Корона шар айраг коронавирусын тархалтаас болж 170 сая долларын алдагдал хүлээжээ!

0

Инээдтэй сонсогдож байгаа ч гэсэн, үнэхээр ийм зүйл болжээ. Энэ бол коронавирусын тархалтаас (COVID-19) болж, үүсээд байгаа тун таагүй нөхцөл байдлын нэг жишээ юм.

Корона шар айраг үйлдвэрлэгчид маш их хэмжээний алдагдал хүлээжээ. Урам хугалахуйц энэ их алдагдлын гол учир шалтгаан юу байв? Харамсалтай нь энэ шар айргийн нэр Хятадын Ухань хотоос дэлхий нийтэд тархаад буй вирустай төстэй нэрнээс нь болжээ.

Хятадад Корона шар айрагны худалдан авалт огцом буурсан

Онлайн орчинд тавигдаж буй мэдээллүүдээс харахад шар айраг үйлдвэрлэгч “Anheuser-Busch Inbev” компани коронавирусын тархалтаас болж, аль хэдийнээ 170 гаруй сая долларын алдагдал хүлээгээд байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна.

“Вирусын тархалтаас болж Хятадад төдийгүй дэлхийн хэд хэдэн улс оронд манай нэрийн шар айрагны борлуулалт огцом буурсан.” хэмээн компанийн зүгээс хэлжээ.

Урьдчилан тооцоогоор компанийн эхний улирлын ашиг нь эрс буурах хандлагатай байгаа гэнэ. Энэ нь анхны таамаглаж байснаас ашиг нь даруй 10% буурсан үзүүлэлт бөгөөд компанийн хувьцаа ч мөн 8%-иар унажээ.

 

 

2020 оны эхний 2 сарын байдлаар шар айрагны компани нийт 250 сая долларын алдагдал хүлээгээд байна гэж үзэхэд бараг болох ажээ.

Зарим хүмүүс Корона (Corona) шар айргийг Уханий вирустай холбоотой гэж итгэсээр байгаа гэнэ.

“USA Today” эх сурвалжийн мэдээлснээр АНУ-д гэхэд л хүмүүсийн “Google”-ээс “Корона шар айраг вирус” болон “вирустай шар айраг” гэж хайсан хайлтууд их хэмжээгээр нэмэгдэж байгаа гэнэ.

 

Бичлэг үзэх:

Цаашид вирусын тархалт намжихгүй бол компанийн үйл ажиллагаа доголдох өндөр эрсдэлтэй байгааг холбогдох газраас мэдэгдсэн байна.

Уг шар айраг үйлдвэрлэгч компанийн хувьд мөн “Budweiser” болон “Stella Artois” зэрэг брендийн шар айргийг үйлдвэрлэдэг ажээ.

6
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Э. Нандин-Эрдэнэ

    Э. Нандин-Эрдэнэ

    2020/03/07 at 19:45

    Bas 100%shuusen tos korona

  2. Амьдаа тосыг нь хархаар эвгүй санагдаад үхтэл нь шарж байгаашд. Хахаха.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *