2019 онд дэлгэцнээ түүний тоглосон хоёр ч кино гарсан, жишээ нь “Joker” болон “The Irishman”. Дээр дурдсан жүжигчдийн бүтээсэн муу талын дүртэй кинонуудын дэлгэрэнгүй мэдээллийг та эндээс үзнэ үү. Эдгээр жүжигчдийг бүтээсэн дүрээр нь эрэмбэлэхдээ зөвхөн муу талын дүрийг харгалзан үзсэнгүй мөн эерэг гэж хэлж болохоор дүрүүдийг ч бас харгалзан үзсэн байна. Муу буюу сөрөг талын дүр гэж шууд тодорхойлоход бас “учир дутагдалтай”.  Яагаад гэвэл зарим нэг талаараа маргаантай болоод байгаа юм. Зарим нэг жүжигчид хэтэрхий их муу дүр бүтээсэн болж харагдах ажээ.

Таны хувьд ямар жүжигчин хамгийн их муу талын дүр бүтээсэн бэ?

7
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Shatar Undrah

    Shatar Undrah

    2020/04/18 at 20:04

    Robert de Nero aguu shvv

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *