Хүүхэд насандаа од болох гараагаа эхлүүлсэн тэд ингэж өөрчлөгджээ

3

Жүжигчид тоглож байгаа киноноосоо хамаарч, гадаад дүр төрхөө ихэнхдээ өөрчлөх хэрэгтэй болдог. Тэд харагдах байдлаа үргэлж гайхалтай байлгахын тулд юу хийдэг юм бол? Бас хувийн зан араншин, хэрэгсэл болон стиль имиж?

Бид танд хүүхэд насандаа олны танил болцгоосон ч зарим нь төд удалгүй кино урлагийн салбараас хөндийрсөн алдартнууд хэрхэн өөрчлөгдсөнийг харуулах 15 фото зургийг үзүүлэхээр бэлтгэлээ.

15. Кристина Риччи

15 настай байхдаа Кристина “Casper” буюу нөхөрсөг сүнсний тухай өгүүлэх кинонд тоглож байв. 19 жилийн дараа жүжигчин бүсгүй “Lizzie Borden Took an Ax” киноны Лиззи Бордены дүрээр эргэн иржээ.

 

14. Жозеф Гордон-Левитт

15 настай байхдаа Гордон-Левитт “3rd Rock from the Sun” телевизийн цувралд дүр бүтээсэн бөгөөд энэ нь түүнийг алдартай жүжигчин болгосон юм. Өнөөдөр Жозеф алдар нэртэй жүжигчин, кино найруулагч, продюсер болон хөгжмийн зохиолч болжээ.

 

13. Скарлетт Йоханссон

Скарлетт 10 настай байхаасаа эхлэн кино урлагт хөл тавьсан. Түүний өсвөр насандаа бүтээсэн дүрүүдээс “Ghost World” киноны Ребеккагийн дүр байв. Харин өнөөдрийн хувьд жүжигчин бүсгүй комик номоос сэдэвлэн бүтээж буй кинонд баатрын дүрийг бүтээж байна.

 

12. Хлое Морец

Хлое анх 6 настайгаасаа эхлэн жүжиглэсэн бөгөөд тэрээр “The Amityville Horror” гэх аймшгийн кино болон “500 Days of Summer” зэрэг романтик төрлийн киногоор карьераа эхлүүлж байжээ. 21 нас хүрсэн ч гэлээ тэр 9 жилийн өмнөх Хлоетой яг адилхан харагдаж байна.

 

11. Элайя Вүүд

Элайя кино урлагт хүүхэд насандаа хөл тавьсан билээ. Түүний өсвөр насандаа тоглосон кинонуудаас “The Faculty” кино түүнд алдар нэр авчирсан юм. 19 жилийн дараа бид түүний царайг “Dirk Gently’s Holistic Detective Agency” киноноос харах нь ээ.

 

10. Бианка Лоусон

Бианкагийн анхны амжилт авчирсан кино бол 90-ээд оны үед алдартай байсан “Buffy the Vampire Slayer” телевизийн цуврал байв. Тэр үед жүжигчин бүсгүй 18 настай байжээ. Өнөөдөр тэр 39 настай бөгөөд өмнөхөөсөө төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Бианка үргэлжлүүлэн телевизийн цувралд тоглож байгаа: “Queen Sugar”.

 

9. Кристен Стюарт

“Twilight” киноноос зам салсны дараа Кристен хэд хэдэн кинонд жижиг дүрүүд бүтээгээд амжжээ. “The Safety of Objects” кинонд бүтээсэн дүр нь алдар нэр авчирч байв. Харин сүүлд “Personal Shopper” гэх кинонд бүтээсэн дүр нь түүнд 15 жилийн дараа дахин алдар нэр авчирсан гэхэд буруудахгүй.

 

8. Томас Броди-Сангстер

Телевизийн цувралуудад жижиг дүрүүд олныг бүтээсний дараа Томас “Love Actually” кинонд тогложээ. 15 жилийн дараа, Броди Сангстер Холливудын алдартай жүжигчин болсон бөгөөд тэр өнөөдөр ч хүүхэд насны Броди Сангстер шиг өхөөрдөм харагдсан хэвээр байна.

 

7. Винона Райдер

“Heathers” кинонд тоглохоо больсноос хойш 18 настай Винона 4 кинонд дүр бүтээгээд амжжээ. Бараг 30 жилийн дараа, цаг хугацаа Райдерыг тэгтлээ өөрчилж чадаагүй байна. Өнөөдөр бид түүнийг “Stranger Things” болон “Destination Wedding” зэрэг дэлгэцийн бүтээлүүдээс харсан билээ.

 

6. Фредди Хаймор

Энэ залуу жүжигчин “Charlie and the Chocolate Factory” кинонд бүтээсэн дүрээрээ олны танил болж байв. Өнөөдөр Фредди “The Good Doctor” цувралд дүр бүтээж байгаа юм.

 

5. Рийз Уитерспүүн

Тэр анх “The Man on the Moon” кинонд 15 настайдаа тоглосон. 30 гаруй кино болон цувралд тоглосныхоо дараа тэр кино урлагаас хөндийрсөн юм. “Home Again” кинонд түүний бүтээсэн дүрийг харахад тэр яг л залуу үеийнх шигээ харагдаж байв.

 

4. Элли Фэннинг

Элли дөнгөж 2 настай байхаасаа кинонд тогложээ. Тэр “Phoebe in Wonderland” кинонд 10 настайдаа тоглож, гол дүрийг бүтээсэн байна. Хэдэн жилийн дараа бид түүнийг “Teen Spirit” киноноос олж харах боломжтой болсон билээ.

 

3. Нил Патрик Харрис

Тэр анх дэлгэцийн бүтээлд 2 настайгаасаа тоглосон боловч “Doogie Howser” цувралд тоглох хүртлээ хараахан нэр алдарт хүрч амжаагүй байсан юм. Харин өнөөдөр бид түүнийг “How I Met Your Mother” цувралын Барни Стинсоны дүрээр сайн мэдэх болсон.

 

2. Мишел Трахтенберг

Мишелийн эхний дүр бол “Buffy’s Sisters” цуврал байсан юм. 17 жилийн дараа Мишелийг харахад тэгтлээ өөрчлөгдөөгүй л байна. Харин хамгийн сүүлд жүжигчин бүсгүй “The Scribbler” кинонд дүр бүтээжээ.

 

1. Элисон Хэннигэн

Элисоны эхний амжилт дагуулсан дүр бол “My Stepmother Is an Alien” байжээ. 20 жилийн дараа Хэннигэн “How I Met Your Mother” кинонд тоглож байх үеийнх шиг ээ залуухан харагдаж байна.

Тэдний мөнхийн залуу байх нууц нь юу юм бол? Та юу гэж бодож байна?

21
ТэнэглэлТэнэглэл
17
ГайхмаарГайхмаар
13
БахархмаарБахархмаар
10
ГоёГоё
9
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *