Сайн чанарын бугуйн цаг худалдан авахад хэрэг болох 5 зөвлөгөө

1

1. Бугуйн цагны сонгодог загваруудыг мэддэг болох

Бугуйн цаг худалдан авахдаа ухаалаг сонголт хийхийн тулд та үүний талаар илүү ихийг судлах хэрэгтэй.

Маш олон сайтууд болон блогууд бугуйн цагийн сүүлийн үеийн загваруудын талаарх мэдээллүүдийг нийтэлдэг. Түүнчлэн та Rolex, Breitling, Seiko, Vacheron Constantin болон Patek Philippe зэрэг брендүүдийн сайтууд руу орж цагны ажиллагааг нь сонирхож үзэж болох юм.

Загвар, хэв маягийн талаар мэдээлэл нийтэлдэг сонин, сэтгүүлүүдээс бугуйн цагийн талаарх мэдээллүүд болон шинэ ба сонгодог загваруудын талаар мэдээлэл авч болно.

Хэрвээ аппликейшн хэрэглэхийг хүсвэл Watchville-г туршиж үзээрэй.

 

 

2. Бугуйн цагны мөн чанарыг ойлгох

Бугуйн цагт байдаг бас нэгэн хэмжүүр нь үүний үнэ байдаг. Гэхдээ үнэ ярихаас өмнө үүний бүтээмжийг авч үзэх нь чухал юм.

Бугуйн цагны мөн чанарыг илэрхийлсэн нэгэн энгийн томъёололыг авч үзье:

( Байнгын хэрэглээ x Зүүж хэрэглэхэд сэтгэл ханамжтай эсэх )÷Үнэ

Үнэ бол хамгийн гол зүйл биш юм. Гэхдээ сайн чанарын цаг авахад багахан мөнгө илүү гаргахад ч мөн гэмгүй байдаг.

 

3. Бугуйн цагнууд ба Худалдан авагчийн баталгаа

Онлайнаар худалдан авалт хийхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Эхлээд борлуулагч болон үйлдвэрлэгч компаний нэр нөлөөллийг нь харна. Хэрвээ тэд шинэ бол компани, борлуулагчийн талаарх тодорхой мэдээлэл мөн олон нийттэй харилцаж тэдний асуултанд тухай бүрд нь хариулт өгдөг сайн хэлтэстэй байгаа эсэх зэргийг мэдэх хэрэгтэй. Хувиараа бугуйн цаг борлуулдаг хүмүүсийн цагнууд найдвар муутай мөн тээвэрлэлтэнд цаг эвдэрдэг гэдгийг санахад илүүдэхгүй.

Хэрвээ та 1 сая төгрөгт багтааж цаг авахыг эрмэлзэж байгаа бол хуурамч эсэхийг нь сайн нягталж чанартайг нь сонгож чаддаг байх хэрэгтэй болно. Мөн албан ёсны эрхтэй борлуулагчаас худалдан авах нь хамгийн зөв алхам юм.

 

4. Бугуйн цагны үнийн бодлого

Тухайн бугуйн цагийг хийхэд ашигласан материал, хөдөлмөр зарцуулалт зэргээс хамаарч үнэ нь төрөл бүр байдаг.

250 доллароос бага үнэтэй – Хэрэглээний бугуйн цагнууд

Энэ цагнууд нь таны гадаад үзэмжтэй зохицож хэрэглэгдэх юм. Хэдхэн жилийн дараа эвдрэхэд та үүнд тэгэж их санаа зовохгүй л байх. Мөн эдгээр нь үнэт зүйлд тооцогдохгүй юм.

1000 доллароос доош үнэтэй – Брендийн бугуйн цагнууд

Энэ үнэ нь боломжийн орлоготой эрчүүдэд тэднийг илэрхийлж чадахуйц сайн чанарын бугуйн цаг худалдан авахад тохиромжтой үнэ юм.

Иймэрхүү үнийн хүрээнд та сайныг нь ч сонгож магадгүй эсвэл чадахгүй ч байх магадлалтай. Тиймээс энэ үнийн хүрээнд цаг худалдан авахдаа анхааралтай байхыг зөвлөж байна.

1000-10,000 доллар – Гоёлын бугуйн цагнууд

Үнэ хүрээнд зөвхөн олон нийтэд танигдсан нэрнүүд л зонхилох юм. Та энд яг төлсөн мөнгөн дүндээ таарахуйц үр дүнгээ хүртэх бөгөөд ийм хэмжээний мөнгө зарцуулахыг нэгэнт шийдсэн бол нийт эрчүүдийн 99 хувиас нь илүү сайн бугуйн цагны талаар мэддэг байх шаардлагатай.

10,000 доллароос дээш – Тансаг зэрэглэлийн бугуйн цагнууд

Энэ хүрээнд бол цагны нүүрэн тал алмаз, алт болон бусад үнэт чулуунуудаар чимэглэгдсэн байх нь хэвийн үзэгдэл юм.

Олон ийм төрлийн цагнууд олон нийтэд тэр болгон зарагдаад байдаггүй зөвхөн тусгай захиалгаар хийгддэг. Эдгээр нь маш нарийн хийц болон сайн чанарыг агуулсан байдаг.

 

5. Та цагаа зүүж байхдаа сэтгэл ханамжийг авч байх хэрэгтэй

Сайн чанарын цаг бол таны бие даасан байдлын илэрхийлэл юм. Та өөрийн зүүх дуртай, сэтгэл хангалуун байх цагийг сонгох хэрэгтэй.

Хэрвээ та цагаа зүүх дургүй байгаа бол мөнгөө дэмий зүйлд үржээ гэсэн үг.

Та цагаа авахдаа өөрөө сонгох хэрэгтэй, учир нь энэ нь таны зан чанартай холбоотой. Бусад эд зүйлийг бодоход энэ нь байнгын илэрхийлэл болсон зүйл юм.

8
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *