
Олон мянган жилийн туршид гарын ур дүйтэй хүмүүс нэгэн материалыг ашиглан гайхалтай бүтээл туурвисаар иржээ. Энэ бол арьс. Цүнхний энгийн оосроос авахуулаад цаанаа нарийн утга учир агуулсан хээ хуартай гоёмсог эдлэл хүртэл байна. Эртний энэ урлагийг үнэлэхгүй байхын аргагүй. Харин орчин үеийн мэргэжлийн болон сонирхогчдын арьсан урлалын нэр төрлийг r/Leathercraft-ээс харж болно.
1. “Үнэг” ширэн үүргэвч. Механик боловсруулалт, гар зүсэлтээр хийсэн зурагтай

2. Гар хийцийн гутал

3. Өөртөө Assassin’s Creed загварын савхин хүрэм оёлоо

4. “Бөгжний эзэн” загварын миний ширэн цүнх үнэхээр гоёмсог

5. Ширээр хийсэн “навч” баг

6. Ширэн хуягаа хийж дуусгалаа

7. Найзынхаа хуримд зориулж савхин эрвээхэй зангиа урлалаа

8. Аялалд зориулсан гутал урласан шүү

9. Хүрэм оёлоо. Миний анхны пост байгаа юм

10. Сарьсан багваахай хэлбэртэй сүхний шинэ уут

11. Ид шидтэний малгайг хийж дуусгалаа

12. Савхиар хийсэн хавч

13. Банш хэлбэртэй жижиг сажиг зүйл хийх зориулалттай цүнх

14. Анх савхиар зангидаж сурч байлаа, харин одоо бодит бүтээл хийж чаддаг болтлоо сайжирчээ

15. “Тор Йормунгандын эсрэг” гэх нэртэй түрийвчээ хийж дуусгалаа

16. Багажны ширэн цүнх

17. Савхиар хойд туйлын шувуу хийж үзлээ

18. Унадаг дугуйны суудалдаа цүнх хийсэн шүү

19. Газрын зурагтай ширэн цүнх хийлээ. Газрын зургийг лазераар зурсан болно

20. Үнэхээр “шулмас”-ын гэмээр ширэн бүс хийлээ

21. Харваас загасанд хайртай хүн байна. Загасны хэлбэртэй зүүвчийг хар даа

22. Найз бүсгүйдээ зориулж хэд хэдэн хос ширэн гутал урласан шүү

23. Кассет хэлбэртэй хоёр шинэ цүнх хийлээ

24. Сошиал сүлжээнд нийтлэхээс ичихээргүй зүйл хийж сурсандаа баяртай байна

25. Махчин загасны хэлбэртэй жижиг сажиг зүйлс хийх цүнх

26. Нарийн боовоор хийсэн юм шиг харагдах ширэн байшингаа “барьж” дуусгалаа

27. Дээд амыг нь хуйлж болдог ширэн үүргэвч хийсэн

28. Дөнгөж сая үүнийг хийж дуусгалаа

29. Энэ цүнхийг урлаж дуусгахад би 4 сар зарцуулжээ

30. Бэлгэнд хийсэн “лууны арьсан” гар – Скайримаас санаа авав

Уншигч танд аль бүтээл нь илүү таалагдсан бэ? Та гар урлалаар ямар нэг зүйл хийдэг үү? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.







