30 жилийн хугацаан дахь эх Дэлхийн өөрчлөлтүүд

0

30 жилийн хугацаан дахь эх Дэлхийн өөрчлөлтүүдЦаг хугацааны хатуу хуулинд хорвоогийн бүхий л зүйл захирагдах нь жам ёсны зүйл. Гэхдээ цаг хугацаанаас илүүтэй бүхнийг сайнаас нь муу руу, муугаас нь сайн руу хувирган өөрчилж байгаа нэг зүйл бол та бидний хийж байгаа зүйл буюу хүн төрөлхтний үйлдэл юм. 200,000 жилийн тэртээ орчин үеийн хүн үүсэн бий болсон цагаас хойш өнөөг хүртэлх хугацаанд хүний гараар бүтээгдэж бас сүйдэн үгүй болсон олон зүйл байгаа ба хүн төрөлхтөний бий болгосон хамгийн том зүйлсийн нэг нь техник технологийн асар хурдтай бөгөөд өндөр хөгжилтэй ертөнц билээ. Анх Африк тивд үүсэн бий болж, дараа нь бусад тивүүд рүү нүүн тархаж, өдгөө тооны хувьд 7 тэрбум даваад байгаа хүн төрөлхтөн сүүлийн 30 жилийн хугацаанд буюу 1984-өөс 2012 оныг хүртэлх хугацаанд Дэлхий ертөнцийг хэрхэн өөрчилснийг та бүхэнд харуулахыг хүслээ. Дараах зургуудыг үзэх боломжийг Гүүгл /Google/ болон Тайм /Time/ сэтгүүлийн хамтарсан шинэ төсөл олгож байгаа ба тус төслийн ажилд АНУ-ын газарзүйн байр зүйн алба, НАСА хамтарчээ. Энэхүү өөрчлөлт нь тийм ч сайн үр дагаврыг харуулсан зүйл биш гэдгийг энд дурдахын хамт өнөөгийн хүний нийгмийн үйл бүхэн нь бараг бүгд байгаль Дэлхийд хор хөнөөлтэй байгааг хэлэхгүй өнгөрөх аргагүй юм. Хүн амын өсөлт, түүнтэй дагалдан бий болох хоол хүнс болоод хувцас, бусад хэрэглээний өсөлт энэ бүхэн Дэлхийн дулааралд онцгой их хэмжээгээр нөлөөлж, тэр хэрээр байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Ой мод их хэмжээгээр сүйдэж, газар нутгийн хомсдол үүсэж, гол мөрөн, нуур ширгэж, ан амьтад ховордон үгүй болж, Умард болон Өмнөд туйлын мөс хайлж байна. 


Ираны баруун хойд хэсэгт орших Урмия /Urmia/ нэртэй давст нуурын хатан ширгэж байгаа байдал /1984-2012/. Бүрэн ширгэж байгаа энэ нуурын байдал, хүрээлэн буй орчны сүйрэл нь зөвхөн Иран төдийгүй хөрш зэргэлдээ орших Ирак, Турк улсуудад ч нөлөөлж байгаа юм.

Колумбын мөсөн уул хайлж байна /1984-2011/
width=”600″ />

Дубайн эрэг орчмын тэлэлт /1984-2012/
width=”600″ />

Лас Вегас хотын өсөлт /1986-2012/
width=”600″ />

Бразилийн Амазоны ойн замбараагүй мод огтлолын үр дагавар болсон ойгүй газар нутгийг харуулсан байдал /1984-2012/
width=”600″ />

Дэлхийн хэмжээнд байдал ийм байдаг байж. Тэгвэл эх нутагт минь, Монгол эх оронд минь байдал ямар байгаа бол? Багаар бодоход сүүлийн арван жилийн хугацаанд хэдий хэмжээний ой мод огтлогдон сүйдэж, хэр хэмжээний газар нутаг цөлжиж, ямар хэмжээний газрын хөрс уул уурхайн ашиглалт, олборлолт нэрээр сэндийчигдэж байгаа бол? Хэрлэн, Орхон, Туул, Хөвсгөл, Увс, Буйр тэргүүтэй гол мөрөн, нуурын ус хэр хэмжээгээр бохирдон ширгэж, түүний эх ундарга дээрх ой мод, шугуй огтлогдон үгүй болж, доторх загас жараахай нь сүйтгэгдэж байгаа бол? Сэтгэл эмзэглүүлэм тоо баримт, дүр зураг гарч ирэх вий гэхээс гол харлах юм.
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *