
Бизнесийн хөдөлгөгч хүчнүүдийн нэг болсон зар сурталчилгааг хийх арга барил, хэлбэр янз бүр. Зурагт хуудас, видео бичлэг, үгэн болон текстэн гэх мэт олон арга хэлбэрүүдээр хийгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим ертөнц, суурин болон үүрэн телефоны хэрэгслүүд, тээврийн хэрэгсэл, барилга гудамж талбай зэрэг олон арга замуудаар тараагдаж байгаа зар сурталчилгаануудын дундаас стандарт бус хэлбэрээр хийгдэж, хүмүүсийн хэрэглээгээр дамжин түгээгдэж байгаа зар сурталчилгааны сонирхолтой хэлбэрийн жишээнүүдийг дараах гэрэл зургуудаар дамжуулан толилуулж байна. Уламжлалт бус байдлаар хийгдсэн ийм хэлбэрийн зар сурталчилгаа хүмүүст хүрэх нь илүү ч байж болох талтай учир зар сурталчилгааны талбарт ажилладаг болон компанийхаа зар сурталчилгааг хийлгүүлэхээр зэхэж байгаа хэн бүхэнд хэрэгтэй нийтлэл болж чадна гэж итгэж байна.


















