Захирал нь оффисынхоо дизайныг шинэчилж, ажилтан бүрдээ тус тусад нь мини-байшин барьж өгчээ

3

Цар тахлын дараа ихэнх хүмүүс зайнаас ажлаа хийхийг хүсэх болсон бөгөөд олон ажлыг гэрээсээ хийж болох нь дэлхий дахинаа нэгэнт ойлгомжтой болсон юм. Гэхдээ оффис дээрээ ирж ажиллах нь маш олон давуу талтай: жишээ нь, ажлын болон гэрийн амьдралыг зааглана, мөн хамт олонтойгоо илүү нягт харилцаа тогтоож чадна. Энэ хоёр өөр ертөнцийн сайн сайхан болгоноос авбал яах вэ? Нэгэн санаачилгатай захирал ажилтнууддаа төгс гэмээр тэнцвэрийг бий болгохыг оролджээ: ажлын ердийн тасалгааны оронд жижигхэн байшингууд барьсан байна.

Энэхүү онцлог оффисын зохион байгуулалт сошиал сүлжээнд багагүй анхаарал татаад байгаа юм. Оффисын зохион байгуулалтыг Кайли гэх нэртэй ажилтан TikTok-оор хуваалцжээ

tiktok.com

“Дарга нь ажилтнууддаа бүгдэд нь ажлын өрөөний оронд байшин барьж өгсөн”

tiktok.com
@itskylie94

#officelife #office #tinyhouse #tinyhome #tour #workfromhome #lovemyjob #boss #bestboss

♬ Swan Lake “dance of four swans” – Kohrogi

 

Кайли “дүүрэг”-гээр бяцхан аялал зохион байгуулж сошиал сүлжээ хэрэглэгчдээс хамгийн их давтамжтай ирсэн асуултуудад хариулжээ

tiktok.com

 

Кайли өөрийгөө Миссурид байрладаг үл хөдлөх хөрөнгийн нэг компанид ажилладаг гэдгээ дурдаад ажил олгогчоо “хязгааргүй өглөгч” гэж магтсан байна

tiktok.com

 

Байшин болгоныг ажилтны хувь хүний зан араншинд тохируулж барьсан. Жишээ нь, бусдаас онцгой харагдах ягаан өнгийн байшин нь даргын эхнэрийнх ажээ

tiktok.com

 

Мөн оффисын арын хэсгийг ч харуулсан байгаа нь сонирхол татна: “амбаар” бий, бас гал тогоо, ариун цэврийн өрөө

tiktok.com

 

Энэ нь ямар нэгэн кино студийн талбай эсвэл том талбайтай агуулах биш харин том задгай талбай бүхий зохион байгуулалттай ердийн оффисын барилга гэдгийг Кайла тодруулж хэлжээ

@itskylie94

#tinyhouse #tinyhome #office #officelife #workfromhome #boss #lovemyjob

♬ Popular – From “Wicked” Original Broadway Cast Recording/2003 – Kristin Chenoweth

 

Мөн үзэгчдийн хүсэлтээр өөрийнхөө байшинг сонирхуулсан байна. Түүний хувьд будах ажил үлджээ

tiktok.com
tiktok.com

Уншигч таны мөрөөдлийн оффис ямар зохион байгуулалттай, ямар дотоод засалтай вэ?

32
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *