Япончууд яагаад ажлын анкет дээрээ цусны бүлгээ бичдэг вэ? Бид ч бас мэдээд авахад илүүдэхгүй л юм байна…

1

Цусны бүлэг – Япончуудад бидний төрсөн жил шиг л чухал зүйл. Япончууд цусны бүлэг дээрээ үндэслэж амьдралын чухал шийдвэрээ гаргадаг юм: хэнийг албан тушаалд ахиулах уу, хэнтэй нөхөрт гарах уу, цаашид хэнтэй үерхэж нөхөрлөх үү? Япончуудыг гайхшруулмаар байна уу? Тэгвэл өөрийнхөө цусны бүлгийг мэдэхгүй гэж хэлээрэй. Тэдний хувьд байж боломгүй зүйл мэт санагдана.

dzeninfra.ru

Кэцукэ-гата

Цусны бүлэг тодорхойлох шинжилгээг кэцукэ-гата гэдэг. Япон хүн болгоны хийлгэх ёстой шинжилгээ. Үүнгүйгээр ажилд орж чадахгүй. Ийм шинжилгээ шаардах шалтгаан нь ч маш энгийн: тухайн бүлгийн цустай хүн ямар албан тушаал хаших уу, дарга байхад тохирох уу эсвэл насан туршдаа ердийн гүйцэтгэгч хэвээр явах уу гэдгийг тодорхойлдог.

dzeninfra.ru

Цусны бүлэг хүний дадал зуршлыг тодорхойлдог гэдэгт итгэдэг. Цаашлаад сонгодог замаар явна – дадал зуршил нь хүний зан араншин, зан араншин нь хувь тавиланг тодорхойлно.

Нэгдүгээр бүлгийн цустай хүн дарга, захирал болох магадлал илүү өндөр. Энэ бүх ойлголт хаанаас үүдэлтэй вэ гэж та асуух байх. Цусны бүлэг бүрээр хүний темперамент тодорхойлогдоно. Нэгдүгээр бүлгийн цустай хүн бусад бүлгийн цустай хүнийг бодвол илүү амбицтай байдаг гэдэгт Япончууд итгэдэг. Тийм учраас Япончуудын ихэнх дарга, захирлууд нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс байдаг ажээ.

Жирийн ажилтан хүмүүсийн хувьд ихэнх нь хоёрдугаар бүлгийн цустай. Тэд суух чадвартай, өдөр тутмын давтагдсан ажлыг сайн гүйцэтгэж чаддаг.

Хэрвээ та гуравдугаар бүлгийн цустай бол оффисын ажилд яагаад ч тохирохгүй. Ийм ажилд орохоор хүсэлт гаргаад ч хэрэггүй. Гэхдээ дизайнер, хөгжмийн зохиолч, сэтгүүлч, тогооч, зураач зэрэг ажил мэргэжлийг гаргууд сайн эзэмших болно.

dzeninfra.ru

Цусны бүлэг дээрээ суурилж зөв харилцаа тогтооно.

Хамгийн сул цусны бүлэг – дөрөвдүгээр бүлгийн цус. Энэ бүлгийн цустай хүмүүс харилцааны асуудалтай байдаг. Тэдний дунд хикикомори гээчид олон бий – ямар ч ажил хийдэггүй, төрөл төрөгсдийнхөө мөнгөөр амьдардаг нийгмийн идэвхгүй хүмүүс.

Японд кэцукэ-гатагийн онолыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй. Харин албан бусаар – Японд дурын сонгуульд оролцох гээд үзээрэй. Та нэгдүгээр бүлгийн цустай л биш бол сонгуульд өрсөлдөх эрх авч чадах нь юу л бол.

dzeninfra.ru

Цусны бүлгээр өмсөх хувцсаа сонгох дүрэм.

Мөн ресторанууд ч таны цусны бүлэгт тохирох хоолны цэс санал болгоно. Цусны бүлгээрээ өөрт тохирох хувцас сонгоход туслах зөвлөгөөний мэргэжилтэн ч дэлгүүрт ажиллана –энэ бол Япончуудын хувьд энгийн үзэгдэл. Сонирхуулж хэлэхэд, дэлгүүрт хувцас өмсөж үзэхэд толгойдоо цаасан уут угладгийг та мэдэх үү?

dzeninfra.ru

Хувцас өмсөж үзэхдээ толгойдоо цаасан уут углана

 

dzeninfra.ru

Толгойдоо уут углах заавар

 

dzeninfra.ru

Японы дэлгүүрүүд худалдан авагчдаа өгөх зөвлөгөө

Хэрвээ та Япон хүнтэй харилцаа тогтоохоор шийдсэн бол – хувийн байна уу, албаны байна уу хамаагүй – тэдний цусны бүлгийг мэдэж байхад буруудахгүй нь. Үүн дээрээ үндэслээд ирээдүйн төлөвлөгөөгөө гаргаарай.

10
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *