
Автомашин – зөвхөн тээврийн хэрэгсэл төдийгүй, орж ирээд суухад яг л гэр шиг санагдах тав тухыг мэдрэх газар. Тийм учраас шинэ машин сонгохдоо техникийн үзүүлэлтийг харгалзан үзэхээс гадна эзэндээ ээлтэй унаа байлгах үүднээс өөр бусад зүйлийг ч бас анхаарах ёстой ажээ.

Зурхайн ордоосоо хамаарч ямар унаа сонгох нь зүйтэй вэ?
Хонь
Идэвхтэй Хониныхонд яг л өөр шиг нь автомашин тохирно – өндөр хурдны спорт машин. Дуртай үедээ галзуу юм шиг давхиг.
Үхэр
Багана шиг бат бөх Үхрийнхэн өөрийнхөө зорилгод тууштай нэгэн, гоо сайхны ч мэдрэмж өндөр – энэ бүгдийг спорт загварын машин бүрэлдүүлнэ.

Ихэр
Ихрийнхэн өндөр хурданд дуртай, гэхдээ найз нартайгаа – илүү хөгжилтэй байх нь ойлгомжтой. Тийм учраас минивэн – тэдний унаа мөнөөс мөн.
Мэлхий
Минивэн эсвэл микро автобус мэтийн өндөр хэрэглээтэй автомашин гэр бүлсэг Мэлхийнхэнд хамгийн их тохиромжтой. Тэд “төмөр хүлэг”–ээ юу юунаас илүү арчилж халамжилна.
Арслан
Тансаг, гоо сайхныг эрхэмлэдэг Арслангийнхан өөрийнхөө статусыг илэрхийлэх үнэтэй автомашин сонирхоно. Тэгээд бас машины салоноос заавал таатай үнэр ханхийж байх ёстой.

Охин
Үнэтэй биш, хэмнэлттэй – ийм үзүүлэлт бүхий автомашиныг Охины ордныхон хамгаас түрүүнд сонирхоно.
Жинлүүр
Гоо үзэмж болон багтаамж гэдэг шаардлага Жинлүүрийнхэнд хамгийн чухал. Хэрвээ тансаг загварын автомашинд мөнгө хүрэхгүй байвал тэд сонголт хийх гэж удаан эргэлзэнэ дээ. Гэхдээ л эцэст нь хүссэнээ олж чадна.

Хилэнц
Хашир Хилэнцийнхэн жолооны ард өөрсдийгөө мөн л хашир авч явна. Тиймээс тэд найдвартай, бат бөх гэдэг зарчмын үүднээс унаагаа сонгодог.

Нум
Өсөж дэвжихдээ амархан Нумынхан аялах их дуртай – тиймээс тэдэнд хүчтэй бас эрх чөлөөг мэдрэх орон зайтай машин илүү тохиромжтой.
Матар
Маш энгийн, машины бүхээгт илүү дутуу зүйл байх огт хэрэггүй – ийм л машин Матрынхны сонирхлыг татна. Тэд жолоо барих бус гайхуулах гэж автомашин авдаггүй юм.

Нум
Хэрвээ санхүүгийн боломж нь байдаг бол сониуч Нумынхан шинэ загварын автомашин л авахыг хүснэ. Ингэж байж гэм нь тэд өөрсдийгөө өндөрт байгааг мэдрэх ажээ.
Загас
Загасны ордныхон стрессээ тайлахын тулд “хаазан” дээрээ гишгээд салхи татуулан давхих дуртай, тиймээс тэдэнд чухам хурдтай хүчтэй автомашин тохирно.

Та өөрийнхөө автомашиныг хэрхэн сонгосон бэ? Энэхүү нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай, магадгүй тэд автомашин сонирхоод явж байгаа ч юм билүү?








Munkhbat Dambii
2020/03/05 at 20:22
Zagas
Bataa Tserendash
2020/03/06 at 08:42
Yostoi khutsdag bnshd pizda chin bi ikheriin ordniih minii hamgiin uzen yaddag mashin minivan
Anuhai Anak
2020/03/06 at 14:23
Humh ysiii
Oko Touka
2020/03/06 at 15:39
Хумхад машин зохихгүй автобусаараа явж байсан нь дээр гэсэн юм байхдаа хха арслан бол даам2 би үнэртүүлэгчинд нугасгүй
Usuhuu Dvvrenbayr
2020/03/08 at 20:10
Ohin
Jøķęř Jøķęř
2020/03/08 at 20:38
Iim hog ym bicij handalt awhged ydchima