2023 он зурхайн зарим нэг ордуудад хэмжээлшгүй их аз жаргалыг авчирна

7

Хүүе, 2023 оны яг таг хэлсэн зурхай хэрэгтэй юм биш биз? Хэрэгтэй гэдэгт итгэлтэй байна. Өөртөө анхаарал тавьдаг хатагтай, ноёд ирэх жилийн зурхайгаа аль хэдийн судлаад эхэлсэн байгаа. Бусдаас хоцрохгүйн тулд таныг ч гэсэн мэдээсэй гэж хүсэж байна. Илүү дэлгэрэнгүйг нийтлэлдээ дурдлаа.

Ирэх 2023 он маш тайван жил болж өнгөрөх төлөв буужээ. Өөртөө, гэр бүлдээ илүү их анхаарал тавихыг анхааруулж. Бас найз нөхөдтэйгөө илүү их харьцаж байхыг зөвлөсөн байна. Биднийг маш олон шинэ танил, аялал хүлээж буй.

Матрын ордныхон 2023 онд шинэлэг зүйл болон маш их өөрчлөлт хүлээж байна. Хуучин төслүүд дээрээ үргэлжлүүлэн хичээл зүтгэлтэй ажиллахаас гадна шинийг ч эхлүүлэх боломж бий. Мэргэжлийн хувьд эрс өөрчлөлт гарахад тун ойртсон байна. Магадгүй та албан тушаал ахиж болох юм эсвэл шинэ ажлын байр хүлээж байхыг ч үгүйсгэхгүй.

© Depositphotos

Туулай жилдээ та мөнгөний асуудалд маш болгоомжтой хандаарай. Зардлуудаа сайтар хяна, эс бөгөөс санхүүгийн хүндхэн байдалд орж мэднэ шүү. Ирэх жил ажил төрөлдөө илүү анхаарал хандуулах хэдий ч ойр дотнын хүмүүсээ мартаж болохгүй. Тэд таны хайр халамжийг хүлээж буй улс.

Бумбын ордныхныг эрс шинэчлэлт хүлээж байна. Бүтээлч сэтгэлгээгээр дүүрэн уг ордны төлөөлөл энэ жил багагүй амжилт гаргаж чадна. Гэхдээ амьдрал, ажлаа хэдэн сараар нь зөв төлөвлөх ёстой шүү. Зүгээр урсгалаар яваад байж болохгүй. Ялангуяа хувийн амьдралаа гаргуунд нь бүү орхиорой. Асуудал гарна, гэхдээ та бүгдийг шийдэж чадна.

© Depositphotos

Загасны ордынхон бат бөх гэр бүлийг босгож чадах ажээ. Гэхдээ ганцаараа байхыг ч бас хүснэ. Эрүүл мэнддээ анхаарал хандуулахыг зөвлөж байна. Мэргэжлийн эмчид үзүүлэх ажлыг хойш бүү тавь. Энэ жил насан туршийнхаа хайрттай учрах аз тохионо.

Хонины ордныхонд 2023 он урьд жилийнхээс илүү аз хийморьтой жил болно. Бодож төлөвлөсөн ажлууд нь биеллээ олох ажээ. Гэхдээ тэвчээр шаардах ба сахилга баттай байх ёстойг огт мартаж болохгүй шүү. Мөнгөтэй холбоотой ямар нэгэн ажиллагаанд оролцохоос татгалз, эс бөгөөс юу ч үгүй хоцорч мэднэ.

© Depositphotos

Туулай жил ажил мэргэжлээ дээшлүүлэхэд хамгийн тохиромжтой жил. Хонины ордонд төрсөн хүмүүс ажил хэргийн хувьд өсөж дэвжих тал дээр илүү анхаарал хандуулж, орлогоо нэмэгдүүлэхийг хичээгээрэй. Үүнээс гадна, ирэх жил гэр бүл зохиох талаар ч нухацтай бодож болох юм.

 

2023 он Үхэр, Ихэр, Мэлхий болон Арслангийн ордныхонд юу бэлдсэн бэ?

Үхрийн ордныхон өнгөрсөн жилд амжуулж чадаагүй ажил дээрээ анхаарлаа төвлөрүүлбэл зохино. Ажил дээр асуудлууд ар араасаа ундарч гарч ирэхэд бэлэн байгаарай. Удирдлагатайгаа санал нийлээгүйн улмаас одоо хашиж байгаа албан тушаалаа орхиход ч хүрч мэдэх юм. Гэхдээ өөрт илүү тохирох шинэ ажлыг олж чадна.

Туулай жил Үхрийн ордныхны хувийн амьдралд өөрчлөлт авчрах ажээ. Өв залгамжлалаар үл хөдлөх хөрөнгөтэй болох магадлал байна, гэхдээ бүртгэл, бичиг баримтын асуудлууд гарч мэдэх юм. Дүрэм журмын дагуу яв, хүндрэлийг даван туулахын тулд мэргэжлийн хуульчийн туслалцаанаас бүү татгалзаарай.

© Depositphotos

Ирэх жил Ихрийн ордынхонд сайхан болж өнгөрнө. Тэд ганцаараа байхыг илүүд эрхэмлэх болов уу. Ингэж чадсанаар амьдралаа шинэ түвшинд гаргаж ирэх боломж нь ч бүрдэх бололтой. Нэгэнт өөрийнхөө дотоод сэтгэлийн тайвшралыг олж чадсанаас хойш гэр бүл, ахуй амьдралдаа анхаарал тавьж эхэлбэл зохино. Туулай жилд Ихрийн ордынхон дахин хайр дурлалтайгаа учирч болзошгүй.

Мэлхий ордныхон ирэх жил амьдралыг харах үзлээ бүхэлд нь эргэж харвал зохино. Эргэн тойрон, байгаль дэлхийтэй харилцаанд орж амьдрахыг хичээ. Хэрвээ та энэ ордод хамаардаг бол уран бүтээлч тал дээр хөгжихийг зөвлөж байна. Туулай жилд хаашаа ч зайлж чадахгүй хүнд үеийг даван гарахад тустай юм.

© Depositphotos

Арслангийн ордныхон илүү мэдрэмжтэй болох ажээ. Бусад хүмүүсийг илүү ойлгох тул шинэ танилуудыг хүрээг тэлэхээр зурхайд буусан байна. Эдгээр хүмүүс таны ирээдүйн ажлын амжилтад сайнаар нөлөөлнө. Ер нь бол өөрийгөө азын сугалаа хожсон гэж бодож явахад буруудахгүй. Мөн өөрийн имижид эрс өөрчлөлт хийх хүсэл ч төрж мэднэ. Өөрчлөлтөөс бүү ай!

 

Охин, Жинлүүр, Хилэнц болон Нумын ордныхонд зориулсан зурхай

Охины ордныхон санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулах боломж нээгдэнэ. Энэ утгаараа тэд хайр дурлалын харилцааг хойш тавьж ажил хөдөлмөрөө нэгдүгээрт тавих ажээ. Хөрөнгө оруулалтын тухай яригдах үед маш болгоомжтой хандахыг зөвлөж байна. Ирэх жил эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулбал зохино.

Жинлүүрийнхэн орчин тойрныхонтойгоо тайван дөлгөөн, ойлголцол дунд амьдарна. Өнгөрсөн жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага нь амжилтад хүрэхэд нөлөөлөх ажээ. Хамгийн гол нь хийж буй зүйлдээ багахан хичээл зүтгэл гарахад л болох гээд байгаа юм. Энэ ордныхон аливаа асуудлыг стандарт бус сэтгэлгээгээр шийдэж чаддагаараа бусдаас онцлог. Энэ чадвар нь амьдралын хүнд асуудлын ард гарахад тусална.

© Depositphotos

Хилэнцийн ордныхныг маш хүнд жил хүлээж байна. Хайр дурлалын харилцаа юу юугүй нурах аюултай. Ажил дээр ч асуудал өрнөх нь. Үүнээс гадна танд муу санах хүн цөөнгүй гарах нь ээ. Гэхдээ ойр дотнын хүмүүсийн туслалцаа дэмжлэгтэйгээр та энэ бүгдийг давж гарч чадна. Бусдаас тусламж гуйх – жирийн зүйл гэдгийг ойлгоорой.

Нумынханд оюун санааны хувьд өсөж дэвжих боломж гарна. Материаллаг эд баялгаа арвижуулахаас гадна ажил төрөл ч амжилттай явах нь. Гэхдээ энэ ордны төлөөллийнхөн эргэн тойрны хүмүүстээ илүү анхааралтай хандахыг зөвлөж байна. Эс бөгөөс найз нөхөдгүй хоцорч болзошгүй. Туулай жил – өөрөө өөрийгөө хөгжүүлэх хамгийн тааламжтай жил.

2023 оны зурхай таныг багагүй баярлуулж, урам зориг өгсөн байх гэж найдаж байна. Та ирж буй жилээс юу хүсэн хүлээж байгаагаа бидэнтэй хуваалцаарай.

90
ГоёГоё
18
БахархмаарБахархмаар
16
ХөөрхөнХөөрхөн
16
БурууБуруу
12
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *