Дэвид Рэншаугийн ‘бундан улаан зүрхнүүд’

1

Дэвид Рэншаугийн 'бундан улаан зүрхнүүд'Тэнгэр ба үүлс эсвэл жаргаж байгаа нар, сарны бүдэгхэн гэрэлтэй шөнө зэргийг зурах нь миний зурагт маш чухал хэмээн өгүүлэх зураач Дэвид Рэншау /David Renshaw/-г сургуульд байх үед эцэг нь зургийн зарим нэг үндсэн элементүүдийг зааж өгчээ. Хэзээ нэгэн өдөр жинхэнэ зураач болохыг мөрөөддөг байсан тэрээр сургуулиа төгсөөд график дизайны чиглэлээр суралцахын зэрэгцээ нутгийн урлагийн галерейд зураг жаазлагчаар ажилаж байсан байна. 2005 оноос өөрийн хүсэл мөрөөдлийг дагаж, зураг зурахад өөрийгөө бүрэн зориулах болсон тэрээр 2010 онд анхныхаа ганцаарчилсан үзэсгэлэнг гаргаж байв. Түүний анхны үзэсгэлэн цуглуулагчдын зүгээс маш өндөр үнэлгээ авсан нь Дэвидэд асар их урам зоригийг өгсөн гэнэ. Зураач эрхмийн Тед, Дорис нарын хайрын тухай өгүүлсэн “Ted n’ Doris ……….A Northern Romance” нэртэй зургийн багцыг үзэгч та бүхнийхээ өмнө дэлгэж байгаа ба хайр сэтгэлийн илэрхийлэл болсон бундан улаан зүрхийг зураг бүрдээ хэрхэн дүрсэлсэн нь сонирхол татахуйц болжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *