Бид үүнийг анхнаасаа л ийм байх нь зөв гэж боддог байсан, гэвч тийм биш ажээ

4

Биднийг багад хоолны дараа шүдээ цэвэрлэх, нүдээ муутгахгүйн тулд компьютерийн ард удаан суулгахгүй, машин барьж явахдаа гараа 10 болон 2 цагийн байрлалд байлгах зэрэгт сургадаг билээ. Гэтэл бодит амьдралаас харахад зарим нэг хэвшил, зуршлаасаа яг одоо ангижрах хэрэгтэй бололтой.

Энэ удаа ямар зуршил нь бодож байсан шиг ашигтай биш болон ямар нь бүр аюултай тухай танилцуулъя.

1. Чихээ цэвэрлэх

Бидний бие организм бол төгс ажиллагаатай механизм бөгөөд чихний нүх нь өөрөө цэвэрлэгддэг эд билээ.  Энэ нүх нь сонсголын сувгуудыг тослох, бактери, мөөгөнцөр, шавьжнаас хамгаалах үүрэгтэй юм. Энд хэлэхэд хулхи нь хүн юм идэх хөдөлгөөнөөр суваг даган, чихнээс өөрөө гадагшилдаг байна. Хөвөнтэй саваагаар чихээ цэвэрлэх нь эсрэг үр дүнд хүргэнэ. Сувгийг үрэвсүүлж, хулхи хэт ихээр гадагшлахад хүргэнэ. Угаасны дараа чихээ сайтар арчихад л хангалттай гэнэ.

 

2. Богино долгионы зуухнаас татгалзах

Энэ зуух нь бидний бодож байгаа шиг тийм ч хортой зүйл биш юм. Рентген аппарат, хиймэл шарлагын аппарат зэрэгтэй харьцуулахад энэ зуух нь ДНК гэмтээх, мутаци бий болгох элдэв ионжсон цацраг гаргахгүй билээ. Энэ зуухны бүтэц нь аливаа цахилгаан соронзон цацрагийг гадагшлуулахгүй, дотроо байхаар тааруулан хийгдсэн байдаг юм. Тиймээс та хэрвээ богино долгионы зуухаа ажиллаж байхад нь байнга л чанга тэврээд байхгүй бол ямар нэг аюулгүй зүйл юм.

 

3. Суултуурын таглааг хаагаагүй үед ус татах

Хүн болгон бие зассаныхаа дараа усаа татах ёстой гэдгийг сайн мэдэх боловч үүнийг зөв хийх хэрэгтэй юм. Учир нь таглааг хаагаагүй үед ус татахад усны маш жижиг хэсэг бактеритай хамт 2 метр хүртэл дээш цацардаг байна. Цэвэрч хүний айдас төрмөөр зүйл. Тиймээс суултуурын таглааг хааж байгаарай.

 

4. Хүнсээ заавал угааж байх

Бүх хүнсийг угаах шаардлагагүй юм. Жишээ нь мах болон шувууны махыг угааж болохгүй. Ингэснээр та бактериас салж чадахгүй ба тэд харин гал тогооны хэрэгсэл, сав суулга дээр тарна. Махаа чанах, жигнэх зэргээр бактерийг устгадаг билээ. Харин бусад газар үлдэж хоцорсон бактери нь таны биед орох магадлал маш өндөр юм. Бусад бүтээгдэхүүнийг зүсэхийн өмнө угаах хэрэгтэй.

 

5. Хамраа цэвэрлэх

Хамрын ханиад хүрэх үед хамар битүүрч, бид хамраа цэвэрлэх гэж ихээхэн хүч гаргадаг билээ. Гэтэл гол аймшиг нь энд байдаг байна. Хуруугаараа өвчлүүлэгч бактерийг хамар, нармайд тарааж халдвар тараана. Ер нь бол хамар өөрөө цэвэршиж, байдаг учир хүчээр цэвэрлэх хэрэггүй юм. Битүүрсэн, элдэв зүйл цугласан бол нийх юм уу давсны уусмалаар шавшихад л хангалттай. Хэрвээ хамартаа гараа хүргэх бол зөвхөн цэвэрхэн гар л хүрэх ёстой билээ.

 

6. Данханд тогтсон өнгөр аюултай гэж бодох

Химийн хувьд цайны өнгөр гэдэг нь магни болон кальцийн карбонатын хуримтлал юм. Энэ бодис эмийн санд их байх бөгөөд түлэгдэлтийн эсрэг хэрэглэдэг. Тиймээс энэ өнгөр нь харьцангуй аюул багатай бөгөөд хүн түүнийг санаатайгаар их хэмжээгээр иднэ гэж үгүй билээ. Ийм өнгөр тогтох нь хурдан байвал хэрэглэж буй усны цэвэр байдал, түүнийг шүүж цэвэрлэх тухай бодох хэрэгтэй.

 

7. Хоол идсэний дараа шүдээ цэвэрлэх

Шүд угаах нь маргаангүй зүйл. Гэхдээ хоол идсэний дараа шууд биш 30-60 минутын дараа цэвэрлэх нь зөв юм. Хүний биеийн хамгийн хатуу хэсэг нь шүдний паалан бөгөөд энэ нь хүчиллэг орчинд зөөлөрдөг билээ. Жишээ нь та жимс болон сүүн бүтээгдэхүүн идсэний дараа гэх мэт. Яг ийм үед шүдээ угаах нь шүдний пааланг гэмтээж болно. Шүдний эмч нар хоол идсэний дараа амаа усаар зайлах, бохь зажлах зэргээр шүлс ялгаруулж хэвийн pH тэнцвэрийг бий болгохыг зөвлөдөг билээ.

 

8. Хөлөө ачиж суух нь буруу

Удаан хугацааны турш ингэж суух нь варикоз буюу судас бүдүүрэх өвчний эх үндэс болдог гэж боддог байлаа. Гэтэл сүүлийн үеийн судалгаагаар ингэж суух нь уг өвчин үүсэх шалтгааны нэг биш гэдгийг тогтоосон байна. Ингэж удаан сууж болохгүй нь биеийн аливаа нэг хэсгийг хөдөлгөөнгүй удаан байлгаж болохгүйтэй адил юм.

 

9. Компьютерийн ард удаан сууж ажиллах

Компьютерийн ард удаан суухад нүд ядарч таарна. Гэхдээ энэ ядрал нь ойрын хараа муудах үндэс биш юм. Эрдэмтэд “компьютерийн харааны синдром” гэх зүйлийг тодорхойлсон бөгөөд энэ нь нүд хуурайших, хүзүү мөрөөр өвдөх зэрэг юм. Иймэрхүү зовиураас зугтахын тулд зарим нэг энгийн дүрэм баримтлах хэрэгтэй: дэлгэцийн гэрэлтүүлгээ зөв тохируулах, ажлын дундуур завсарлах, нүдээ хуурайшуулахгүйн тулд үе үе нүдээ аниж байх зэрэг болно.

 

10. Машиныхаа жолоон дээр гараа “10 болон 2 цаг” байрлалд байлгах

Жолооны сургалт дээр хамгийн түрүүнд заадаг зүйлийн нэг нь энэ байрлал юм. Энэ байрлалд байхад машинаа удирдах, аюул тулгарах үед огцом зайлахад тохиромжтой байрлал гэж үздэг. Гэвч энэ нь төөрөгдөл юм.  Мэргэжилтнүүд “9 болон 3” гэсэн байрлал нь өндөр хурд дээр эргэлт хийхэд тохиромжтой байрлал гэж үзэж байна. Мөн ийм байдалд байхад бугуй аврах дэрнээс хол байх ба үүгээрээ гэмтлээс сэргийлдэг билээ.

35
ГоёГоё
11
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Mandaa Amanda

    Mandaa Amanda

    2018/03/17 at 17:21

    Ус татах үед хэдэ зуун бактер нян үсэрч бдаг гэсэн шшү~

  2. хэддүгээр зууны суултуур яриад байгаан бэ өөрөө

  3. Mandaa Amanda

    Mandaa Amanda

    2018/03/17 at 17:36

    хэхэ суултуурын таглааг хаахгүй бол ус татах үед нян бактэр ихээр үсэрдэг гэж бна хөө

  4. Buyana Ayurzana

    Buyana Ayurzana

    2018/03/17 at 20:58

    Boogii Purevdorj

  5. Anhaa Amgaa

    Anhaa Amgaa

    2018/03/18 at 04:53

    Д. Өнөрцэцэг умш

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *