Аварга том шар зөгийг исгэж хийдэг Япон архи

0

Аварга том шар зөгийг исгэж хийдэг Япон архи


Японы аварга том шар зөгий нь хүний эд эсэд шингэх чадвартай маш хүчтэй энзим агуулсан хор ялгаруулдаг хатгадаг шавьж бөгөөд шочу хэмээх архины нэгэн төрлийг хийхийн тулд энэ зөгийнүүдийг барьж авахдаа хэд хатгуулахыг тэсвэрлэж чаддаг зарим нэг хүмүүс байдгийг эс тооцвол түүний хатгуур нь шаналгаатай өвчнийг үүсгэж чадахуйц хүчтэй. Шочу гэдэг нь архитай төстэй Япон ликёр юм. Хэрвээ энэ шавьжинд хатгуулсан хүн шаардлагатай эмчилгээг хийлгэхгүй бол зөгийний хорын харшлын үйлдлээс болж нас бардаг ба жил бүр 40 орчим хүн энэ зөгийнд хатгуулж нас бардаг гэнэ.Гэвч энэ тоо баримт шочу архинд дурлагчдыг амь насаараа дэнчин тавин байж энэхүү өвөрмөц архины гол орцыг барихыг оролдохоос холдуулж чаддаггүй байна. Шочу архийг дэлгүүрүүдээр худалдаалдаггүй, ховор байдаг ч энэхүү мэдээллийг бэлтгэсэн багийнхан Японы Кумамото мужаар аялж, аварга том шар зөгийг барьж, түүнийгээ гурван жилийн турш исгэхээр архин дотор хийсэн аварга зөгийн анчинтай уулзаж чаджээ. Мэдээллийн багийнхны хэлснээр иссэн зөгийгөөр хийсэн шочу архи нь булингартай хүрэн өнгөтэйгээс гадна үнэр нь яг л муудсан мах шиг гэнэ. Гэхдээ амт нь ердийн шочу архинаас давсархаг амтаараа ялгадаг нь зөгийний хортой холбоотой аж. Харахад таагүй, амт үнэр нь ч мөн адил тийм хүсээд баймаар биш байтал гэрийн нөхцөлд исгэж хийсэн энэ согтууруулах ундаанд дурладгийн учир нь эрүүл мэндэд үзүүлэх үр ашигтай талд оршдог байна. Энэ архи нь арьсыг цэвэршүүлж, ядаргаа сульдааг арилгахын зэрэгцээ эдгэрэлт, нөхөн төлжилтийг эрчимжүүлдэг. Аварга шар зөгийг барихдаа хэрвээ тэдний үүр газар доор байрласан бол үүрнийх нь дээгүүр тороор бүтээгээд үүрийг сандаачиж, зөгийнүүдийг гаргаж ирдэг. Харин үүр ил, мод гэх мэт зүйл өлгөөтэй байгаа бол гялгар уутаар гадуур нь ороон зөгийнүүдийг гаргаж барьж авдаг. Хэрвээ зөгийнүүд нисэж байвал ялааны цохиураар цохиж унагаан барьж авдаг байна. Хамгаалах өмсгөл заавал өмсөх учиртай ч зарим тохиолдолд зөгий хамгаалалтын өмсгөлийг ч нэвт хатгах нь бий. Архийг бэлтгэхдээ шочу архиар дүүргэсэн саванд нилээд тооны амьд зөгий хийж таглан тавьдаг. Архинд орсон зөгийнүүд амь тэмцэхдээ хороо ялгаруулснаар энэ архины гол орц бүрддэг байна. Гэхдээ ингээд л шууд энэ архийг уучихаж болно гэсэн үг биш. Юуны түрүүнд зөгийг шочу архинд хийсний дараа бүтэн гурван жил дарах хэрэгтэй байдаг. Ингэснээр архины нөлөөгөөр хорны хүч саармагжиж, уух үед амь насанд аюулгүй болдог байна.

1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. McTavish

    2013/04/13 at 14:41

    заваан юмаа… шижгийн санагдаж байна

  2. Woc_Sam

    2013/04/13 at 20:42

    ууж үзмээр байна. гоё харагдаж байна үнэтэй байх даа

  3. lichking

    2013/04/14 at 12:13

    yamarhuu bol dajguu l haragdjii:-)

  4. Зочин

    2013/04/14 at 14:52

    mctavish hvvhen shig yumaa xaxa

  5. Зочин

    2013/04/14 at 17:07

    заваан юмаа. шижгийн санагдаж байна;-)

  6. dmcdante

    2013/04/15 at 13:31

    dead space 3 awakened tawiad ogooch

  7. uniQu3

    2013/04/15 at 18:19

    пүү заваан юмаа

  8. Зочин

    2013/04/17 at 11:00

    god of war tawiad uguuch

  9. Зочин

    2013/04/26 at 13:31

    ymr zavaa ym be ;-)

  10. Зочин

    2013/05/02 at 23:34

    *** chin woc chi *** yum uu iim ym uuj vzej yaah gesen m18106
    al ve harinch oi gutchlaa *** *** ***

  11. Зочин

    2014/03/14 at 06:10

    excellent submit, very informative. I wonder why the other specialists of this sector do not notice this. You must proceed your writing. I’m sure, you have a great readers’ base already!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *