Төрсний дараа эмэгтэй хүний биед гардаг санаанд оромгүй 7 гэнэтийн өөрчлөлт

3

Хүүхэд төрүүлсний дараа эмэгтэй хүний амьдрал эрс өөрчлөгддөг: одоо зөвхөн өөрийнхөө өмнө хариуцлага хүлээгээд зогсохгүй мөн хүү эсвэл охиныхоо өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй. Залуу ээжийн бие махбодид мэдэгдэхүйц өөрчлөлтүүд явагдана – эрдэмтдийн үзэж байгаагаар, эмэгтэй хүн Химера (эртний грекийн домогт гардаг арслангийн толгой, хүзүүтэй, ямаан биетэй, могой сүүлтэй амьтан) болдог, яагаад гэвэл тээсэн үрийн эд эс эхэд нь үлддэг ажээ.

Эмэгтэй хүний бие энэ ертөнцөд шинэ хүн төрүүлснийхээ дараа хэрхэн өөрчлөгддөгийг хамтдаа сонирхоцгооё.

1. Хоолой нь өөрчлөгдөнө

© SIphotography / depositphoto

Төрсөн эмэгтэй хүн болгоны хоолой өөрчлөгдөнө – илүү дор бөгөөд монотонн болдог байна. Энэхүү дүгнэлтэд Сассекскийн их сургуулийн эрдэмтэд хүрчээ. Төрснөөс хойш нэг жилийн дараа эмэгтэй хүний хоолой өмнөх давтамжиндаа эргэж орно.

Энэхүү өөрчлөлт нь дааврын өөрчлөлттэй холбоотой гэж эрдэмтэд үзэж байна. Төрсний дараа бэлгийн үндсэн дааврууд эрс багасдаг, энэ нь дуу хоолойн холбоосонд нөлөөлдөг байх гэж эрдэмтэд таамаглажээ. Тэдний үзэж байгаагаар төрсөн эмэгтэй хоолой 44 Гц-ээр унадаг эсвэл 2,2 хагас тоноор – энэ нь ойролцоогоор төгөлдөр хуурын нотоор бол 2 товчлуураар буухтай адил.

Энэхүү өөрчлөлтийг тайлбарлах бас нэгэн хувилбар бий ажээ. Нам дуу хоолойтой хүмүүс илүү төлөв даруу, итгэл хүлээхүйц байдаг гэж зарим нэг эрдэмтэд үзжээ. Тийм учраас эмэгтэйчүүд өөрийн мэдэлгүй тембрээ өөрчилдөг – шинэ ээжийн дүрдээ орж дасаж байгаа гэдэг талаас нь тайлбарласан байна.

 

2. Айдас нь нэмэгддэг

© Pexels / Pixabay © RobinHiggins / Pixabay

Залуу ээж нарыг тайван байх ёстой гэж зөвлөдөг хэдий ч энэ нь боломжгүй юм. Саяхан хүүхэд гаргасан эмэгтэй хүнд бүх зүйл айдас төрүүлнэ: хүүхэд уйлна, хүүхэд уйлахгүй байна, хүүхэд хэтэрхий их унтаж байна, хүүхэд бага унтаж байна зэрэг. Энэ бол хэвийн үзэгдэл. Энэ бол сэтгэл зүй муудсантай холбоотой бус, харин окситоцин дааврын түвшин байнга ихсэж байгаатай холбоотойгоор айдаст автаж байгаа юм.

Окситоцин төрсний дараа шууд хүчтэй ялгарч эхэлдэг. Угтаа бол прогестерон мэдрэлийн системийг тайвшруулах үүргээ гүйцэтгэмээр, даанч төрсний дараа уг дааврын хэмжээ эрс багасдаг. Ингээд л залуу ээжүүд нэг хэсэг галзуурах гэж байгаа мэт тайван биш байдалтай явахаас өөр аргагүй.

Гэхдээ гэгээлэг тал бий: окситоцин нь хайрын дааврыг ялгаруулахад нөлөөлдөг, тийм ч учраас эх хүн шинэ төрсөн хүүхдэдээ өөрийн мэдэлгүй халамжтай, хайртай, зөөлөн харьцдаг ажээ.

 

3. Тархи илүү сайн ажиллана

© F1Digitals / Pixabay © ernestoeslava / Pixabay

Төрсний дараа эмэгтэйчүүд илүү ухаантай болдог гэж эрдэмтэд үзэх болжээ. Тархи нь хэмжээгээрээ томорно – зөвхөн ээжийн төлөө ажиллахаас гадна хүүхдийн төлөө тархи ажиллах хэрэгтэй болохоор хэмжээ нь өөрчлөгддөг. Тийм учраас төрсөн залуу ээж нар төрөөгүй ээж нараас ажилдаа илүү ухаантай, үр бүтээлтэй ханддаг байна. “Шийдвэр гаргахад илүү нухацтай, сэтгэл зүйн хувьд тогтвортой, буурь суурьтай, асуудлыг шийдэхэд төрөл бүрийн стратеги боловсруулах чадвартай…  Энэ бүгд чадварлаг удирдагчид байх чанарууд мөнөөс мөн” гэж эмэгтэй хүний тархийг төрөхөөс өмнө болон төрсний дараа судалж үзсэн судлаач Келли Ламберт хэлжээ.

Нейробиологич Крейг Кинсли онцлон хэлэхдээ, хүүхэд төрөх – энэ бол зөвхөн эмэгтэй хүний амьдралд тохиолдох чухал үйл явдал бус харин оюун санааны нэг дээд түвшинд гарч байгаа үйл явдал юм гэжээ.

 

4. Бие махбодь дахин жирэмслэхэд бэлэн байдалд ордог

© valuavitaly / depositphoto © albaroma7 / depositphoto

Жирэмслэлтийн үеэр эмэгтэй хүний дархлааны систем эрс сулардаг – бие махбодь нь тогтсон үрийн шинэ эд эстэй дасан зохицох ёстой бөгөөд ингэснээр зулбах эрсдэлээс хамгаалдаг байна. Үтрээнд тогтох үр эхийнхээ дархлааны системийн золиос болохгүйн тулд Т – эс эмбрионыг хөндөхөөс хамгаалах үүрэг гүйцэтгэнэ. Уг эс эмэгтэй хүн төрснөөс хойш 4-5 жилийн хугацаанд бие махбодид нь хадгалагдсаар байдаг гэж эрдэмтэд үзэх болжээ. Тийм ч учраас энэ хугацаанд эхийн бие махбодь шинэ жирэмслэлтэд амархан дасан зохицдог байна.

Хоёр дахь хүүхдээ амархан тээж гаргасан гэж олон ээж нар ярьцгаадаг – өөрөөр хэлбэл дээрх онолыг батлаад байгаа юм. Ээжийн дархлааны систем шинэ үрийг хүлээж авахад бэлэн тул тэр том ажлыг амархан гүйцэтгэж байгаа хэрэг.

 

5. Хүүхэдтэйгээ бие махбодийн түвшинд харилцаа тогтоож чаддаг

© mikdam / depositphotos © svedoliver / depositphotos

Хүүхэд төрсөн ч гэсэн эхтэйгээ бие махбодийн хувьд холбоотой хэвээр байдаг. Канадын Альбертын их сургуулийн эрдэмтдийн илрүүлснээр, эхийн хэвлийд бойжсон хүү, охины эсүүд дасан зохицож эхэд үлддэг гэжээ. Олон хүү төрүүлсэн эхчүүдийн тархийг тэд судалж үзжээ, судалгаанд оролцсон эхчүүдийн 63%-д эрэгтэй хүний эс илэрсэн байна.

Хэвлийд бойжиж байгаа хүүхдийн эс эхэсээр дамжин ээжийн бие махбодьтой нэгдэж үйл ажиллагаа явуулж эхэлдэг гэж эрдэмтэд үзэж байна. Эрэгтэй хүний эс эмэгтэй тархинд ороход Альцгеймер өвчнөөс хамгаална гэж тэд үзжээ.

 

6. Бие махбодь шинэчлэгдэнэ

© Manfred Werner – Tsui / Wikipedia © Gage Skidmore / Wikipedia

Тээж байгаа хүүхдийн цусанд бүх нууц оршино – хүүхдийн цус эхийн бие махбодид шинэчлэлт хийдэг. Эмбрионы эс нь жирэмсэн эмэгтэйн шарх эдгэрэлтийг хурдасгадаг, тэр ч бүү хэл хүнд өвчнийг ч анагаасан тохиолдол бий. Жишээ нь, гепатит С вирустэй жирэмсэн эмэгтэйн эмчилгээг зогсоожээ. Хэсэг хугацааны дараа шинжилгээ хийхэд биеийн байдал нь эрс сайжирсан байв. Эрдэмтэд энэ тохиолдлыг дараах байдлаар тайлбарлаж байна: хэвлийд бойжиж байгаа үрийн элэгний эс эхийнхээ элэгний эсийг шинэчлэгдэхэд нөлөөлсөн гэж үзэв.

Мөн жирэмслэлт эмэгтэй хүний насыг уртасгадаг гэдэг онол яваад байгаа, гэхдээ оройтсон жирэмслэлтийн хувьд шүү дээ. Орой хүүхэд гаргасан эмэгтэйчүүд бусдаасаа илүү урт насалж байгааг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. Үүнд эмэгтэйн эхний жирэмслэлт болон сүүлчийн хожуу жирэмслэлтийн хоорондын хугацаа хамаарахгүй байгааг ч Пенсильваны судлаачдын баг тогтоосон байна.

 

7. Хорт хавдар тусах эрсдэл багасна

© ImagesBG / Pixabay

Эмэгтэй хүн төрсний дараа бие махбодь нь өөрийгөө зарим нэг төрлийн хорт хавдраас хамгаалах механизм ажиллуулж эхэлдэг. Жишээ нь, хугацаандаа хүүхдээ гаргасан эмэгтэйчүүдийн хувьд өндгөвчний хорт хавдар тусах эрсдэл багасна. Хэдий хэр олон хүүхэд тээж гаргана төдий чинээ эрсдэл багассаар л байна. 25 наснаасаа өмнө төрж хүүхдээ хөхөөрөө хооллосон эмэгтэйчүүд хөхний хорт хавдар тусах эрсдэл мөн бага байдаг ажээ.

7
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *