
Холливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг гэдгээсээ гадна Дэлхийн хамгийн дур булаам эрчүүдийн нэг гэдгээрээ машид алдартай жүжигчин Жонни Депп /Johnny Depp/-ийн бас нэгэн олны анхаарлыг татдаг тал нь биен дээрээ хийлгэсэн олон тооны шивээснүүд нь билээ. Түүнийг шивээсний гал халуун шүтэн бишрэгч гэхэд нэг их буруутахгүй. Кино урлагийн ертөнцөд хийсэн бүтээснээрээ Алтан Бөмбөрцөг, Дэлгэцийн жүжигчдийн холбооны шагналуудыг хүртэж, олон арван нэр хүндтэй шагналуудад нэр дэвшиж байсан 50 настай энэ эрхэм амьдралдаа тохиолдсон чухал ач холбогдолтой хүмүүс, үйл явдлуудыг илэрхийлсэн шивээснүүдийг биен дээрээ мөнхөлдөг бөгөөд түүний бараг бүх бие нь шивээсээр дүүрснийг тоолбол бараг 30 шахсан байна.







































