UGG гутлыг хэрхэн цэвэрлэх вэ? Сөдөн хувцсыг яаж зөв угаах вэ?

2

Энэ төрлийн хувцас, гутлыг угаалгын машинд угааж болох эсэхэд одоо болтол итгэлгүй байгаа бол хариултыг эндээс олно.

Анхаар! Тухайн хэрэгсэл дээр “зөвхөн хуурай цэвэрлэгээ” гэсэн тэмдэглэгээ байхгүй тохиолдолд бидний зөвлөгөөг дагаарай.

Сөдөн хувцсыг хэрхэн цэвэрлэх вэ?

Сөдөн хувцсанд үслэг эдлэл байгаа бол юуны түрүүнд салгаж авна. Цахилгааныг нь татна, товч байвал товчилно, кноптой бол бас товчлоорой. Халаасанд нь элдэв зүйл байгаа эсэхийг шалга.

Хэрвээ толботой бол толбо арилгагч тусгай бодисоор арчаарай. Хамгаас илүүтэй бохирддог халаас, зах, ханцуй зэргийг бас шалгаж бохирдлыг нь багасгана. Тусгай бодисоор энэ хэсгүүдийг сойзоор үрж цэвэрлэнэ.

Угаалгын машиндаа хамгийн зөөлөн горимыг сонгоно. Хэрвээ таны угаалгын машинд сөдөн эдлэл гэсэн сонголт байгаа бол сайн хэрэг. Хэрвээ байхгүй бол санаагаар унах зүйлгүй. Усаа 30 хэм дээр тохируулаад, минутад 600 удаагийн эргэлттэй горимыг сонгоно.

Сөдөн эдлэлийг тусгай бодисоор угаавал илүү тохиромжтой. Хүрэм, сөдөн эдлэл зардаг дэлгүүрүүд ийм төрлийн угаалгын бодис зардаг.

Хэрвээ сөдөн эдлэлд зориулсан угаалгын бодис байхгүй бол шингэн угаалгын бодис ашиглана.

Сөдөн эдлэлтэйгээ цуг теннисийн 3-5 ширхэг бөмбөг цуг хийгээрэй. Бөмбөг нь угаалгын үед агаарын солилцоог сайжруулж өгдөг байна. Хэрвээ теннисийн бөмбөг байхгүй бол оймсоороо хатуу “бөмбөг” хийж угаалгын машинд хийнэ.

Угаагаад дуусав уу? Угаалгын машины “зайлах” горимыг дахин ажиллуул. Үлдэгдэл угаалгын бодисыг арилгах зайлшгүй шаардлагатай.

Хэрвээ угаалгын машин хатаагчтай бол сөдөн эдлэлээ хатаагаарай – сөдөн хувцасны сөд жигд тараагдаж хөвсгөр болох юм.

Хатаагч машингүйгээр ч гэсэн хатааж болно. Сөдөн курткаа угаалгын машинаас аваад хаттал нь эргүүлж тавина, эргүүлэхдээ сөдийг жигд тараахыг хичээгээрэй.

Ингээд л бэлэн боллоо.

UGG гутлыг хэрхэн цэвэрлэх вэ?

Юуны түрүүнд гутлаа гадна, доторгүй соруулж цэвэрлэнэ. Гутланд шигдсэн элс, шороо, бохирдлыг цэвэрлэх хэрэгтэй юм.

Микро даавуун салфеткийг бүлээн усанд дүрж гутлын гадна талыг арчина, цэвэрлэх бодис нь зөөлөн орцтой байх ёстой. Жишээ нь, илгэн хувцас цэвэрлэдэг тусгай бодис (гель, нунтаг, шингэн) байж болно.

Дараа нь арьсны дотор талыг нь цэвэрлэнэ. Гараараа хэдхэн удаа арчихад л хангалттай, хэтэрхий их ширүүн арчих хэрэггүй.

UGG гутлын гадаргуу дээр тогтсон хөөсийг цэвэрлэнэ. Хэрвээ анхны оролдлогоор гутал цэвэрхэн болсон бол хатаахаар орхино. Гутлын дотор талд хуурай цаасан салфетка чихээрэй – гутлын хэлбэр алдагдахаас хамгаалж байгаа юм.

Хэрвээ эхний цэвэрлэгээгээр цэвэрхэн болж чадаагүй бол угаалгын машинд угаана. Тийм ээ, угаалгын машинд угааж болно. Хамгийн гол нь дангаар нь угаана, өөр хувцас, гуталтай хамт угааж болохгүй.

Угаалгын машины зөөлөн горимыг (арьс эсвэл торго) сонгоно. Ус нь 30 хэм байх ёстой. Угаалгын машин 1000 эргэлт хийсний дараа нэмэлт зайлах горимыг сонгоорой, та аль болох их усаар зайлах хэрэгтэй, бас эмзэг даавуунд зориулсан зайлагч бодис ашиглана (жишээ нь арьс зайлагч бодис).

UGG гутлыг угааж дуусгаад цаасан эсвэл микро даавуун салфетк чихнэ – гутлын хэлбэр алдагдахаас хамгаалж байгаа юм. Өөрөөр нь хатаах хэрэгтэй шүү. Хэрвээ угаалгын өрөө эсвэл коридорт зөөлөн халдаг шал байвал маш сайн, илүү хурдан хатна. Гэхдээ хурдан хатаах гэж байна гээд пааран дээр гутлаа тавьж огт болохгүй шүү.

Гутал бүрэн хатсаны дараа илгэн гутлыг уснаас хамгаалах тусгай бодис цацаж болно.

Эндээс харахад өвлийн хувцсыг заавал хими цэвэрлэгээнд өгөх шаардлагагүй байгааг та мэдэж авлаа, гэртээ өөрөө амархан цэвэрлэж болж байна. Танд өвлийн хувцас цэвэрлэх лайфхак бий юу? Бидэнтэй  хуваалцаарай.

19
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Т. Оюунгэрэл

    Т. Оюунгэрэл

    2018/11/10 at 13:04

    Nominerdene Nomin

  2. Цэрэнжав Энхбат

    Цэрэнжав Энхбат

    2018/11/10 at 17:40

    Мөнхөөдэй Мөөгий

  3. Gantsetseg Ganaa

    Gantsetseg Ganaa

    2018/11/11 at 02:09

    Heavenly Mina

  4. Дөлгөөн Батсайхан

    Дөлгөөн Батсайхан

    2018/11/11 at 14:44

    И-мэйл хаяг ?: gampilmaa1978@gmail. com????

    Үл хөдлөх хөрөнгийн зээл, Хувийн зээл, зээл авах. Та Монгол, ОХУ, Франц, Бельги, Канад зэрэг улс орныхоо сайн тал юм.

    Зээлийг барагдуулах эсвэл төлбөрөө төлөх эсвэл бизнес эрхлэхэд танд зээл хэрэгтэй юу? Холбоо барих:

    Цахим хаяг ?: gampilmaa1978@gmail. com??

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *