Та бодож байгаагаасаа хамаагүй илүү мундаг бас амжилттай нэгэн болохыг илтгэх 13 шинж тэмдэг

4

Өөртөө байнга итгэлтэй явдаг, өөртөө эргэлзэж сэтгэлээ зовоодоггүй, нэг үгээр хэлбэл өөрийгөө голдоггүй хүн гэж дэлхий дээр тун ховор байх. Үнэндээ бидний үйл хөдлөл бидний тухай бодож байснаас ч ихийг өгүүлнэ. Та өөрийгөө арай өөр өнцгөөс эргэж харвал амжилттай яваагаа ойлгох боломжтой юм.

Хүмүүс өөрийгөө дутуу үнэлдэг. Хүн болгон өөрийгөө төсөөлж байснаасаа илүү мундаг бас амжилттай хүн болохыг ойлгож өөртөө итгэлтэй алхаасай гэж хүсэж байна.

Та бусдын зөвлөгөөг сонсдоггүй

Бага байхад тань таныг байнга шүүмжилж эсвэл өөрийгөө илэрхийлэх боломж олгодоггүй байсан бол насанд хүрсний дараа та бараг өөдөөс харсан хүн болгоноос л дэмжлэг эрж эсвэл бусдын үгнээс огт гарахгүй. Мэдээж, хүний бэлэн зөвлөгөөг дагах амархан, гэхдээ өгсөн зөвлөгөө болгон хэрэгтэй байдаггүй. Өөрийнхөө ухаанаар амьдардаг, өөрт юу хэрэгтэй байгааг сайн мэдэх хүн л бусдын өгсөн зөвлөгөөнөөс өөрт хэрэгтэйг авч, хэрэггүйг нь хаяна.

 

Бусдын үзэл бодол танд хамаагүй

“Жингийн цуваа явж л байдаг, замын ноход хуцаж л байдаг” – энэ л үг эргэн тойрны үзэл бодолд хэрхэн хандах ёстойг илэрхийлсэн мэт. Мэдээж, хүн болгонд аливаа нэг асуудлаарх ойр дотнын хүмүүсийн үзэл бодол мэдээж чухал. Харин хажуу өрөөнд сууж байгаа нөгөө хэлтсийн хүний таны тухай үзэл бодол ёстой илүүц гэдэг нь ойлгомжтой.

 

Олон асуудалд та саад бэрхшээл олж хардаггүй

Бид амьдралдаа бараг өдөр болгон л жижигхэн саад бэрхшээлийг туулж явдаг, гэхдээ үүнийгээ өөрсдөө анзаардаггүй. Хэрвээ та бусдын зөвхөн мөрөөдөж явдаг зүйлийг амархан олж авсан бол та өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн хүсэл зорилготой болохыг илтгэж байна.

 

Өөрийнхөө мэдрэмжийг сонсдог

Танилуудын үзэл бодлоос илүүтэй таны өөрийн мэдрэмж чухал. Интуиц – амжилттай хүний бас нэгэн чанар. Хүн болгон өөртөө итгэх чадвартай байдаггүй. Ийм чадвартай хүн бусдаас илүү амжилтад хүрдэг ажээ.

 

Та өөртөө урьдныхаасаа илүү таалагдаж эхэлсэн

Өөрийнхөө дотоод ертөнцийг олсон хүн гадаад үзэмжиндээ сэтгэл хангалуун явж чаддаг. Өнгөрсөн үедээ харамсахгүй харин ч эсрэгээрээ одоогийн байдалдаа сэтгэл хангалуун явж байвал ирээдүйдээ итгэл дүүрэн байна гэсэн үг юм.

 

Тусламж авч чаддаг

Бусдаас тусламж авч чаддаггүй хүмүүс тайван байх нь ховор. Тэдний ойр дотнын хүмүүс сэтгэлдээ бас нуруун дээрээ ямар ачаа үүрч явж байгааг нь ч гадарлахгүй. Харин бусдын нөхөрсөг тусламжийг авч чаддаг, бас туслаж чаддаг хүмүүс аливаа асуудлыг хөнгөн хүлээж авахын зэрэгцээ амьдралд эерэгээр ханддаг. Энэ бүгд нь түүний ажил, амьдралд нь сайнаар нөлөөлөх ажээ.

 

Өөрчлөлтөөс айдаггүй

Өөрчлөлтөөс айх эсвэл неофоби – өөрийгөө дутуу үнэлж байгаа учраас өөртөө итгэлгүй болсонтой холбоотой. Хүн өөрийнхөө хүчинд хэдий хэр итгэлтэй байна, төдий чинээ амьдралын өөрчлөлтийг хөнгөхөн хүлээж авч хурдан дасан зохицдог. Өнөө цагт бидний өдөр тутмын амьдралд ч шинэ зүйл хүссэн хүсээгүй орж ирж байна, энэхүү өөрчлөлтөд бэлэн байх нь амжилтад хүрэх тал замыг тууллаа гэсэн үг.

 

Хариуцлага үүрэхээс айхгүй байх

Биднийг алдаа гаргаж болохгүй гэж багаас зааж сургасан, тийм учраас бид алдаа гаргахаараа зовж шаналдаг. Үнэндээ, алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Алдаагаа хүлээн зөвшөөрч засах бодолтой хүн хариуцлагаас зайлсхийх хүнээс илүү амжилтад хүрдэг ажээ.

 

Та чухал болон чухал биш зүйлийг ялгаж чаддаг

Сайн мууг ялгаж сурах – хүн болгонд заяах ховор чанар. Бусдын хошуурч байгаа зүйлд та мөнгө, цагаа үрэлгүй өөр зүйлд хөрөнгө оруулалт (эрүүл мэнд эсвэл боловсролдоо) хийж хөндлөнгөөс инээмсэглэн хоцорч байгаа бол алсын хараатай бөгөөд ухаантай хүн байна.

 

“Илүү чухал” ажлыг золиосолж өөртөө цаг зарцуулах

Хувиа хичээх гэдэг зүйл бол маш муухай зүйл хэмээн бидэнд багаас зааж сургасан. Гэхдээ өөрийнхөө хүсэл, хэрэгцээнд эрүүлээр хандах – хэвийн бөгөөд зөв зүйл. Өөрийгөө хүндэлдэг, үнэлдэг хүн бусдад ч бас тэгж л хандана.

 

Дотоод тайвшрал гадаад үзэмжээс чухал

Олон хүнд нийгэмд эзлэх байр суурь, алдартай хүмүүстэй харилцах, загвар хөөх нь маш чухал байдаг. Энэ бүгдээс татгалзаж өөрт илүү дотно, гүн санагдах зүйл сонирхож суугаа бол та амжилттай хүн юм.

 

Бусдын өмнөөс баярлаж чаддаг

Хүн бусдын ажилтанд атаархаж байгаа нь түүний авсан болгоныг л өөртөө бас авахыг шунаж байгаа хэрэг. Бусдын өмнөөс баярлаж чаддаг бол та ч гэсэн амжилтад хүрэх боломж бий гэсэн үг юм.

 

Танаас олон хүн зөвлөгөө авдаг

Хүн хэн нэгэнд хандан зөвлөгөө авахыг хүсэж байвал тэр хүн түүний хувьд чухал, хүндэтгэлтэй болохыг илтгэнэ. Ойр дотнын хүн эсвэл цуг ажилладаг хүнээс туслалцаа хүсэх нь таны мэдлэг, туршлагад итгэж байгааг илэрхийлнэ.

Амжилтын өөр ямар шинж тэмдгийг та бидний жагсаалтад нэмэх вэ?

126
ГайхмаарГайхмаар
78
ГоёГоё
35
БахархмаарБахархмаар
31
ТэнэглэлТэнэглэл
28
ХөөрхөнХөөрхөн
13
БурууБуруу
11
Ха ХаХа Ха
10
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Jargal Jargal

    Jargal Jargal

    2020/10/01 at 09:37

    huleej bna

  2. Өвлийн Өнгө

    Өвлийн Өнгө

    2020/10/01 at 09:53

    Сайхан өглөөний мэнд🤩. Ихэнх нь таарч бна😊.

  3. Una Lee

    Una Lee

    2020/10/01 at 14:57

    Su Ra

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *