Гарын хуруунуудаа хэрхэн зөрүүлж барьдгаас шалтгаалж, таныг ямар төрлийн хүн болохыг тодорхойлж болно

3

Биеийн хэлний мэргэжилтнүүд хоёр гарынхаа хуруунуудыг хэрхэн зөрүүлж барьж байгаагаас нь хамаарч, тухайн хүний талаар их зүйлийг хэлэх боломжтой гэж үзжээ. Энэ үр дүнг Нобелийн шагналт Roger Wolcott Sperry гэх эрхэмийн судалгаан дээр үндэслэн хийжээ. Тэр судалгаагаараа хүний тархи хоёр хэсэгт хуваагддаг гэдгийг баталсан байна – зүүн болон баруун – аль тал нь илүү идэвхтэй байгаагаас хамаарч, тухайн хүний зан чанар тодорхойлогдоно.

Хамтдаа энэхүү нууцлаг хэлхээ холбоо таны талаар юу гэж хэлэхийг мэдэж авцгаая.

1. Зүүн гарын эрхий хуруу дээрээ байх

Хэрэв та хоёр гараа хооронд нь ингэж барьдаг бол өөрийгөө туршлагатай хүн гэж бодоход буруудахгүй. Та бол халуун цэг дээр чухал шийдвэрийг гаргадаг төрлийн хүн биш. Ямар нэгэн үр дагаварт хүрэхийн өмнө, сайн болон муу талуудыг урьдчилан тооцоолдог. Таныг хуурч, мэхэлнэ гэдэг бараг л боломжгүй зүйл. Та бусад хүмүүсийн худал ярьж байгааг эсэхийг хараад л шууд мэднэ.

Эдгээр шалтгаануудаас болж найз нөхөд болон гэр бүлийнхэн чинь таныг өндрөөр үнэлдэг бөгөөд үргэлж таниас зөвлөгөө авахаар ирдэг. Мэдээж хэрэг та бол маш сайн зөвлөгч юм. Таныг харанхуй газарт гэрэл гэгээ авчрагч гэж хэлсэн ч буруудахгүй. Хошин шогийн мэдрэмжтэй учир хүмүүсийг соронз мэт өөртөө татдаг.

Та бас маш романтик бөгөөд хамтрагчаа хэрхэн уяраахаа сайн мэддэг. Мөн ямар үед, юу гэж хэлэхээ хэнээр ч заалгадаггүй.

 

2. Хоёр гарын эрхий хуруугаа нийлүүлэх

Та бол хүнийг худал хэлэхэд хүргэдэг хүчин зүйлсийн нэг нь чөтгөр гэдэгт итгэдэг төрлийн хүн. Та бол төгс төгөлдрийг эрхэмлэгч бөгөөд бусдад гаргадаг сэтгэлээ эргүүлээд бусдаас яг төдий чинээ гаргахыг шаарддаг. Удирдах авьяас чадварыг бурхан танд төрөхөд чинь заяасан бөгөөд та үргэлж бусдын тэргүүн эгнээнд байх хувьтай төрсөн. Гэхдээ энэ нь таныг бусдын өмнөөс үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй гэсэн үг биш болохыг анхаарна уу.

Та үргэлж бусад хүмүүсийн үзэл бодлыг хүндэтгэдэг бөгөөд аль болох ойлгохыг хичээж, харилцан уялдаатай шийдвэр гаргахыг хичээдэг. Таны илэн далангуй байдал, шударга зан болон үнэнч сэтгэл хүмүүст маш их таалагддаг.

Хайр дурлалын хувьд, дээр дурдсан зан чанаруудыг чинь хамтрагч чинь үргэлж үнэлнэ, мөн та хажуу дахь хүндээ үзэл бодлоо хэлэхээс ичдэггүй, нээлттэй төрлийн хүн юм.

 

3. Баруун гарын эрхий хуруу дээрээ байх

Хэрэв та баруун гарынхаа эрхий хурууг зүүн гарынхаа эрхий хурууны дээр тавьдаг бол, маш их сэтгэл хөдлөлтэй хүн гэсэн үг. Та бусдын сэтгэл санааг үргэлж ойлгохыг хичээдэг. Энэ ер бусын авьяас чадвар бусад хүмүүс тань руу тэмүүлэхэд хүргэдэг байна.

Энэ чадварын хүчинд та хайрцагнаас гадуур сэтгэдэг бөгөөд үр дүнд нь зөв, оновчтой шийдвэр гаргана. Сэтгэл санааны байдал таны хувьд маш чухал учир, шийдвэр гаргахдаа та үргэлж сэтгэл санаагаа сонсдог. Бусдын сэтгэл санааг ойлгох чадвар чинь бусад хүмүүст маш их тааламжтай санагддаг.

Хайр дурлалын хувьд, та хамтрагчийнхаа шархалсан сэтгэлийг хэзээд ойлгоно. Сэтгэл санаанаас үүдэлтэй бүх асуудалд тус дэм үзүүлэхийг хичээнэ.

Та хоёр гараа хэрхэн зөрүүлж атгадаг вэ? Тайлбар нь таны хувийн зан чанартай таарч байна уу?

35
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *