Өмнөд Солонгост коронавирусын халдвар авсан хүний тоо 516-аар нэмэгдэж, эмнэлгүүдэд ор хүрэлцэхгүй ноцтой байдал үүсээд байна!

0

Ази тивд коронавирусын халдварт хамгийн ихээр өртөөд буй улсуудын нэг бол яах аргагүй Өмнөд Солонгос билээ. Тэд Хятадын ард хоёрдугаарт бичигдэж байна. Үнэн хэрэгтээ энэ улсад вирус маш хурдацтай тархсан гэж хэлж болно. Өчигдөр буюу 2020.03.04-нд гэхэд шинэ коронавирусын халдвар авсан хүний тоо 516-аар нэмэгдсэнийг “Today Online” эх сурвалж мэдээлсэн байна.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Өмнөд Солонгост нийт халдвар авсан хүний тоо 5000 давсан буюу 5328 хүн вирусын халдвар авч, 32 хүн нас баржээ.

TODAY Online

Өдөр ирэх тусам вирусын халдвар авч буй хүний тоо хурдацтай нэмэгдэж байгаа энэ үед Өмнөд Солонгос улс, тэр дундаа Тэгү хотод эмнэлгүүд багаж хэрэгслийн хомсдолд орж, өвчтөнүүдэд хэвтэж эмчлүүлэх ор хангалттай байхгүй байгаа тул 2300 гаруй хүн ор сулрахыг хүлээж, ямар ч эмчилгээ хийлгүүлж чадахгүй байдалтай байгаа ажээ.

 

 

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Moon Jae-in вирусын тархалтыг “дайн” гэж үзэж буйгаа мэдэгдээд маскны хомсдол үүсэж, жижиг дунд бизнес эрхлэгчид хохирч байгаад албан ёсоор уучлалт хүссэн байна.

NYT

Солонгост байгаа Монголчууд минь хувийн ариун цэврээ сайтар сахиж, эрүүл саруул байдаг юм шүү!

8
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Хотод шавааралдаад бүх юм нь хэн нэгнээс хараат болчихсон улс яалтай билээ. Зах хязгаар луу тусгаарлая гэхээр өөрсдөө амиа тээж чадахгүй.

  2. Bayartsetseg Batsaikhan

    Bayartsetseg Batsaikhan

    2020/03/07 at 23:23

    Тахал учраас хаана ч байсан сэрэмжтэй байгаарай!!!

  3. Sambuu Enkhtuvshin

    Sambuu Enkhtuvshin

    2020/03/08 at 09:56

    mongolchuud mini orsdoo maska hiigeed zvgeeree

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *