Мемфисийн зочид буудлын алдартай нугаснуудын нэрд гарсан жагсаал

0

Мемфисийн зочид буудлын алдартай нугаснуудын нэрд гарсан жагсаал


Америкийн Мемфис хотын Пийбоди Peabody Hotel зочид буудал нь үлгэр жишээ үйлчилгээнээсээ гадна өөр нэг зүйлээрээ машид алдартай. Уг зочид буудлын хаалгыг татсан хөгшин залуу хэн бүрийг хөгжөөж чаддаг Пийбодигийн нугаснуудын алдарт жагсаал өглөө бүрийн 11 цагт эхлэх бөгөөд нэг эрэгчин, дөрвөн эмэгчин нийт таван Хойд Америкийн зэрлэг нугас Пийбоди зочид буудлын дотор байрлах өөрсдийн 100,000 долларын пентхауснаасаа зөвхөн тэдгээр нугаснууд л зорчдог тусгай цахилгаан шатаар бууж ирэн улаан хивсээр алхалдаг байна.Нугаснуудыг хариуцдаг эзнийхээ өмнө алхах нугаснууд улаан хивсээр алхалсаар зочид буудлын Гранд Лобби танхимын төвд байрлах цахирмаа цэцгэн орой бүхий гантиг чулуун усан оргилуур руу очиж, усанд сэлдэг байна. Оройн 5 цаг хүртэл усанд сэлж, зочид буудалд ирсэн зочдын нүдийг хужирласан нугаснууд эргээд цахилгаан шат руугаа алхаж, дээдсийн нугаснуудын ордондоо орон нам жим болдог байна. Пийбодигийн нугасны жагсаал нь уг зочид буудлын ерөнхий менежер Фрэнк Шуттын санаа бөгөөд тэрээр 1932 онд найз Чип Барвекын хамт Арканзас руу долоо хоногийн анд яваад ганзага хоосон буцаж ирсэн ч зугаа болгохоор зочид буудлынхаа Гранд Лобби дахь усан оргилуурт таван амьд нугас тавьсан нь өнөөгийн энэ алдартай жагсаалын эхлэл болжээ. Зочид буудлын албан ёсны вэбсайтад бичсэнээр “1940 онд урьд нь циркийн амьтан сургагч байсан Беллмэн Эдвард Пембрөүк нугаснуудыг өдөр бүр усан оргилуур руу явж сургахад тусалсан нь өнөөгийн алдарт Пийбодигийн нугаснуудын жагсаалын үндэс болсон ба ноён Пембрөүк тэтгэвэрт гарах хүртлээ 50 жилийн турш нугаснуудыг хариуцсан эзний албыг хашсан.” гэнэ. Хэд хэдэн алдартнууд энэхүү нугаснуудын жагсаалтыг үзэхээр уг зочид буудлыг зорин ирж байсан бөгөөд таны хувьд ч өглөөний 11 цагаас оройн 5 цаг хүртэл үзэгчдийн нүдийг хужирлаж байдаг энэ жагсаалыг үзэж сонирхох боломж нээлттэй юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. McTavish

    2013/04/13 at 14:42

    хөөрхөн л юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *