
Хуурмаг үзэгдэл бол таны оюун санаагаар тоглох нэг төрлийн пранк юм. Бид заримдаа харсан зүйлдээ итгэж орхидог – өөр зүйлээс өөр зүйл олж харах гэж ойлгож болно. Үүнийг стереограм гэж нэрлэх нь бий. Энэ ойлголтыг мэдэж авснаар өө сэвгүй зургаас нуугдсан 3D дүрсийг олох илүү хялбар болно.
Та дараах тестүүдийн хариултыг олох гэж хичээснээрээ стереограм хуурмаг үзэгдлийг хэрхэн бий болгодог болохыг олж мэднэ. Иймд бид таны нүдний харааг хөгжүүлэх зорилгоор дараах 18 зургийг бэлтгэсэн юм – зураг тус бүрт ямар нэгэн дүрс нуугдаж байгаа. Хэрэв та зураг доторх нуугдсан дүрсийг олж чадахгүй байгаа бол, бонус хэсгийг анхааралтай уншаарай – 3D дүрсийг хэрхэн зургаас олох аргачлалыг ойлгомжтой бичсэн болно.
Стереограм хэрхэн ажилладаг вэ?
Өмнө нь хэлсэнчлэн стереограм бол дуран харааны үр дүнд бий болж буй 3D хуурмаг үзэгдэл юм: та ямар нэгэн обьект руу харахад бидний баруун болон зүүн нүд тухайн эд зүйлийг өөрөөр харна. Тэгээд тархинд мэдээлэл дамжуулах бөгөөд энэ процесс нь бидний өдөр бүр харж буй 3D обьект руу тухайн эд зүйлийг хөрвүүлдэг гэсэн үг. Иймд стереограм нь хуурмаг үзэгдлийг бий болгодог байна.
1. Эхлэхэд бэлэн үү? Нуугдсан арсланг олоорой

2. Нуугдсан хирсийг олно уу

3. Та туулайг олж харж чадаж байна уу?

4. Энд баавгай нуугдаж байгаа шүү

5. Харин энд үнэг бий

6. Нуугдсан муурыг олох гээд үзээрэй

7. Та эндээс фламинго шувууг олж чадах уу?

8. Харин эндээс тэмээг олох гээд үзээрэй

9. Та азтай байна, учир нь энэ бух дэлгэцнээс гарч ирэхгүй!

10. Энэ нохой тийм ч амар олдохгүй байх шүү

11. Та тооройг олж харж, чадаж байна уу?

12. Харин энд сахилгагүй сармагчин нуугдаж байгаа

13. Та энэ зургаас нуугдсан хонийг олж чадах уу?

14. Харин энд сайхан ааштай нугас бий

15. Та нуугдсан морийг олж чадах уу?

16. Усны үхрийг олох гээд хичээгээрэй

17. Нуугдсан зааныг олно уу
18. Та сайн хичээлээ шүү! Энэ бол сүүлийнх нь, бэлэн үү? Нуугдсан дельфинийг та олж чадах болов уу?

Та бүх амьтдыг олж чадсан уу? Бүх стереограмыг олоход туслах зарим нэг зөвлөгөөг хүргэе.
Стереограмын 3D дүрснүүдийг олж харахын тулд танд 3D шил хэрэг болохгүй. Харин маш их анхаарал, тэвчээр хэрэг болно. Үр дүнд нь та олж харж чадна. Хэрэв та нүдээрээ нуугдсан дүрсийг олж харж чадахгүй байгаа бол, олж харахад чинь туслах зарим зөвлөгөөтэй танилцана уу:
- Хамгийн чухал зүйл бол зураг руу анхаарлаа сайн төвлөрүүлэх явдал юм. Ингэснээр та хоёр нүднийхээ аль алинд нь нуугдсан дүрсний тусгалыг хүлээж авна.
- Зургийн төв цэгт анхаарлаа хандуулж, удаанаар зураг руу ойртоорой. Энэ процесс нуугдсан дүрсийг бага багаар тодруулна.
- Зургаас 30 см зайтай зууж, зураг бүрэлзэж харагдтал нүдээ амраагаарай. Ингэснээр нүдэнд өөр өөр өнцгөөс дүрсийг олж харах боломжийг олгоно. Удалгүй та нуугдсан дүрсийг амжилттай олж харна. Дүрс тодортол зураг руу харсан чигээрээ байх хэрэгтэй.
Хэчнээн хичээгээд ч зураг доторх дүрсийг олж харахгүй байх тохиолдол бий. Хэрэв танд ийм асуудал тулгарвал, дуран хараанд асуудал байж мэдэх юм. Дуран хараа сайн байгаа бол, нуугдсан дүрсийг төвөггүй олж харах боломжтой. Долир, амархан ядардаг эсвэл хараа муутай хүмүүсийн тархинд зурагтай холбоотой мэдээлэл удаан очих, дүрсийг боловсруулах гэж багагүй хугацаа зарцуулах магадлалтай.
Та зураг тус бүрт нуугдсан амьтдыг олж харж чадсан уу? Энэхүү сонирхолтой тестийг SHARE хийж, найзуудыгаа давхар сориорой.








Naran Naran
2020/08/20 at 17:30
Голд нь баруун тийш хараад сууж байна.
Damdin Sukhee
2020/08/20 at 17:59
Baruun dor
Enkhtuya Ailyakhuu
2020/08/20 at 18:23
Ялгараад маш тод харагдлаа. Баруун талдаа бна.
Ganaa Nyamdorj
2020/08/20 at 19:51
10-ыг нь л харлаа
Ariunaa Bayaraa
2020/08/20 at 22:09
Бүгдийг нь харлаа.
Буянжаргал Болороо
2020/08/21 at 00:52
Yuch alga
Чүлтэм Наранцэцэг
2020/08/21 at 09:06
Голд нь баруун хараад сууж байна нэг муур
Xonai Xalel
2020/08/21 at 09:14
Бүгдийг нь харлаа
Otgonmaa Dookhuu
2020/08/21 at 11:18
Tsetsegnii derged bna
Гаамаа Дэчин
2020/08/21 at 11:24
Цогнойгоод суусан муурыг харав
Nikolai Enhtsetseg
2020/08/21 at 16:37
Yrshigtai yum be yasan.end tend yum nuugaad ol geed baih yum neeh hetsu oldohgui nud ovdood kkk
Saruul Sharav
2020/08/21 at 19:16
Суугаа муур баруун тийш харсан
Хэм Хэмнэл
2020/08/22 at 00:21
arslan arai bogino holtei, bas ter morinii svvliig tasalchij hhe
Тэлмүүн Тэлмүүн
2020/08/23 at 17:05
Астрал Сэнпай
Нанжид Равзаанадь
2020/08/23 at 21:41
Bayrhvv Baljinnym
Xangal Lxagvasuren
2020/08/23 at 21:51
Bvgdiin xarj bnao