
Хүн хөгширч үхдэггүй хөшиж үхдэг гэдэг үг байдаг. Энэ нь хүн хөдөлгөөн хийхээ боливол бие организм нь хөшиж, хөгширч эхэлдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл эрүүл, эрч хүчтэй, залуу байхыг хүсвэл хөдөлгөөн хийх хэрэгтэй гэсэн үг. Техник технологи хөгжиж, юм бүхэн компьютержиж эхэлсэн нь нэг талаараа дэвшилтэт хөгжил боловч нөгөө талаар хүн төрөлхтний эрүүл мэндэд тулгараад буй ноцтой аюулын нэг болоод байгаа энэ цаг үед хүн хөдөлгөөн хийж, биеийн тамираар хичээллэх нь ямар үр дүнтэйг харуулсан фото мэдээллийг энд нийтэлж байна.Хэдий хорвоогийн жам ёсоор харагдах байдал, гадаад төрхийн хувьд аль хэдийнээ эмээ болсон ч бие организмын хувьд ямар ч залуу хүнээс дутахааргүй цог жавхлантай хэвээр байж чадаж байгаа Йоханна Каас /Johanna Quaas/-ын тухай энэхүү фото нийтлэл маань өгүүлж байгаа юм. Германы Лейпциг хотын иргэн 86 настай энэ эмээ гимнастикчдын гэрт төрсөн бөгөөд хүүхэд байхдаа л гимнастикаар хичээллэж байжээ. Гэсэн ч хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болоод гимнастикаа орхисон байсан ч 50 настайгаа эхлэн дахин гимнастикаар хичээллэж, 56 настайдаа анхныхаа тэмцээнд орж байв. Тогтмол гүйхийн зэрэгцээ йогоор хичээллэдэг тэрээр Дэлхийн хамгийн өндөр настай гимнастикчин гэсэн цолыг 2012 онд Гиннесийн Дэлхийн дээд амжилтын байгууллагаас хүртсэн байна.


0

0

0

0

0

0

0

0

Зочин
2013/01/09 at 12:28
хэхээ хөөрхөн юм бэ яасан
jerry-man
2013/01/09 at 14:08
ymr aimar emee ve
McTavish
2013/01/09 at 14:45
*** гэж гайхалтай юмаа би бол энэ модон дээр нь ч үсрээд гарч чадахгүй бүдүүн ш д. шиба шүү нээрээ
Зочин
2013/01/09 at 15:27
hol n ih goy yumaa gaihaltai
Зочин
2013/01/09 at 18:25
агуу эмээ юмаа амжилт хүсьеэ
teen
2013/01/10 at 19:30
пэээ :o бурхан минь аймшигтай эмээ вэ :))
Зочин
2013/04/17 at 19:54
мундаг эмээ байнаа