Яагаад зогсоогоороо юм идэж болохгүй вэ?

0

Сууж хоол идэх ёс жаяг – маш эртний уламжлал. Бидний өвөг дээдэс хоолоо тайван сууж идэхийг хүүхдүүддээ сургасан нь зөв хүмүүжил байжээ. Босоогоороо эсвэл явуут дундаа хоол идэх нь маш хортой. Орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг яаран сандран хоолоо идэхэд хүргэж байгаа нь олон асуудлын суурь болох ажээ.

“Босоогоороо их орно”

Сонсоход инээдтэй ч гэлээ үнэн үг. Суухад хүний ходоод нугаларч шахагддаг байна. Харин босоогоор бол эсрэгээрээ: дотор эрхтэн хамаагүй чөлөөтэй зайд байрлана. Ингээд л илүү их хоол идэх боломжтой болно. Тэгэхээр босоогоороо идвэл илүүдэл жинтэй болох магадлал нэмэгдэнэ.

 

Хоолны үеэр яарах хэрэггүй

Яаран сандран явуут дундаа хоол идэх нь бас л илүүдэл жинд хүргэнэ. Хоолоо амандаа хийж зохих ёсоор зажилж амтыг бүрэн авахгүй бол тархинд цадаж байгаа дохио бүрэн гүйцэд очиж чадахгүй. Ингээд хоол нэгэнт дүүрсэн ходоодонд очсоор байх болно, харин тархи өөрийгөө “өлсгөлөн” гэж бодсоор л “би өлсөж байна” гэсэн мэдээг явуулсаар байна. Хэтрүүлэн идсэн хоол шууд илүүдэл жин болох шалтгаан болох ажээ.

Энэ нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд хоолоо тайван орчинд яаралгүй сайн зажилж идэх ёстой. Хоол идэхэд зарцуулах хугацаа нэмэгдэх хэдий ч цадсан дохио тархинд цагтаа хүрнэ.

 

Хоол боловсруулах эрхтний хямрал

Явуут дундаа хүйтэн зууш идэх нь бүрэн шингэх боломжийг багасгаж хоол боловсруулах эрхтний хямралд хүргэнэ. Аманд орсон хоол шүдээр зажлагдахдаа шүлстэй холилддог, яг энэ мөчид хоол боловсруулах эрхтэн идэвхтэй ажиллаж эхэлдэг буюу ходоодны шүүс ялгарна.

“Хурдан хоол”-ны үед муу зажилсан хоол ходоодны ханыг гэмтээж шархлаа үүсгэхэд хүргэнэ. Цаашлаад дутуу боловсруулагдсан хоол нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг бүхэлдээ доголдуулах ажээ. Гэдэс дүүрэх, гүйлгэх зэрэг асуудлууд илэрнэ. Яаран идсэн хоол буруу хоолойгоор орох тохиолдол ч бий. Хахсан хүнд яаралтай тусламж үзүүлж чадахгүй бол үхэлд хүргэхийг үгүйсгэхгүй.

 

Хоол идэх дүрэм

Илүүдэл жинтэй болох, хоол боловсруулах эрхтний өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг хүсвэл хоолоо ширээний ард тайван суугаад сайтар зажилж идэхийг зөвлөж байна. Эрт дээр үед дээдсийн хоол идэх үйл явц нь хэдэн цагаар үргэлжилсэн бүхэл бүтэн арга хэмжээ болдог байжээ.

“Удаан” үргэлжлэх уг аргаа хэмжээ нь харилцаа үүсгэхээс гадна хоолоо бүрэн амталж тайван идэхэд нөлөөлдөг байв. Биеэ зөв авч явах ёсны дагуу хоолоо жижиг хэрчмээр зөөлөн зажилж идэх ёстой. Ингэж идэхэд хоолны амтыг бүрэн авахаас гадна бие махбодийн эрүүл байдлыг хангахад нөлөөлнө.

8
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Гэрэл Гэгээ

    Гэрэл Гэгээ

    2017/09/25 at 13:17

    Тгвл босоо хүлээн авалтанд олон явмааргүйн бна ккк

  2. Д. Амарсайхан

    Д. Амарсайхан

    2017/09/25 at 14:34

    яаж ч яарсан байсан сууж тайван хооллохыг бодно.даанч зугээр байж гэдэс евдеед байгаа юм шиг хачин болдог юм.хоолны дараа ийм учиртай байх нь

  3. Baigali Sh

    Baigali Sh

    2017/09/25 at 15:07

    Mongolchyyd ygaasaa theerledeg

  4. Өлзийт Сант

    Өлзийт Сант

    2017/09/25 at 23:08

    Зогсож байгаад идэж, уухыг Монгол өвөг дээдэс минь эртнээс зүгээр цээрлээгүй нь учиртай.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *