Ядарч үхтлээ ажиллаж, задгай мөнгөө хүртэл хэмнэдэг ч гэлээ баяжиж чадахгүй хүний 12 шинж тэмдэг

4

Баян хүн гэж их юмтай хүнийг биш амьдрал нь хүрэлцээтэй хүнийг л хэлдэг гэж ярьцгаадаг. Энэ талаас нь харахад хүн болгон өөрийгөө “Би баян” гэж ам бардам хэлж чадахгүй болов уу? Хүн бүх хүч чадлаа дайчлаад байгаа мөртлөө үр дүнд хүрэхгүй байх тохиолдол бий. Үүнд гадаад хүчин зүйлс нөлөөлөх нь бий, гэхдээ ихэнхдээ тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалдаг ажээ.

Баян хүмүүс бусдаас юугаараа ялгаатай байна вэ? (мөнгөн дүнг үүнд оруулсангүй) Энэ асуултын хариултыг хайж байгаад баяжих бодолгүй хүмүүст илэрдэг шинж тэмдгүүдийг олж мэдлээ.

Өөрийнхөө чадлаас хэтэрсэн үнэтэй эд хогшил худалдаж авах

© Joakim Jardenberg / Flickr

“Хоёр удаа худалдаж авч чадахгүй л бол тэр зүйл таны чадлаас хэтэрсэн худалдан авалт болох нь” гэж тэрбумтан, хөгжимчин Жей-Зи нэгэн ярилцлагаар хэлжээ. Энэ дүрэм бүх худалдан авалтад хамаатай, гэхдээ үл хөдлөх хөрөнгөөс бусад. Таны нэг сарын цалинтай тэнцэх үнэтэй гар утас чинь хагарвал та маргааш нь шууд шинийг худалдаж авч чадах нь юу л бол.

 

Санхүүгийн аюулгүй дэрний тухай сонсож байснаас бус хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй

© alamosbasement / Flickr

Гэнэтийн нөхцөл байдалд ашиглах зорилгоор хуримтлал цуглуулж чадсан бол хэдэн сар амь зуух чадалтай, мөнгөтэй зөв харьцаж сурсан хүний ялгарах шинж тэмдэг. Харин онцгой нөхцөл байдалд өр л тавьж явдаг бол тэр хүн баяжиж чадахгүй. Хуримтлалыг зөв тодорхойлохын тулд Уоррен Баффеттын зөвлөгөөг дурдах хэрэгтэй: “Мөнгөө үрсний дараах дүнгээр хуримтлал үүсгэхгүй ээ. Харин хуримтлалаа хийгээд тэндээс үлдсэн мөнгийг зарцуулна”.

 

Зээлээр худалдан авалт хийх

© How I Met Your Mother / 20th Century Fox Television

Кредит картаар төлбөрөө төлж байгаа амралт зугаалга нь таны санхүү ямар нэгэн асуудалтай байгаагийн шинж. Хүн амрах ёстой гэдэгтэй хэн ч маргалдахгүй, гэхдээ үүний тулд өр тавина гэдэг огт зөв санаа биш. Яагаад гэвэл дараа удаагийн аялал амралтандаа мөнгө хуримтлуулахын оронд та өмнөх өрөө арайхийж нэг юм дуусгах болов уу. АНУ-ыг үндэслэгчдийн нэг болох Томас Жефферсон олоогүй мөнгийг үрэхгүй байхыг зөвлөж байжээ. Түүний үед кредит карт байсангүй, гэхдээ өр зээл тавих шалтгаан мундахгүй л их байсан нь ойлгомжтой.

 

Илүүдэл хоол хүнсийг хаях

Муудсан хүнсээ байнга хогийн саванд хаяад байгаа хүн 7 хоногийн хоолны цэсээ боловсруулж чадахгүй асуудалтай байгаа хүн гэж харагдана. Хоол хүнс орлогын багагүй хувийг авдаг. Тэгэхээр өөрийнхөө мөнгийг зүгээр л хогийн саванд хаяж байгаа хэрэг болох нь.

 

Эрсдэлээс айдаг

© Nicu Buculei / Flickr

“Хадгаламжийнхаа мөнгөөр эд хөрөнгөө өсгөж чадсан хэр олон саятанг та мэдэх вэ?” гэж бизнес эрхлэгч Роберт Аллен асууж байсан удаатай. Та хийж байгаагаа үргэлжлүүлэн хийгээд л байвал авч байсан зүйлээ үргэлжлүүлэн л авсаар байна. Тэглээ гээд цалингийнхаа талыг азын сугалаанд үр гэж байгаа хэрэг биш, харин үлдэгдлийг нь үнэт цаасанд хөрөнгө оруулахыг зорино. Амьдралынхаа туршид тав тухтай бүсээ орхихыг хүсэхгүй, эрсдэл үүрэхээс зайлсхийх нь баяжих хүсэлгүй байгаа хүнээс л илрэх зүйл.

 

Шинэ зүйлсэд суралцахгүй байх

© Daniel X. O’Neil / Flickr

Дэлхий ертөнц өндөр хурдтай өөрчлөгдөж байна, байрандаа үлдэхгүйн тулд хурдан гүйхээс өөр аргагүй болжээ. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, шинэ зүйлд суралцахаар мөнгө зарцуулахгүй бол одоогийн олж байгаа орлогоо нэг их бууруулчихгүй үлдэж байвал их юм болох нь. Баяжих тухай бол бодоод ч хэрэг алга. Илон Маскаас яаж пуужин хийж сурав гэж асуухад “Би ном уншдаг” гэж хариулж билээ.

 

 

Буруу амардаг

© The Big Bang Theory / Warner Bros. Television

Зохиолч бас трейдер Зиг Зиглар ийн хэлсэн байдаг юм: “Баян хүмүүсийн зурагт нь жижигхэн, номын сан нь том, харин ядуу хүмүүсийнх яг эсрэгээрээ”. Амралт гэх нэртэй боловч цаг дэмий өнгөрөөдөг ажлууд байдаг: компьютерын тоглоом, хөгжилтэй видео тоглоомууд, сошиал ухах, бааранд суух. Эдгээр зугаа цэнгээнүүд нь таны амьдрал танд огт хамаагүй байгаагийн шинж.

 

Чөлөөт цагаа ахуйн ажилд зарцуулах

Хоол хийх болон цэвэрлэгээ гэх зэрэг нь тэр болгон амархан зугтааж чадахгүй ажил, гэхдээ хэтэрхий их цаг, хүч хөдөлмөр зарцуулах ажил огт биш. Өдөрт ердөө 24-хөн цаг бий, нойр болон ажлын дараа танд сайндаа л 5-6 цаг гарна. Энэ цагийг шал арчиж, гурилтай шөл хийхэд зарцуулах юм бол сайхан амьдралаа сайжруулах цаг үлдэхгүй. Өөрийнхөө цагийг үнэлж сур. Гэрийн ажлыг мэргэжлийн байгууллагад даатгасан нь хавьгүй ашигтай байх болно шүү.

 

Орлогоо нэмэгдүүлэхийг зорихгүй байх

© Steven Perez / Flickr

Эрхэлж байгаа ажлаа өөрчлөх боломж хүмүүст тэр болгон байхгүй, тэгээд ч ажлаа өөрчлөөд тэр болгон орлогоо нэмэгдүүлэх боломж хомс. Гэхдээ нэг мэргэжлийн хүрээнд харилцан адилгүй цалингийн санал тавьдгийг анхаарах хэрэгтэй. Та мэргэжил нэгтнүүд шигээ адилхан өндөр орлого олж чадахгүй байгаа бол та ямар нэг зүйлийг буруу хийгээд байнаа л гэсэн үг. Томоохон компанийн топ менежерүүд ажилтныхаа цалингаа нэмүүлэх хүсэлтийг үндэслэлтэй баримтаар хүлээж авдаг.

 

Мөнгөө хянаж чаддаггүй

© DuckTales / Walt Disney Television

Бизнес-дасгалжуулагч Хайме Тардигийн үзэж байгаагаар: “Баячуудын үндсэн онцлог бол тэд мөнгөө хянадаг болохоос бус мөнгөөр өөрсдийнхөө амьдралыг хянуулдаггүй”. Дэлгүүр орсны дараа таны түрийвчинд хэдэн төгрөг үлдэх нь огт хамаагүй бол та баян амьдралтай зам нийлэхгүй нь. Баяжихын тулд цаг тутамд орлого, зарлагаа тооцож сурах хэрэгтэй. Энэ нь төсвөө хянахад тусална, таагүй гэнэтийн бэлэгт бэлэн байх болно, хамгийн сонирхолтой нь мөнгөтэй зөв бөгөөд амархан харьцаж сурдаг.

 

Төлөвлөгөөгөө хүн болгонтой хуваалцах

© John Lambeth / pexels

Яаж баян болох төлөвлөгөөгөө ярих, үнэндээ таныг чин сэтгэлээсээ дэмжих хүсэлтэй хүмүүст л хамаатай. Харамсалтай нь тийм хүн цөөхөн л болов уу. Таны төлөвлөгөөг сонссон ихэнх хүмүүс таныг тэнгэрээс бууж газардахыг л зөвлөх байх, таны төлөвлөгөө бүтэхгүй гэж итгүүлэхийг оролдоно. Уг ойлголтыг “хавчны бодол” гэж тодорхойлдог, манайхаар бол “тамын тогоо” шиг юм уу даа.

 

Өөрийнхөө хязгаарыг мэдэх

Юу болохыг нь мэдэхгүй бол хүн баяжиж чадахгүй. Хонгилын үзэл бодол нь хэрэггүй эсвэл хортой мэдээллээс таны ухамсрыг хамгаалдаг, үүний зэрэгцээ “хэтэрхий үнэтэй” бараа бүтээгдэхүүн, тансаг хэрэглээний бодит байдлаас таныг шууд холдуулдаг. Энэ нь орлогоо нэмэгдүүлэх хүсэл зорилгогүй болгоно. Жишээ нь, далайн гаралтай бүтээгдэхүүний хажуугаар зүгээр өнгөрдөг маш олон хүнтэй зохиолч танил гэнэ. Тэд тансаг хэрэглээний өнгө үзэмж, үнийг ч сонирхож хардаггүй ажээ. Өндөр үнэ гэдэг угтаа бол өөрөөсөө асуулт асуух шалтгаан байх ёстой: “Энэ зүйлийг өөрийн болгохын тулд би юу хийх ёстой вэ?”

Баян амьдралд хүрэхэд нөлөөлөх хүчин зүйлс бидний энэхүү нийтлэлд дурдсанаас ч урт. Энэ удаа бид хөндлөнгийн хүчин зүйл бус өөрөөс шалтгаалах зүйлүүдийг хөндсөн болно. Хүн баян болж чадах эсэхийг та ямар шинж тэмдгээр нь шинждэг вэ?

61
ГоёГоё
18
Ха ХаХа Ха
14
ТэнэглэлТэнэглэл
14
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Саарал Алдармаа

    Саарал Алдармаа

    2020/07/07 at 23:12

    0

  2. Саарал Алдармаа

    Саарал Алдармаа

    2020/07/07 at 23:13

  3. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/07/08 at 09:27

    Ядуу хүмүүс юу хийдэг гэнээ.цагаа дэмий өнгөрөөдөг.социал ухаж суудаг .за за нэг иймэрхүү.😗

  4. Алтан Зул

    Алтан Зул

    2020/07/08 at 15:11

    Жаргалсүрэн Өлзийбаяр

  5. Баатар Баатар

    Баатар Баатар

    2020/07/08 at 15:31

    Ganbold Enkhjinхайраа 2лаа хэрэгжүүлье хэхэ

  6. Dima Di

    Dima Di

    2020/07/08 at 17:41

    Эрхэмээ Эрхэмээ

  7. Gantumur Denjid

    Gantumur Denjid

    2020/07/09 at 10:35

    Баян байна гэдэг сэтгэлийн л асуудал. Байгаадаа сэтгэл хангалуун хүнийг баян хүн гэнэ. Юу ч байгаад сэтгэл нь ханадаггүй хүнийг ГУЙЛГАЧИН ЯДУУ гэнэ.

  8. Buynaa Buynaa

    Buynaa Buynaa

    2020/07/10 at 00:30

    Heregtei um bn unshaarai hair Гончиг Эрдэнэбилэг

  9. А. Дагина

    А. Дагина

    2020/07/10 at 01:05

    В. Мөнхзаяа

  10. Enhmunh Byambaa

    Enhmunh Byambaa

    2020/07/10 at 06:37

    Urnaa Urnaa gvitsed unshaarai hra

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *