Энэ цаг үеийн хамгийн царайлаг 20 залуутай танилц

2
1
41,841

Гадаад төрхөөр нь оролцогчдыг байр эзлүүлж, шалгаруулдаг гоо сайхны олон тэмцээн уралдаанууд байдаг. Заримдаа шүүгчдийн шийдвэр хүмүүст гэнэтийн бэлэг барих нь бий. Иймд онлайн портал болох “TC CANDLER” 100 царайлаг залуу болон эмэгтэйн жагсаалтыг олон нийтэд хүргэж, хамгийн царайлаг хүмүүсийг байр эзлүүлжээ. Ингэхдээ ойролцоогоор дэлхий даяар нийт 3 сая гаруй хүний саналыг авсан байна.

Харин бид та бүхэнд хамгийн царайлаг залуусын жагсаалтыг тэргүүлсэн 20 залууг танилцуулахаар бэлтгэлээ. Нэгдүгээр байранд орсон залууг хараад та лав гайхах биз ээ.

20. Треванте Роудс, жүжигчин

Өсвөр насандаа Треванте мэргэжлийн тамирчин байсан бөгөөд Пан Америкийн өсвөрийн АШТ-д түрүүлж алтан медалийн эзэн болж байжээ. Гэвч тэр сургуулиа төгсөөд жүжигчин болохыг хүссэнээс гадна түүний “Moonlight” гэх кинонд бүтээсэн дүр нь багагүй алдар нэрийг авчирсан билээ.

 

19. Тэ Янг, дуучин

Өмнөд Солонгосын уг дуучны жинхэнэ нэрийг Дон Юн Бэ гэдэг бөгөөд хоч нь Солонгос хэлээр орчуулбал “нар” гэсэн утгатай аж. Алдарт “Big Bang” хамтлагийн гишүүн тэрээр 2008 оноос эхлэн хувийн уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд энэ нь ч түүнд илүү их амжилтыг авчирсан гэж хэлэхэд буруудахгүй. Тэ Янг 2018 оны Өвлийн Олимпод хүндэт элч төлөөлөгчөөр оролцсон билээ.

 

18. Тони Махфуд, загвар өмсөгч

Сири гаралтай, 24 настай Итали залууд эр хүнд байх бүх сайхан зүйлс бий. Тони Гамбургийн Урлагийн их сургуулийг төгссөн бөгөөд зураач мэргэжилтэй. Заримдаа тэр өөрийн бүтээлүүдээ “Youtube” хуудсандаа байршуулж олон мянган лайк авдаг байна.

 

17. Мичиел Хуйсмэн, жүжигчин

Алдарт цуврал болох “Game of Thrones”-д бүтээсэн дүрээрээ тэр алдартай болсон. Тэр Даарио Нахарисын дүрд тоглосон бөгөөд Даенарис Таргарьены хамгаалагч, алуурчин юм. Түүний хувьд дотогшоо хүн учир нам гүм уур амьсгалтай Нью-Орлеанс хотод амьдардаг байна – Холливудын амьдралаас залхаж буйгаа саяхан хэлээд амжсан аж.

 

16. Мариа Касас, жүжигчин

Түүнийг амжилт өөд хөтөлсөн дүр нь 2010 онд нээлтээ хийсэн “Three Steps Above Heaven” кино юм. Кинонд тэрээр Мариа Валвердегийн хамтаар дүр бүтээсэн ба кинонд тэдний хайр сэтгэлийн тухай гардаг билээ.

 

15. Бариш Ардуц, жүжигчин

Өсвөр насандаа Бариш тамирчин болохыг хүсдэг байсан: спортын академид суралцах тэтгэлэг авсан. Гэвч нэг жилийн дараа тэр спортоос илүү урлагт дурласан аж. Өнөөдөр Бариш Туркийн хамгийн алдартай жүжигчдийн нэг болсноор барахгүй, телевизийн олон ангит цувралуудад дүр бүтээдэг байна.

 

14. Ээрон Тэйлор-Жонсон, жүжигчин

“Nowhere Boy” бол түүний хамгийн анхны тоглосон кино бөгөөд тэр гол дүрийг амжилттай бүтээсэн. Кино зураг авалтын үеэр жүжигчин залуу найруулагч Саманта Тэйлорт сэтгэл алдарсан байна. Сонирхолтой нь Саманта түүнээс 23 насаар эгч юм. 2012 онд хосууд гэр бүл болж 4 хүүхдийн эцэг эх болцгоожээ.

 

13. Жун Кук, дуучин

Өмнөд Солонгосын алдартай нэгэн шоуг үзсэний дараа Жун Кук дуучин болохыг хүсжээ. Өнөөдөр тэр дуучин, бүжигчин болон дууны үг бичдэг бөгөөд “Bangtan” хамтлагт 5 жилийн турш данстай явж байна. Хувийн уран бүтээлүүд нь ч гэсэн чамгүй амжилтыг авчирсныг дурдах хэрэгтэй болов уу.

 

12. Оскар Исаак, жүжигчин

Хувийн зан чанараасаа болж сургуулиасаа хөөгдөж байсан тэрээр Жуйллиардын сургуулийг амжилттай төгсчээ. 39 насандаа тэр хэдийнээ олны танил болсноос гадна хэд хэдэн кинонд дүр бүтээгээд амжсан байна.

 

11. Женсен Аклес, жүжигчин

Түүний хувьд “Supernatural and Smallville” цувралд дүр бүтээж олны танил болох гараагаа амжилттай эхлүүлсэн. 2009 онд жүжигчин, загвар өмсөгч Даннийл Харристай гэрлэсэн бөгөөд өнөөдөр тэд 3 хүүхдийн эцэг эх болцгоожээ. Хүсвэл та түүний зургуудыг инстаграм хуудаснаас нь орж үзээрэй.

 

10. Мариано Ди Вайо, блог хөтлөгч

Мариано загвар өмсөгч болох ёстой байсан. Гэвч тэр бусдаас өөр байхыг хүсэж, загвар сонирхдог залууст зориулсан өөрийнхөө вебсайтыг нээхийг илүүд үзжээ. Инстаграм хуудсанд түүнийг 6 сая гаруй хүн дагадаг бөгөөд түүний вебсайт ч гэсэн олон мянган уншигчидтай гэнэ

 

9. Се Хун, бүжигчин болон дуучин

12 настай байхдаа Се Хун авьяастнуудыг олж илрүүлдэг агентаас зугтахыг оролдож байсан ч агент түүнийг ятгаж чадсан учир тэрээр шалгаруулалтанд оролцжээ. Хэдэн жилийн дараа Өмнөд Солонгосын алдарт “EXO” хамтлагийн дуучин залуу төрөн гарсан юм. Тэрээр бас Ази тивийн хамгийн сайхан залуучуудын нэгт зүй ёсоор нэрлэгддэг билээ.

 

8. Айдрис Элба, жүжигчин

Өсвөр насандаа тэрээр DJ болохыг хүсдэг байсан ба Лондоны шөнийн клубуудэд DJ хийдэг байжээ. Хажуугаар нь бас “Ford” компанид ажилладаг байв. Энэ үед Айдрис хэд хэдэн цувралд тоглоод амжсан байна. Харин өнөөдөр жүжигчин залуу 50 дэлгэцийн бүтээлд дүр бүтээснээр барахгүй 30 нас хүрсэн түүний карьер огцом дээшилж байгаа нь нууц биш юм.

 

7. Феликс Кьеллберг, блог хөтлөгч

Феликс, хүмүүс түүнийг “PewDiePie” гэх хочоор нь илүү сайн мэдэх бөгөөд энэ залуу 65 сая гаруй дагагчтай, 18 тэрбум гаруй үзэлттэй “Youtube” сувагтай нэгэн билээ. Түүний энэ амжилт коллежоо хаясан үеэс эхэлсэн бөгөөд видео тоглоомын бичлэг анх олон нийтэд хүргэж эхэлжээ.

 

6. Стэнли Уэбэр, жүжигчин

Стэнли бол Францын алдартай жүжигчин бөгөөд түүний эцэг нь кино найруулагч Жак Уэбэр юм. Өсвөр насандаа Стэнли аавынхаа замаар явах хэрэгтэй гэдгийг ойлгож, түүхийн олон кинонуудад гайхалтай дүрүүдийг бүтээсэн байна. Түүний хамгийн алдартай дүр бол “Borgia” цувралын Хуан Борхиагийн дүр ажээ.

 

5. Уиллиам Левай, жүжигчин

Уиллиам Хавана дахь загасчны тосгонд мэндэлжээ. Түүнд хоёр дүү байдаг ба ээж нь тэднийг хамтад нь ганцаараа өсгөсөн гэдэг. 14 настай байх үедээ гэр бүлдээ туслах зорилгоор тэрээр АНУ-ын зүг бизнесийн чиглэлээр сурахаар явжээ. Гэвч түүнд сурах хэтэрхий уйтгартай санагдсан бөгөөд жүжигчний мэргэжлийг сонгохоор эрс шулуудсан байна. Энэ нь ч үр дүнгээ өгч түүнд багагүй алдар нэрийг авчирсан билээ.

 

4. Жэймс Рийд, дуучин

Жэймсийн эцэг эх нь салж, тэр аавтайгаа хамт 15 нас хүртлээ байсан. Түүний аав нь санхүүгийн асуудалд орох үед Жэймсийн ээж /түүний ээж нь дуучин байсан/ нь хүүгээ авч, Филиппин рүү явсан бөгөөд үндэсний шоунд орох үндсийг нь тавьж, хүүгээ алдар нэртэй болгосон байна.

 

3. Эрми Хаммер, жүжигчин

Эрмигийн хувьд Орос гаралтай нэгэн юм. “The Social Network” кинонд дүр бүтээж, алдар нэрд хүрэхээсээ өмнө нь тэрээр хэд хэдэн цувралуудад дүр бүтээж байжээ.

 

2. Жэйсон Момоа, жүжигчин

Жэйсоны хамгийн эхний дүр 90-ээд оны “Baywatch” цуврал бөгөөд 2011 онд Жэйсон алдарт “Game of Thrones” кинонд дүр бүтээж алдар нэрд хүрсэн билээ. Харин өнөөдөр жүжигчин залуу 39 настай бөгөөд 2017 онд жүжигчин Лиза Боньетой гэр бүл болж 3 хүүхдийн эцэг эх болцгоосон байна.

 

1. Ким Та Хьюн, дуучин

Өмнөд Солонгосын дуучин, “Bangtan Boys” хамтлагийн гишүүн Ким энэ жагсаалтыг нийт саналын тоогоор тэргүүлжээ. Тэрээр дууны үг бичихээс гадна дуулдаг бөгөөд олон кинонд дүр бүтээсэн байна. Авьяаслаг залуу дөнгөж 22 настай ажээ.

“TC CANDLER” порталын зүгээс жил бүр энэ шалгаруулалтыг хийдэг ба хүсвэл та ч гэсэн саналаа өгч болох юм байна. Дээрх залуусаас хэн нь таны хувьд хамгийн царайлаг вэ? Та өөрийнхөө саналыг сэтгэгдэл бичих хэсэгт үлдээгээрэй.

115
ТэнэглэлТэнэглэл
62
ГоёГоё
40
Ха ХаХа Ха
18
ХөөрхөнХөөрхөн
18
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

  1. Цалгиун Эрхсаран

    Цалгиун Эрхсаран

    2018/08/31 at 16:56

    Enke Re

  2. Бат Жар Гал.

    Бат Жар Гал.

    2018/08/31 at 22:46

    Jon Kortajarena #1 ✊🏼

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.