
Америкийн Маттел тоглоомын компаний Кен, Барби нэртэй хүүхэлдэйнүүд нь загварын хүүхэлдэйн тоглоом гэгддэг. Барби хүүхэлдэйг харсан хэний ч санаанд загварын тайзнаа алхдаг гоолиг туяхан бүсгүйчүүдийн төрх байдал буудаг гэхэд нэг их зөрөхгүй болов уу. Гэхдээ дээрх компани нь уг хүүхэлдэйг амьдралд илүү ойр болгох үүднээс тодорхой өөрчлөлтүүдийг хийж байгаагийн нэг нь жирэмсэн Барби хүүхэлдэй билээ. Тэгвэл гэрэл зурагчин Кети Мур Маттелын Кен, Барби нарын гэр бүлд шинэ хүн мэндэлж байгааг харуулсан цуврал зураг авсан байна.Төрөх дөхсөн тулгар гэдэстэй Барби хэрхэн төрөлтийн өвдөлт мэдэрч, түүнчлэн эх баригч болон нөхөр Кенийхээ тусламжтайгаар гэртээ байгалийн жам ёсоор төрж байгааг энэ цувралд харуулснаар барахгүй шинэхэн төрсөн нялх үрээ хөхөөрөө хооллож байгааг мөн харуулжээ. Түүнчлэн шинэ төрсөн жаал эгч болон ээж Барби, аав Кен нарынхаа хамт байгаа зургууд ч энэхүү цувралд багтсан байна. Та бүхэнд сонирхолтой санагдана гэдэгт итгэж байна.

2

1

0

0

0

0

0

0

McTavish
2013/04/13 at 14:40
xaxa хөөрхөн2
Зочин
2013/04/13 at 13:01
ysn huurhun ytum be
Зочин
2013/04/14 at 17:06
yuuuuuuuuuun xoorxon ym beeeeeeeeeeeee
capaa7g
2013/04/15 at 08:52
8-)
Зочин
2013/04/15 at 17:12
huurhun 6ymaa
Зочин
2013/04/17 at 13:54
yag huuhed hiih uil yvtsiig ni daragin udaad tabij ugj bolhu
Зочин Эгшиглэн
2015/11/26 at 20:02
Сэтгэгдэл *Ха ха hoorhon 2